Uncategorized

Насны зөрүүтэй зүрх шимшрэм хайрын түүхтэй хосууд

Дэлгэцийн цуутай сайхан бүсгүйцүүдийн нэг жүжигчин Н.Батцэцэг, найруулагч Г.Машбат нарыг танихгүй хүн ховор. Багагүй насны зөрүүтэй тэд сонирхолтой басхүү зүрх шимшрэм хайрын түүхтэй хосууд. Ноён Г.Машбатын анхны хань акробатчин Цогцэцэг гэх бүсгүй сургуулилалт хийж байхдаа олс нь тасарсанаас агаараас унаж бөгсөн бие нь амьгүй болсон.Энэ золгүй, харамсмаар ослын дараа хөөрхий бүсгүй суумгай болж, тэргэнцэр дээр амьдрах болсон бөгөөд ямар ч үнэтэй эмчилгээ хийлгээд үр дүнд хүрээгүй. Хүний хань, эр хүний ёсоор ноён Г.Машбат авааль гэргийгээ асарч тойлон, дэргэдээс нь алхам ч холдоогүй олон оныг үдсэн. Хүнд хэцүү үед нь агуу сэтгэл гаргасан ид залуу насны эр нөхрөө амьдралаа бод, хүнтэй суу гэхэд нь юу яриад байгаа юм, би чиний хажууд байх ёстой гээд нөхөр нь халгаадаггүй байсан гэдэг.Амьдрал баян болохоор нэг л өдөр суумгай болсон эхнэр нь залуухан, царайлаг бүсгүй Н.Батцэцэгийг нөхөртэйгээ танилцуулсан нь Г.Машбатын ирээдүйн хань нь байсан гэдэг. Дэндүү хатуурхсан амьдралын өмнө сөгдөж, гашуун хувь заяатайгаа эвлэрсэн хөөрхий бүсгүй ёстой сэтгэлдээ мэгштэл уйлж, зүрхээ шимшрүүлэн байж “Та хоёр суу” гэсээр суулгаж байсан түүхтэй. Г.Машбат, Н.Батцэцэг хоёр одоо ч Цоггэрэл бүсгүйг харж ханддаг, эгч дүүс шиг дотно харилцаатай байдаг тухай ойр дотныхон нь ярьдаг. Хэсэг хугацаанд кино бизнест хү.ч үзэж, чамгүй амжилт гаргасан хоёр хос маань одоо Америкт амьдарч буй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!