Uncategorized

Т.Аюурсайхан: Намайг шоронд хийх аваас үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна!!! Нэг ч дарга үлдэхгүй

Т.Аюурсайхан: Намайг шоронд хийх аваас үлдсэн бүх насаа МАН-ын хулгайч нарыг илчлэхэд зориулна Нэг ч дарга үлдэхгүй Т.Аюурсайхан: Халамж хавтгайрсан нь үнэн. ДНБ-ны долоон хувийг эзэлж байгаа нь том тоо. Ажил эрхлэлтийг дэмжихэд томоохон бодлого, өөрчлөлтийг хэрэгжүүлнэ. Тэтгэврийн реформ хийнэ.гэв Тэрбээр 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг 1993 онд төгсчээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1995 онд Турк улсын Докуз Ейлүл их сургуульд элсэж, эдийн засагч мэргэжил эзэмшсэн байна. Энэ жил 41 настай, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Англи, орос, турк, япон хэлтэй бөгөөд энэ жил анх удаа парламентын гишүүн болсон 41 хүний нэг нь юм. Түүнийг анх улс төрд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди хөтлөн оруулсан бөгөөд 2006 оноос эхлэн гурван жилийн турш түүний шадар туслахаар ажилласан байдаг.2012 оны УИХ-ын сонгуульд МАН ялагдал хүлээсэн тул намын дарга Ө.Энхтүвшин хариуцлагаа хүлээн огцорсон. Тиймээс шинэ даргын сунгаанд Т.Аюурсайхан, М.Энхболдтой өрсөлдөж ялагдал хүлээсэн явдал ч бий.Тэрбээр мод тарих хоббитой гэх. 2008-2012 онд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байх хугацаандаа нийслэл хотод 5000 ширхэг мод тарьжээ. Үүнээс гадна лагерын байшингаа өөрийн гараар барьж босгоод, хашаандаа шинэ сортын гүзээлзгэнэ тарьж ургуулжээ.УИХ-ын сонгуульд ногоон гэрлээр өрсөлдөх эрхийг Т.Бадамжунай авч өгсөн гэсэн яриа ч МАН-аас сонсогдож байлаа. Ямартай ч тэрбээр, “хоосонгүй” гэдгээ өнгөрсөн өдрүүдэд харуулж, их улс төрд холын зорилготой, том амбицтайгаар хөл тавиад байгаа. Хэдийгээр намдаа болон улс төрд шинэ хүн биш ч хэр мундаг гишүүн болохыг ирэх жилүүд харуулах биз ээ.Чөлөөт цаг гарвал балет үзэх дуртайгаа нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. УИХ-ын шинэ гишүүдээс сэтгүүлчдэд хамгийн нээлттэй хүн гэж хэлж болно.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!