Uncategorized

Т.Доржханд: Хятадууд ороод ирнэ гэдэг хачин юм ярихаа больцгоо

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байгаа юм.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.УИХ-ын гишүүн Т.Доржханд: Эдийн засгийг тэлэх гуравхан арга байдаг. Нэгдүгээрт, экспорт нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын зээл тусламж авах, гуравдугаар, гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Ингэж байж доллар оруулж ирнэ. Ингэхгүйгээр зах зээлд мөнгө нийлүүлэх юм бол инфляц болно. Хамгийн сүүлийн боломж гадаадын хөрөнгө оруулалт. Тиймээс бид хөрөнгө оруулалтыг дэмжихээс өөр аргагүй. Дэлхий хүйтэн дайнаас холдсон шүү дээ. Юун визний асуудал, юун цагаачид орж ирэх, юу яриад байгаа юм бэ. Цагаачид чинь мөнгө барьж орж ирэхгүй. Хятадууд ороод ирнэ гэж хачин юм ярьдагаа больцгоо. Ийм зүйл парламент дээр ярих юм бол энэ улс чинь хөгжихгүй шүү дээ гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!