Uncategorized

Б.Даваажав: Урлагийн ажилтны баяраар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй

Жүжигчин Б.Даваажавыг “Байлаа” хочоороо олонд илүүтэй танигдсан. Залуу, халуун үеийн дурсамжтай холбоотой, нөгөөтэйгүүр хорь орчим жил дуудуулж бараг тайзны нэр нь болсон учраас хочоороо дуудуулахад нэг их цааргалаад байдаггүй гэнэ. Тэрээр 2003 онд СУИС-ийг УГЗ С.Сугар багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн. Тухайн үедээ л алдартай байсан “Xap гудамж”-наас Соёл урлагийн их сургуульд орсон болохоор ч тэр үү, тэр үеийн хэллэгээр “атаман” талдаа оюутан байжээ. СУИС-д орохдоо бусдад дээр.элхүүлэхгүйн тулд “Түргэн yyp.тай Түрийндээ атверктай Бapьcaндаа ш..чиxдаг “Бa.лиyc” Даваажав…” гээд “томорчихож”. Төгсөөд явсны дараа доод үеийнхэн нь “Манай сургуульд “Балиус Даваажав” гэдэг атаман байлаа” гэж ярьсаар байгаад нэг л мэдэхэд тэрээр “Байлаа” гэдэг xoчтой болсон гэдэг. Байлааг тийм ч даруухан яваагүйг нь СУИС-д сурсан дөрвөн жилийн хугацаанд долоон удаа удирдах зөвлөлийн хурлаар орсон нь гэрчилнэ.Б.Даваажавын аав, ээж нь оюутан ахуйд нь бурхан болж, эгч, ах нартайгаа л үлдэж. Ганц бие хүний зангаар гэртээ харихыг яаралгүй олсноо үрж, найз нөхөдтэйгээ нийлж дарвиж, ууж иддэг байсан тухайгаа ч нуудаггүй. Харин хайр сэтгэлтэйгээ учирч гэр бүлийн амьдрал зохиосон нь түүнийг эрс өөрчилсөн юм. Байлаагийн гэргийг Б.Ган-Эрдэнэ гэдэг. Нөхрөөсөө 12 насаар дүү бүсгүй “Шилмэл загвар” агентлагт 2012-2014 онд гэрээт загвар өмсөгчөөр ажиллаж байжээ. Б.Даваажав 2013 онд Хүй долоон худагт болсон Урлагийн ажилтны баярын наадмаар эхнэрээ анх хараад “Ямар сайхан бүсгүй вэ” гэж бодсон ч хэзээ ч эхнэрээ болгоно гэж төсөөлөөгүй аж. Харин дараахан нь Б.Ган-Эрдэнийг “Шилдэг өнгө” продакшны бүжигчнээр ажиллаж байхад нь Байлаа албан ёсоор танилцжээ. Б.Даваажав өнгөрсөн 5-р сард Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан нь төрөөс хүртэж буй хоёр дахь шагнал юм. Энэ тухай тэрээр:Миний аав жолооч хүн байсан. Аав минь намайг урлагийн замыг сонгохоос өмнө бурхан болсон. Гэхдээ одоо хүүгээ сайн явааг харж байгаа гэдэгт итгэдэг. Ааваас минь хүрэн хамбан дээл надад өвлөгдөж үлдсэн. Тэр дээлийг нь аливаа уран бүтээлд тоглохдоо өмсөх дуртай. Сэтгэл дүүрээд байдаг юм. Сая төрийн дээд Алтан гадас одонгоор шагнуулахдаа аавынхаа дээлийг өмсөж очиж, энгэрийг нь мялаасан. Үүндээ маш их баяртай байгаа. Би төрөөс хоёр дахь одонгоо авлаа. Өмнө би 2016 онд Архангай аймагт 13 хүнийг цаснаас аварч Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар шагнуулж байсан. Түүнийг хэн дуртай нь авчихдаг юм биш. Ямар ч эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүн авч чаддаггүй юм. Тиймээс би энэ медалиар үргэлж бахархдаг. Харин одоо улсын байгууллагад нэг ч өдөр ажиллаж үзээгүй хэрнээ Төрийн дээд Алтангадас одонгоор шагнууллаа. Энэ одонг урлагийн хөгжилд өөрийн дуу хоолойг хүргээсэй, урлагаар дамжуулж нийгмээ өөрчлөөсэй гэж надад хүртээсэн гэж ойлгож байгаа” хэмээн ярьжээ.Үзэгчдэд үргэлж инээд хөөр бэлэглэж байдаг жүжигчин Байлаа 2015 онд Фантастик продакшны бүтээл “Маш нууц” кинонд шо.ронгийн хо.ригдлын дүрд тоглосон нь үзэгчдийн зэ.вүүг ихээхэн хүргэжээ. Бүтээсэн дүрээрээ үз.эн я.дагдана гэдэг бол тухайн дүрээ тултал гаргасны шинж. Тиймдээ ч тэрээр энэ дүрээ маш их хайрладаг гэнэ. Илэн далангүй яриа хөөрөөтэй Б.Даваажав дүр сонголтын талаар: -Эcpэг дүрийг сайн бүтээвэл жүжигчний ур чадвар харагддаг гэдэг ч ийм дүр таараад байдаг нь миний царайтай холбоотой байх. Оюутан байхад багш маань “Даваажав минь чи хэзээ ч Ромеод тоглохгүй шүү” гэж хэлж байсан. Тухайн үед гүйцэд ухаж, ойлгоогүй ч багшийгаа бурхан болсны дараа ойлгосон. Үнэхээр үнэн үг байсан юм билээ. Миний хувьд түүхэн кинонд дүр бүтээх юм сан гэж хүсдэг. Уг нь aмьдрал дээр огт өөр, маш рoмантик хүн хэмээн ярьсан байна.Түүний романтикийг батлахад амархан. Байлаа мартын 8-наар эхнэртээ час улаан өнгийн “РRIUS-20” бэлэглэж байв. Бас Валентины баяраар эхнэр нь унтаад сэрэхэд тойруулаад олон өнгийн шоколад өрж, захиа бичээд тавьчихсан, өөрөө гараад явчихсан байж гэнэ. Тэр үед эхнэр нь жирэмсэн байсан бөгөөд Байлааг гэртээ орж ирэхэд мөрөөдлөө бичсэн захиаг нь уншаад асгартал уй.лжээ. Тэр бэлэг гэргийнх нь хувьд хамгийн их таалагдсан мартагдашгүй дурсамжтай бэлэг гэдэг Байлаагийн гэргий Б.Ган-Эрдэнэ одоо нөхөртэйгээ хамт жүжигчний мэргэжлээр уран бүтээл туурвиж байгаа бөгөөд “Онцгой даалгавар” УСК-нд туслах дүрд тогложээ. Тэрээр жүжигчний мэргэжилд дурлаж, шимтсэнийхээ гол шалтгааныг нөхөртэйгээ холбож тайлбарладаг. Жүжигчин Б.Даваажавын үүсгэн байгуулсан Комеди театр “Монгол хүн байна даа” хэмээх үндэсний өв соёл, нүүдэлчин ахуйг тусгасан 12 ангит цуврал хийж байгаа аж. Үүнд монгол хүн гэж яг хэн бэ, жудаг гэж юу вэ, юугаараа бусад улсаас ялгарах вэ, бидний үнэ цэнэ юунд оршдог вэ гэдэг асуудлыг хөндөх юм. 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!