Uncategorized

Энэхүү жор котлетны талаарх таны тогтсон ойлголтыг бүхэлд нь өөрчилнө! Ердөө л 25 минут хангалттай…

Шарах шүүгээнд болгосон котлет жигнэсэн котлетноос амтны хувьд илүү болдог. Мөн тосонд шарсан котлетыг бодвол илүү эрүүл хоол болох ажээ. Өнөөдөр та бүхэндээ франц маягаар бэлдсэн котлетны жорыг танилцуулж байна. Дотроо өндөгтэй. Минийхээр бол уг санаа их сайхан санагдсан. Шүүслэг, тэгээд бас маш амттай. Шарах шүүгээнд болгосон котлет Орц: 250 г татсан мах 1 сонгино 1 зүсэм цагаан талх 4 өндөг 1 х.х ургамлын тос Хар перец, давс өөрийн хүслээр Шинэ яншуй Бэлдэх арга: 1. Сонгиноо жижиглэн хэрчээд ургамлын тосонд шарна. 2. Саванд татсан махаа хийгээд дээрээс нь 1 өндөг, шарсан өндөг, усанд дэвтээсэн талх, перец, давсаа нэмнэ. Сайтар хольж хутгана. Сонгиноо заавал шарах ёстой юу? Үгүй ээ, гэрийн эзэгтэй нар ямар амтыг эрхэмлэж байна, түүндээ л тааруул. Түүхий сонгиноор амталсан котлет илүү шүүслэг болдог гэдэг. Би ч үүнтэй санал нийлж байна. 3. Котлетуудаа хэвлээд хүнсний цаасан дээр тавина. 4. Котлетонд бага зэргийн хонхорхой хийгээд дээрээс нь өндгөө болгоомжтой асгаарай. Өндөг дээрээ жижиглэж хэрчсэн яншуйгаа асгаад перец, давсаар амтална. Котлетыг шарах шүүгээнд 200 хэмээр шарна. Хэдэн минут шарах вэ? Ердөө 25 минут. 5. Хэрвээ та өндөгний шард дургүй бол шарах шүүгээнд котлетоо байлгах хугацааг уртасгаж болно. Маш амттай хоол болно шүү. Бүр тансаг ч гэж хэлж болохоор. Өндөгнийхөө дээрээс үрж жижиглэсэн хатуу бяслаг эсвэл өөрийн дуртай амтлагчаа цацаж болно. Би өндөг, базиликийн хослолд дуртай учраас хатаасан базилик цацдаг. Хоолыг шарахаас илүүтэй шарах шүүгээнд болгож идэх нь надад илүү санагддаг, тийм ч учраас энэ жороор үе үе котлет хийж иддэг юм. Хэрвээ танд миний танилцуулсан жор таалагдсан бол хадгалаад аваарай. Сайхан хооллоорой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/231065/?fbclid=IwAR3gD-kAZHZSrLp-R79HfRs9NHttZXxRyK4raqr8H_eiDUmXa9YkXLiSRLM © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!