Uncategorized

Ц.Пүрэвхүү: Утаа 47 хувь хүртэл буурсан

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ц.Пүрэвхүү: Миний ажил үүргийн тодорхойлолт гэж байдаг. Энэ нь би Ерөнхийлөгчдөө л зөвлөх. Засгийн газрын ажил, Улаанбаатар хотын захиргааны үйл ажиллагаа руу орох эрх үүрэг байдаггүй. Би төрийн албан хаагч учраас сууж байхад гэнэт ороод ирлээ. Миний ярилцлага өгөх эсэхийг хэвлэлийн албаны дарга шийддэг. Зөвшөөрлийн дагуу л байр сууриа илэрхийлэх ёстой. Улаанбаатар хотын утаа буурсан гэж та үздэг үү?Агаарын бохирдлыг бууруулах ажил 2017 оноос хойш хэлэлцүүлэг өрнөж байгаад 2018 оноос хойш гол гүйцэтгэгч байгууллагын тогтолцоо бүрдэж эхэлсэн. Оролцогч талууд өнгөрсөн гурван жилд маш сайн чадавхжсан. Өнгөрсөн хоёр жил утаа 47 хувь хүртэл буурсан байна. Энэ үйл ажиллагааг хадгалах боломж байгаа. Яг энэ үйл ажиллагааны дагуу хаана, хэн хариуцаж ажилладаг тэр хүмүүс хэлэх ёстой. Би иргэнийхээ хувиас орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хангалттай хэлсэн. Би Засгийн газрын гишүүн биш, нийслэлийн орлогч биш. Тэдгээр үйл ажиллагаанд сайн дураараа орж л үгээ хэлсэн.Хотын даргыг харлуулах оролдлог хийсэн хэмээх фэйсбүүк мессеж сошиалаар явж байсан. Үүнийг та өөрөө бичсэн юм уу?Тэр бол би биш. Хуулийн байгууллагад төрийн байгууллагын зүгээс хандах ёстой юу хувь хүн өөрийнхөө талаас хандах ёстой юу гэдгээ хуульчаас зөвлөгөө авч байна. Таны хөрөнгө орлогын мэдүүлэг тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа талаар мэдээлэл явж байсан? Тэр хөрөнгө орлогын мэдүүлэг 2020 оны сонгуулиар гарч байсан мэдүүлэг байна лээ. Би 10 жил хөдөлмөр эрхэлсэн, миний нөхөр 15 жил хувиараа бизнес эрхэлсэн. 15 хөдөлмөр эрхэлсэн хоёр хүн байртай байх боломж монголд байгаа. Монголд байртай хүн нь бид хоёр биш байх. Анх би иргэдийн дуу хоолой болж явахдаа би ядуу хүн гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Ер нь иргэний нийгмийн байгууллагад олон жил ажиллаад явахад ар гэрийн дэмжлэг хэрэгтэй байж урт хугацаанд явна. Би гадаа нь дуугарч эхэлсэн. Тодорхой хэмжээнд дотор нь ороод ажилласан. Өөрчлөлт гарсан.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!