Uncategorized

ЭНЭ ХҮҮХНҮҮД МАШ АЮУЛТАЙ ХУУЛЬ БАТЛУУЛАХААР УЛАЙРЧ БАЙНА

П.Анужин нь СХД-ээс, Д.Өнөрболор нь Сэлэнгээс УИХ-д сонгогдсон. Энэ хоёр хүүхэн УИХ-д ороод Монгол улсад, монгол хүнд хэзээ ч сайн зүйл хийхгүй гэж бодож байлаа. Гэтэл яг л тийм болов. Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нарын гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүлжээ. УИХ энэ төслүүдийг хэлэлцэхээр болсон байна.Гэтэл УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өнөөдөр энэ хуулийг эсэргүүцэж, УИХ-д ноцтой үг хэлсэн байна. Тэрээр “Энэ хуулийн төслийг харахаар гадаадын иргэнд байнга орших суух зөвшөөрөл олгосон хууль болчихоод байна. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь аваад хаячихсан. Нэг ам.доллар оруулахгүй байсан ч хөрөнгө оруулагч болж байна” гэж анхаарууллаа. Өөрөөр хэлбэл хэн дуртай гадныхан Монголд 1 ч долларын хөрөнгө оруулахгүйгээр суурьших боломжтой болно.Үүргэвчтэй хятадууд Монголд олноор суурьшихыг өнөөгийн хөрөнгө оруулалтын хуулиар хааж байгаа. Энэ хуулиар Монголд хөрөнгө оруулж, 100 мянган доллар байршуулсан гадаад иргэнийг хөрөнгө оруулагч гээд виз олгодог байсан. Гэтэл дээрх этгээдүүд энэ хуулийг өөрчилж, 100 мянган долларын босгыг үгүй хийж, хөрөнгө оруулагч нэртэй гадныханд олон удаагийн виз өгдөг хуулийн төслийг УИХ-аар батлуулах гэж байна. УИХ дээр энэ хуулийг дэмжигсэд хүч түрэн батлах магадлалтай байгаа талаар зарим нэг шударга гишүүд анхааруулж байна. Өмнөх УИХ ҮХНӨ-өөр 6.2-ыг баталж, Монголын газар нутаг “нийтийнх” болсон. Одоо энэ УИХ “нийтийн газар” нутагт гадныхныг оруулах хууль батлах гэж байна. Хэрэв энэ хуулийг буцааж татахгүй бол Монголын ард түмэн тусгаар тогтнолоо хамгаалж тэмцэхээс өөр замгүй болно.ЭХ СУРВАЛЖ FACEBOOK АРДЫН ҮНЭН

Related Articles

Back to top button
error: Content is protected !!