Uncategorized

“Өндөр насны тэтгэврээ тогтоолгосон ч ажиллаж байгаа иргэний цалин хөлсийг хязгаарлахгүй“

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай зөвлөгөө өглөө. НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ 4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх 1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно. 2.Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 3. Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор  дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр; 2/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр. 3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр. 6.Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. 7.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 1/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол; 2/нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол. Өнөөдөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулсан байна. ЭНЭ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТАД ӨӨРӨӨ ХҮСВЭЛ ГЭСЭН НЬ АЖИЛ ОЛГОГЧДОО ТЭТГЭВЭРТ ГАРАХ ТУХАЙ ХҮСЭЛТЭЭ АЖИЛТАН ЯМАР НЭГЭН ХӨНДЛӨНГИЙН ОРОЛЦООГҮЙГЭЭР БИЧГЭЭР БИЧИЖ ӨГӨХИЙГ ХЭЛНЭ. Дээрхэд зааснаар өндөр насны тэтгэврээ тогтоолгоод эргээд ажиллаж байгаа иргэний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд хууль эрх зүйн зохицуулалт нь: Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.3.ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн; гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцлах эрхийг хуульд тодорхой зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээг энэ үндэслэлээр нэгэнт цуцалсан бол цаашдаа ажиллуулах эсэх нь ажил олгогчийн хүсэл байна. Заавал ажиллуулах үүрэг хүлээгээгүй болно. Хэрвээ нэгэнт өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгосон ажилтныгаа цаашид үргэлжлүүлэн ажиллуулсан, тэтгэвэрт гарсан ажилтныг авч ажиллуулж байгаа бол бусад эрсдэлээ ажил олгогч өөрөө үүрэх ёстой. Үүрэхээс татгалзвал хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх хангалттай байгаа болно. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг хуульд нарийвчлан зохицуулаагүй ч бүх хууль үндсэн хуулийн зарчмаас гажих ёсгүй. Хэрвээ бусад хууль Үндсэн хуулиас гажвал, утга агуулгаараа зөрчилдвөл түүнийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгодог. Ийм утгаараа үндсэн хуулийн цэц ажилладаг. Үндсэн хуулийн үзэл санаа бусад хуульд шингэсэн байх ёстой байдаг. Тэтгэврээ тогтоолгоод эргээд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн харилцаагХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ:  112 дугаар зүйл.Ахмад настны хөдөлмөр 112.1.Тэтгэвэр авагч ахмад настан хөдөлмөр эрхэлж болно. 112.2.Ахмад настан тэтгэвэр авч байгаа нь түүний цалин хөлсийг хязгаарлах үндэслэл болохгүй. 112.3.Ажил олгогч нь ахмад настны хүсэлтээр түүний ажлын өдрийн үргэлжлэлийг хорогдуулах буюу эрүүл мэндэд нь харшлахгүй ажилд шилжүүлж болно гэж зааснаар зохицуулна. ЦАЛИН ХӨЛС ГЭДЭГТ: Цалин хөлс гэдэг ойлголтод хөдөлмөрийн тухай хуулийн 47-д заасан ойлголт багтдаг боловч илүү нарийвчилсан хэм хэмжээ болох НХХСайдын 2005 оны 55 дугаар дундаж цалин хөлс тодорхойлох журамд “ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд хөдөлмөрийн хуулийн дагуу олгосон бүх төрлийн олговор” багтана гэж заасан. Энд ээлжийн амралтын олговор ч гэсэн хамаарна. Тэтгэвэр гэдэг бол: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ЗААСНААР 8/“тэтгэвэр” гэж даатгуулагчийг өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, эсхүл өндөр насны тэтгэвэр авах насанд хүртэл, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ӨМНӨ ТӨЛСӨН НДШ-ҮҮДИЙН ХУРИМТЛАЛ БӨГӨӨД ЭНЭ САНГААС АВЧ БАЙГАА ТЭТГЭВЭР НЬ ЦАЛИН ХӨЛСТЭЙ ХАМААРАЛГҮЙ БОЛНО. МӨН ШИНЭЭР НИЙГМИЙН ДААТГАЛЫН ДЭВТЭР НЭЭЖ БАЙГАА НЬ ЦАЛИН ХӨЛСИЙГ НЬ ХЯЗГААРЛАХГҮЙ БӨГӨӨД ТУХАЙН ТЭТГЭВЭРТ ГАРСАН АХМАД АЖИЛТНЫ АВЧ БАЙГАА ТЭТГЭВЭР ДЭЭР НЬ АЖИЛЛАСАН ЖИЛИЙН НЭМЭГДЭЛ 1,5 ХУВИЙГ ТООЦОХ ГЭЖ Л НЭЭДЭГ ШҮҮ. Гэтэл тэтгэвэрт гарсан гэдэг үндэслэлээр цалин хөлсийг нь хязгаарласан бол дээрх хуулийг зөрчихөөс гадна Үндсэн хуулийн 14.2.-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, #нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, гадуурхаж үл болно гэж заасан. Гэтэл хөдөлмөрийн дотоод журамдаа заасан гэдэг тайлбарыг ихэнх байгууллага өгч байгаа нь хууль бус болно. Учир нь Хүний үндсэн эрхийг хэзээ ч байгууллага дотоод журмаараа дордуулан зохицуулж болохгүй. Мөн ээлжийн амралтыг нь анх ажиллаж байснаар тооцоод үндсэн 15 хоногийн амралт олгож байгаа асуудал бас хууль зүйн үндэслэлгүй болно. Учир нь: Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5.Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно: 79.5.1. 6-10 жилд ажлын 3 өдөр; 79.5.2. 11-15 жилд ажлын 5 өдөр; 79.5.3. 16-20 жилд ажлын 7 өдөр; 79.5.4. 21-25 жилд ажлын 9 өдөр; 79.5.5. 26-31 жилд ажлын 11 өдөр; 79.5.6. 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр гэж заасан болохоос тэтгэвэрт гарсан бол түүнд 15 хоногийн үндсэн амралт өгөөрэй гэсэн хязгаарласан зохицуулалт байхгүй болно. Үүнийг анхаарах шаардлагатай байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!