Uncategorized

Хов ярихдаа хорвоо жижгийг санаарай. Хол ойр гэхгүй хурдан хүрдгийг бодоорой!

Хов ярихдаа хорвоо жижгийг санаарай. Хол ойр гэхгүй хурдан хүрдгийг бодоорой! Буруу хүнд ярьсан зүйл чинь булан тойроод эзэнтэй нь учрах вий. Хов ярьдаг хүмүүс ийм учиртай Яагаад хүмүүс хов ярих дуртай байдаг вэ? Магадгүй та өдрийн тодорхой хугацааг хов ярьж өнгөрөөдөг бол хов ярих бидний рефлекс нь бидэнд өөрийн давуу талыг мэдрэх сэтгэгдэл төрүүлдэг байна. Бид хэн нэгнээс хамаагүй илүү гэсэн таатай мэдрэмж авахын тулд хов ярьдаг.Бусдын гэм нүглийг олж илрүүлж шүүн тунгаах нь. Хорвоо ертөнц нүгэлтнээр дүүрэн ч ядаж би ийм хэмжээний нүгэлтэн биш хэмээн сэтгэл ханадаг.Гэвч амьдрал тань бүхэлдээ хэн юуг хэрхэн буруу хийж байгааг ажиглан шүүмжлэх ажил хийсээр өөрийгөө гэгээнтэн гэж итгүүлсэн жүжгийн дүрд амьдарсаар цахилгаан цахилаад өнгөрөх мэт амьдрал тань дуусах болно. Иймээс л Будда хов ярихыг 10 хар нүглийн нэгээр нэрлэжээ. Өөрт хийгээд бусдад хорлол ихтэйн учир хов ярихыг тэвчиж, хов ярьчихдаг цайлган найзууддаа шэйр хийгээрэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!