Uncategorized

БӨГЖ БОЛ МАШ ХҮЧТЭЙ ШИДЭТ САХИУС … Та аль хуруундаа бөгжөө зүүдэг вэ? #шейр хийгээд хадгалаад аваарай.

БӨГЖ БОЛ МАШ ХҮЧТЭЙ ШИДЭТ САХИУС …
Та аль хуруундаа бөгжөө зүүдэг вэ? #шейр хийгээд хадгалаад аваарай. ??? Бөгж гоёл төдийхөн зүйл биш юм. Хуруундаа зүүсэн бөгж бүхэн өөр өөрийн утга, билэгдэлийг агуулж байдаг. Бөгж нь арга билгийн ухаан агаад хүн янз бүрийн эрчим хүчний урсгалыг гараараа, алгаараа авдаг, мөн урсган гаргадаг. Тиймээс аль хуруундаа бөгж зүүх вэ гэдэг нь чухал юм.
Бөгж бол маш хүчтэй шидэт сахиус, үнэт эдлэл юм. Бөгж нь дээр үеэс л ид шидийн хүчийг агуулсаар ирсэн бөгөөд төрөл бүрийн зан үйлд ашиглагддаг байжээ. Эрт дээр үед хүний бие дээр зангидсан ямар ч зангилаа тухайн хүнийг муу бүхнээс хамгаалдаг гэж үздэг байжээ. Тойрогт багтсанаар муу ёрын сүнснээс хамгаалагдана гэж үзээд бидний өвөг дээдэс бөгжийг хамгийн эхний ээлжинд сахиус болгон ашиглажээ. Бөгжний шид хязгааргүй. Учир нь бөгжинд эхлэл, төгсгөл гэж байхгүй. Шидийн ертөнцөд энэ зүйлийн тухай маш олон цуу яриа байдаг. Гэхдээ зөвхөн бөгжнөөс гадна хэдэн хуруунд бөгж зүүсэн нь чухал байдаг. Алганы хээ уншигчид хуруун дээрх бөгжний тусламжтай хүний зан чанарыг өөрчилж болно гэж үздэг аж. Эрхий хуруун дахь бөгж Эрхий хуруу – Ангараг гаригийн Тойргийн хуруу. Эрэгтэй хүний эрхий хурууны бөгж маш чухал ач холбогдолтой байдаг. Ангаргын хуруундаа бөгж зүүдэг хүн эрч хүчтэй, сэтгэл хөдлөл ихтэй, илэн далангүй байдаг. Тэд шулуун, шударга, зөрүүд, дайчин, заримдаа хэрцгий, түрэмгий зантай байдаг. Ямар нэг зүйлийг тэдэнд итгүүлэх эсвэл тэдэнтэй маргалдах үнэхээр хэцүү – тэд дараа нь харамсаж болох ч яасан ч өөрийн бодол санаан дээрээ бат зогсдог. Үүний зэрэгцээ тэд өөрийн давуу болон сул талаа маш сайн мэддэг. Тэд эрхий хуруундаа бөгж зүүснээр зөн совингоороо өөрийн хурц темпераментаа барьдаг. Энэ бол нэг төрлийн бусадтай хэл амаа ололцож харилцаа холбоо бий болгох ухамсарт оролдлого юм. Нөгөө талаас эрхий хуруундаа бөгж зүүдэг хүний гол зорилго бол ямар ч арга замаар өөрийгөө баталж бусдад харуулах юм гэж сэтгэл зүйчид үзэж байна. Эртний грек болон ромчуудын хувьд эрхий хуруу нь эр бэлэг эрхтний билэг тэмдэг байсан бөгөөд эр хүний хүчийг хамгаалахын тулд төмөр бөгжөөр хуруугаа гоёдог байжээ. Эрхий хуруун дээрх бөгж нь мөн ижил хүйстний билэг тэмдэг болдог. Баруун гарын эрхий хуруундаа бөгж зүүсэн бол хамтрагчтай лесби, харин зүүн гарын эрхий хуруунд зүүсэн бол шинэ харилцаа хайж байгаа лесби гэсэн утгатай. Ийм л байна! Тиймээс эрхий хуруугаа бөгжөөр гоёдог охид лесби биш л бол болгоомжтой байгаарай – таныг буруугаар ойлгож магадгүй. Долоовор хуруун дахь бөгж Долоовор хуруу – Бархасбадь гаригийн Тойргийн хуруу. Долоовор хурууны бөгжийг “эрх мэдлийн” бөгж гэдэг. Түүхэн алдартай Юлий Цезарь, Кардинал Ришель, Догшин Иван, Хенри VIII зэрэг ихэнх хүмүүс долоовор хуруундаа бөгж зүүдэг байжээ. Долоовор хуруугаа бөгжөөр гоёсон хүнийг сүр хүчтэй, эрх мэдэлтэй, шийдэмгий зан чанартай гэж үздэг. Баруун гартаа бөгж зүүсэн хүн эерэг шүүмжлэгч байдаг. Харин зүүн талдаа бол – хийрхүү, биеэ тоосон, бардам зантай гэдгийг илтгэнэ. Зурхайч болон төлөгч нар ичимхий, шийдэмгий бус хүмүүсийг долоовор хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Энэ нь тэднийг Бархасбадийн хүчээр дүүргэж илүү өөртөө итгэлтэй байхад тусалж өөрийгөө үнэлэх үнэлэмж, шийдэмгий байдлыг нэмэгдүүлэх болно. Мөн амьдралд нь аз болон амжилт авчрах болно. Ялангуяа алтал эсвэл цагаан тугалган бөгж маш их хүчийг өөртөө агуулдаг. Дунд хуруун дахь бөгж Дунд хуруу – Санчир гаригийн Тойргийн хурууг өөртөө итгэлтэй, өөрийгөө дөвийлгөх хандлагатай хүмүүс чимдэг. Бөгж болон чулуу хэдий чинээ том байна төдий чинээ хүний зан чанар тод илэрдэг. Санчир гаригийн хурууг хамаатнуудын холбоо, хувь заяатай холбон гэр бүлийн гоёлоор чимбэл тохиромжтой. Удам дамжсан дунд хурууны бөгж нь гэр бүлийн сөрөг нөлөөг арилгаж, гэр бүлээсээ дэмжлэг авах, хүнд бэрхшээлийг даван туулахад тусална. Бэрхшээл болон эцэс төгсгөлгүй “бараан зураасыг” даван туулах мөн үргэлж азгүй байдаг хүмүүст Санчир гаригийн хурууны бөгж туслах болно. Мөн сэтгэл зүйтэй харьцдаг ажил эрхэлдэг хүмүүст дунд хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Хэрэв Санчир гаригийн 2 хуруу хоёул бөгжтэй бол энэ нь тухайн хүн бүх зүйлээ хувь заяандаа даатгадаг мөн бодит байдлаас хол байдгийг илтгэнэ. Ядам хуруун дахь бөгж Ядам хуруу – Нарны Тойргийн хуруунд, ялангуяа баруун гарт бөгжтэй бол (католик шашинтнууд – зүүн) энэ нь юуны түрүүнд гэрлэлтийн байдлыг илтгэнэ. Энэ уламжлал эртний египетийн үеэс үүссэн бөгөөд тэд зүрхэнд хүрэх “хайрын артери” ядам хуруунаас эхэлдэг гэж итгэдэг байжээ. Эрт дээр үед хуримын бөгжийг зөвхөн металаар бус шил, шаазангаар хийдэг байжээ. Эртний Ромын үед бат бөх гэрлэлтийн билэг тэмдэг болгож эхнэр нь нөхөртөө төмөр болон хүрэл бөгж бэлэглэдэг байжээ. Алтан хуримын бөгжийг III-IV зууны үед бэлэглэдэг байсан ч өнөөг хүртэл өөрчлөгдөлгүй иржээ. Мөн алт нь далд утгаараа нарны метал гэдэг утгыг илтгэдэг байсан учир үнэнч хайрыг билэгддэг байжээ. Ядам хурууны бөгж нь (хуримын бөгжнөөс бусад) эзнээ урлаг, тансаг, чамин зүйлд дуртай гэдгийг харуулдаг. Ихэвчлэн гоо сайхны мэдрэмжтэй, жүжигчин, зураач нарын хуруунд бөгж байдаг бөгөөд ерөнхийдөө урлагийн салбарын хүмүүс зүүдэг аж. Нарны хурууны бөгж нь тухайн хүнийг романтик, мөрөөдөмтгий, мэдрэмжтэй, цагийг үр ашигтай өнгөрүүлж таашаал авах дуртай гэдгийг илтгэнэ. Жижиг бөгж нь тухайн хүнийг эв нэгтэй, амар тайван, өөртөө итгэлтэй зан чанартай гэдгийг илтгэдэг бол том бөгж нь тогтворгүй, түрэмгий гэдгийг харуулна. Алдар нэр, эд баялагтай болохыг хүсэж байгаа хүмүүсийг ядам хуруундаа бөгж зүүхийг зөвлөж байна. Учир нь Нар тухайн хүнийг бүтээлч эрч хүчээр хангаж, өөрийгөө илэрхийлэх мөн амжилтанд хүрэхэд нь тусална. Чигчий хуруун дахь бөгж Чигчий хуруу – Буд гаригийн хуруу нь дипломат, бизнес эрхлэгчид, уран илтгэгч, эмч, улс төрчдийг ивээдэг. Тиймээс чигчий хурууны бөгж нь гарын эв дүйтэй, уран яриатай, мэргэн ухаантай хүмүүст ашиг тус авчирна. Буд гаригийн хуруун дээрх гоёл нь эзэндээ ямар ч хүнтэй амархан харилцан ололцох, бизнесийн харилцаа холбоо тогтооход тусалдаг гэж үздэг. Сэтгэл судлаачдын ажигласнаар чигчий хуруундаа бөгж зүүдэг хүмүүс зальтай, явуулга хийдэг, зальхай, итгэл алдсан хүмүүс байдаг аж. Эмэгтэй хүн чигчий хуруундаа бөгж зүүсэн бол өөрийгөө хайрладаг, сээтэгнүүр, мөрийтэй тоглоомд дуртай, тогтворгүй зантайг илтгэдэг.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/151388/ © XopoM News
Чигчий хуруу буюу чигчий бүүвэй

Хэрвээ та чигчий хуруундаа бөгж зүүдэг бол энэ нь их олон утгыг агуулдаг. Зүүн гарын чигчийд задгай бөгж зүүвэл эд буян тогтохгүй гарч явдаг гэж үздэг. Тиймээс хоосрохын шинж болох тул заавал битүү бөгжийг чигчийндээ эүүдэг юм байна. Эрхий хуруунд амтай бөгж зүүсэн бол зүүн гарынхаа чигчий хуруунд битүү бөгж заавал зүүдэг бөгөөд энэ нь зөв гараар орсон эд баялгаа тогтоон хураах бэлэгдлийг агуулдаг хэмээн монголчууд үздэг. Мөн чигчий хуруунд хүний амь байдаг бөгөөд өвдөх, муу зүүд зөн мэдрэгдвэл сэжиг цээрийг арилгах зорилгоор энэ хуруундаа бөгж зүүдэг байна. Мөн зүүн гарын чигчий хуруунд зүүсэн бөгж мөнгө тогтоодог гэдэг.

Харин цагийн эрдэмтэдийн судалгаагаар чигчий хуруундаа бөгж зүүсэн хүмүүс ихэвчлэн урлагийн хүмүүс байдаг бөгөөд урлагийн авьяастай, мэдрэмжтэй, бусдаас содон мэдрэмжтэй хүмүүс байдаг аж. Марлен Дитрих л гэхэд энэ хуруундаа бөгж зүүхийг эрхэмлэдэг байжээ.

Ядам хуруу буюу дугар зайсан

Ядам хуруугаар хүний цогцсон биений буюу араатан араншингийн эрчим хүч ялгарч байдаг байна. Энэ сэрэхүйг унтраан зөвхөн зөн билгээр холбогдохыг үндэс болгож эхнэр, нөхрүүд ядам хуруундаа бөгж зүүдэг ажээ. Гэрлэсэн эмэгтэй хүн баруун гар ядам хуруундаа харин эрэгтэй зүүн гарын ядам хуруундаа бөгжөө зүүх бөгөөд бэлбэсэн бол эрэгтэй нь баруун гартаа, эмэгтэй зүүн гартаа сольж зүүдэг уламжлалтай. Эртний Египтүүд энэхүү ядам хуруу нь зүрхэнд хүрэх хайрын судал эхэлдэг гэж үздэг.

Дунд хуруу буюу дунд ноён

Дунд хуруу зөв энергийг тэгшилж өгдөг бөгөөд тэгш хэмээ хадгалах үүднээс дунд хуруундаа бөгж зүүдэг ажээ. Дунд хуруундаа зүүх хамгийн сайн гэж хөгшчүүл хэлэх нь бий. Өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг бөгөөд дулаан, эерэг энергийг ялгаруулж байдаг.

Долоовор хуруу буюу эмч домч

Зүүн гарын долоовор хуруундаа бөгж зүүх нь уй гашуу хагацал, таагүй зүйл болсныг илэрхийлдэг. Мөн хүний сэтгэлийг тогтворгүй хөнгөн болгодог гэж үздэг байна.

Харин баруун гарын долоовор хуруунд зүүсэн бөгж нь ойр дотны хамаатан садан, найз нөхдөөсөө хагацаж салсны болон тэднийг дурсаж хүндэтгэхийн илэрхийлэл болдог. Бэлбэсэн хүн долоовор хуруундаа бөгж зүүдэг. Зөвхөн эр нөхөр, эхнэрээ алдсан хүнийг л бэлбэсэн гэж хэлдэггүй бөгөөд хүүхэд тогтдоггүй, эцэг, эх нь ойрхон нас барсан тохиолдолд үхлийн үүдийг хаана хэмээн долоовор хуруундаа бөгж зүүдэг уламжлалтай.

Эрхий хуруу буюу эрхий мэргэн

Зүүн гарын эрхий хуруунд бөгж зүүх нь оюун ухаан эрх мэдлийн билгэдэл хэмээн үздэг. Мөн өөртөө итгэх итгэлийг болон дотоод хүчийг илүү илэрхийлдэг байна. Ялангуяа эрэгтэй хүний эрх мэдэл, хөрөнгө чинээ, өөртөө итгэх итгэлийг харуулдаг гэж үзжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!