Uncategorized

Сэтгүүлч Б.ОТГОН: Тендэр,бонд,концесс нэрээр төсвөө уралдан тонох ДЭЭРЭМЧДЭЭ яах вэ?

Mаш ихийг бодогдуулахаар мундаг бичжээ !!!! Xүн бүхэн уншиж тунгаагтун !!!Сэтгүүлч Б.ОТГОН өнөөгийн Монголын үнэнийг илчилжэҮнэнтэй нүүр тулагтун !!!!!Зүсэр бороо мэт эх орон чинь уйлж байна Зүүднээсээ сэр! Миний Монголчууд !!!Галбын цэнхэр говь чинь гандаж хатаад цөл боллооГазрын диваажин Монголд чинь гамшиг нүүрлээд удлааХэнтийн өндөр ууланд чинь хиншүү үнэртээд зуслааХээлэн урсдаг голууд чинь хатаж ширгээд дундарлааШирхэг өвсийг ч гэмтээхгүй гэсэндээ ширэн гутлаа ээтэн урласан УХААН хаачив!Сүүний ганц дуслаар ээдүүлчих вий гэсэндээ харзны-Эхийг харах нүдний цөцгийтэй зүйрлэх ЭНЭРЭЛ хаачив!Газарт шивээлсэн гадсыг ч гартаа орсон өргөсийн дайтай санаж амирлуулах НИГҮҮЛСЭЛ хаачив!Газрын амьдрал ганцхан чамаар дуусахгүйг ухаарч бууриа буртаггүй үлдээх СОЁЛ хаачив!Хялганат талдаа зээрийн сүрэг харангадаж үхнэ чинээ САНАСАНГҮЙХалхын зоригт хөвгүүдийг хатавчинд сууж гуйлга гуйна чинээ БОДСОНГҮЙЦаст Гимлайн уулсыг давахдаа жигүүр цуцаагүй хунгийн сүргийг цайлаад угтах усгүй болно гэж ТӨСӨӨЛСӨНГҮЙЦаглашгүй түүхийн судар бичиг цагийн аясаар харийн соёлд бүдгэрнэ чинээ ЗҮҮДЭЛСЭНГҮЙЭрийн жудаг эдийн шуналд эзлэгдэж байнаЭмсийн ёсонд ичингүйрэл гээгдэж эрээ цээрээ алдаж байнаМонгол төрийн сэнтийМөнгөнд донтогсдын “ХАР ЗАХ” боллоо Монгол газар шороо харийн тонуулчдын “ХЭТЭВЧ” боллоо Алтан соёмбот төрийн далбааны минь өмнө зогсоод “Улаан махны хэрэг” ярьдаг адгийн ШААРУУДЫГ яах вэ?Ард нь үмх талхны төлөө амь тэмцэж явахад алт эрднэсээ харьд үнэгүй ачуулдаг АВЛИГАЧДЫГ яах вэ!Төрийн хэрэг хэлэлцэхийн оронд ээлж дараалан Энканто саун ярих ТЭНЭГҮҮДИЙГ яах вэ?Тендэр,бонд,концесс нэрээр төсвөө уралдан тонох ДЭЭРЭМЧДЭЭ яах вэ?Найр наадам,улс төржилт,утгагүй хошигнол, хоосон амлалт,хууран мэхлэлтНайдаж зөндөөн хүлээлээ. Одоо болно Ийм байж болохгүйтэй ижилхэн бүгд санал нэг байвалИрээдүй хойчийн төлөө эвлэлдэн НЭГДЭХ цаг болжээ
СЭТГҮҮЛЧ: Б.ОТГОН

Сэтгүүлч Б.Отгон: Нүүрсний хамгийн том хулгай нь Сү.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гээд ил цагаан байхад үхсэндээ жинхэнэ хулгайч хайгаад жүжиглээд байгаа юм бэ? Нүүрсний жинхэнэ хулгайчийн нэг нь Д.Сумъябазар шүү дээ!!!

Жинхэнэ хулгайчийн эрэлд мордоод буй нүүрсний хулгайг чинь жирийн хүмүүс хүрздээд,хормойлоод хил давуулчихдаггүй юм аа. Төрийн өндөр дээд албан тушаалтнууд УИХ, Засгийн газрын тогтоолоор хуйвалдаж, хулгайлдаг юм. Хулгайч нар чинь өнөөдөр бүгд төрийн өндөр дээд албан тушаалыг хашиж байна. УИХ-ын гишүүн, хотын дарга магадгүй 3 өндөрлөг…. Нүүрс хэрхэн хулгайлдагийг өнөөдрийн хотын дарга Д.Сумьяабазар Уул уурхайн сайдаар ажиллаж байхдаа Тавантолгойд хэрхэн гар дүрсэн ганцхан жишээн дээр тайлбарлая. 2019 оны наадмаар биднийг морь, бөх гээд наргиж байх хооронд буюу 2019.07.09-ны өдөрУ.Хүрэлсүхийн Засгийн газар 296-р тогтоол гаргажээ. Уг тогтоолд :- “Эрдэнэс Тавантолгой “ компаний дэргэд шинээр охин компани байгуулах- Шинээр байгуулагдах охин компанид Тавантолгойн ордын MV-011943 тоот Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй Цанхийн зүүн хэсгийг шилжүүлэх- Охин компаний хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадын хөрөнгийн биржээр / IPO /арилжаалах тухай заажээ
Энэ дагуу “Эрдэнэс Тавантолгой” компаний охин компаниар “Эрдэнэс Тавантолгой Майнинг” гэх компанийг байгуулж, гүйцэтгэх захирлаар нь өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Х.Наранхүүг томилжээ.“ Эрдэнэс Тавантолгой майнинг” нь охин компани боловч “Эрдэнэс таван толгой” компаний бүтээгдэхүүн экспортлохоос өгсүүлээд бүх эрхийг шилжүүлэн авахаар заажээ. Шинээр байгуулсан охин компанид өгөх Зүүн цанхи бол Тавантолгойн өрөм нь буюу дээд зэргийн чанартай нүүрсийг хамгийн бага зардлаар олборлох хэсэг нь юм.Нэг ёсондоо Тавантолгойн хамгийн ашигтай хэсгийг нь охин компани байгуулж байгаад дээрэмдэх ажлыг Д. Сумьябазар гардан хийхдээ “Эрдэнэс таван толгой” компаний 30 хувийг эзэмшигч Монголын иргэдээс асуулгүйгээр, бүр нууж байгаад хийсэн юм. Энэ бол цэвэр НҮҮРСНИЙ ХУЛГАЙ. Харин ч Тавантолгойн ажилчид,Байгаль орчны хуульчдын холбоо шүүхэд өгч байж энэ хулгайг зогсоосон. Д.Сумъяабазар нүүрс хулгайлахад боомт нь хүрэлцэхгүй байгаа учраас Өмнөговийн урдуур Цагаан дэл уулаар шинэ боомт нээж байгаад хулгайгаа үргэлжлүүлэх гэнэ. Уг боомтын Монгол талын бүтээн байгуулалтыг хийх нэрээр төрсөн дүү Д.Сэржбүдээгийнхээ компаниар Хятадуудаас урьдчилгаа мөнгийг нь авсан. Ажлаа хийгээгүй. Дээрхи бүгд баримттай учир намайг гүтгэлээ гэж майлж чаддаггүй юм л даа.
Нүүрсний хамгийн том хулгай нь Сү.Батболд, Ажнай Д.Бат-Эрдэнэ, Б.Чойжилсүрэн, Д.Сумъябазар гээд ил цагаан байхад үхсэндээ жинхэнэ хулгайч хайгаад жүжиглээд байгаа юм бэ?Сэтгүүлч Б.Отгон 2022.12.16 Хур

Related Articles

Back to top button
error: Content is protected !!