Uncategorized

Ш.Гантулга: Монголчуудад биш Хятадуудад үйлчилдэг бүлэглэл төрд ноёрхож байна

Олон улсын тоймч Ш.Гантулгатай ярилцлаа. Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль бол таны оролцож буй хоёр дахь сонгууль.УИХ-ын 2020 оны сонгуультай харьцуулбал энэ удаагийн нөхөн сонгуулийн уур амьсгал ямархуу байна? Таны сонгуулийн кампанит ажил хэр явж байна вэ? Хэд хоногийн өмнөөс миний сонгуулийн сурталчилгааны ажил эхэлсэн. Өөрийн биеэр явж, сурталчилгааны материалаа тарааж байна. Иргэдийн сонгуульд хандах уур амьсгал нилээд өөрчлөгдсөн байна гэдгийг харлаа УИХ-ын 2020 оны сонгууль хүмүүсийн хувьд урам нь хугарсан, цөхрөнгөө барсан үйл явц болсон болов уу? Сурталчилгаагаа хийгээд явж байхад надтай уулзсан хүмүүсийн 60 орчим хувь нь миний төлөө саналаа өгсөн гэж хэлж байсан. Гэтэл сонгуулийн дүнгээр эрх баригч намын гишүүд миний авсан саналаас 10 дахин их санал авсан байсан шүү дээ. Ийм учраас хүмүүс сонгуулийн дүнг худлаа гарсан гэж үзэн, ихээхэн бухимджээ. Үүнээс улбаалан ардчилсан сонгуульд итгэх иргэдийн итгэл нь багассан байна. Сонгуульд итгэхгүй болсон учраас өөрсдийн ирээдүйгээ тун бүрхэгээр төсөөлөх болсон нь энэ удаагийн нөхөн сонгуулийн онцлог болж байна. Өдөрт дунджаар 10 орчим км газар алхаж, олон хүмүүстэй уулзаж ярилцсанаа дүгнээд миний энэ таамаг зөв юм байна гэдэгт итгэлтэй болсон.МАН-ын хорооны ажилчид хорооныхоо иргэдийг улаан (МАН), цэнхэрээр (АН) нь ялгаад гарцаагүй улаан (МАН) гэсэн хүмүүсийнхээ бүртгэлийг ухуулагч нартаа хуваан арав арван хүнээ саналыг нь өгүүл гээд нэр ус, утасны дугаар зэргийг нь бүртгэлжүүлж байна гэсэн явган яриа их байх юм. Энэ яриа хэр ортой юм бол? Ортой бол танд энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд ялах боломж байгаа юу? Энэ яриаг ортой байх гэж бодож байна. Учир нь гэр хорооллоор явж байхад яг энэ асуудлыг хүмүүс сэрэмжлүүлэн хэлж байсан. Улаан, цэнхэрээр нь ялгаж байгаа эсэхийг мэдэхгүй. МАН-аас цалин авдаг хорооны дарга нар өөрсдийн хамааралтай болон ар.хины хамааралтай хүмүүсийг, мөн ажлаасаа халагдвал амин зуулганаасаа салчих хүмүүст нөлөөлж, утасдаж байгаа тухай мэдээлэл маш олон ирсэн. Энэ бол сонгуулийн хамгийн бохир, бүдүүлэг технологи. Сургуулийн багш нар энэ ажлыг нилээд хийж байгаа тухай мэдээлэл бас байна. Сонгинохайрхан дүүргийн хувь заяаг ядуурал гэдэг зүйл шууд хөтөлж байна. Ядуурал гэдэг зүйл эрх баригч намын төрийн эрхэнд тогтож үлдэх хамгийн шилдэг зэвсэг болоод хувирчихсан юм шиг санагдлаа.Хүмүүсийн аж байдлыг харахад зүгээр нэг ядуурал биш, амь зуух арга нь тасарч ү.хэхэд бэлэн хүнд байдалд орчихож. Төрийн албанд ажилладаг хүн ажлаа алдах юм бол цаашид амьдрах найдвар байхгүй болно гэсэн үг. Тийм учраас эрх баригч намд ард иргэдийн ядуу байх нь маш ашигтай тусаж байна. Эрх баригч намын барьцаалсан барьцаанаас иргэдийг аварч байж ядуурлаас сална. Үүний төлөө би өөрөөс хамаарах бүхнийг хийж байгаа. Маш олон хүмүүс намайг дэмжиж байгаа ч МАН 100 жил төрийг барих хугацаандаа асар их хөрөнгө мөнгө, танил тал, засаг захиргааны хүчийг гартаа төвлөрүүлсэн учраас энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд ч жирийн нэг иргэн бүхэл бүтэн засаг төрийн механизмтай тэмцэж байна. Тийм учраас хэдий хэцүү ч хүмүүсийн санаа бодол өөрчлөгдөж байгаа учраас надад сонгуульд ялах боломж тодорхой хэмжээгээр бий болов уу? Сонгинохайрхан дүүрэгт явагдаж буй нөхөн сонгуулийг Улаанбаатар хотын иргэд, сэхээтнүүд төдийлөн анхаарахгүй байгаа учраас энэ нь эрх баригч нам нөхөн сонгуульд я.лахад хүргэнэ. Эрх баригч нам я.лснаар ард түмний амьдрал муудна. Ийм учраас ямар ч сонгуульд маш анхааралтай, идэвхтэй оролцох хэрэгтэй. Энэ сонгуульд би ялахын тулд та бүхний дэмжлэг тун чухал шүү гэж хэлмээр байна. Сонгинохайрхан дүүргийн 120,000 сонгогчдоос доод тал нь 30,000-40,000 хүний саналыг авч байж би ялалт байгуулна. Эдгээр хүмүүсийн саналыг авахын тулд би Сонгинохайрхан дүүргийн бүх хороодоор явах шаардлагатай. Мэдээж үүний тулд та бүхний өгсөн хандив хамгийн чухал юм.Учир нь би халаас нимгэн хүн учраас та бүхний хандиваар л сурталчилгаагаа хийж байгаа. Миний ялалт шударга ёсонд дуртай бүх хүмүүсийн дэмжлэгээс шууд хамаарах юм аа гэдгийг хэлмээр байна. Гэрэлт ирээдүйд итгэдэг Монголчууд ямар нэгэн хэмжээгээр надад туслах юм бол би гарцаагүй ялалт байгуулна. Нөхцөл байдал ердөө л ийм байна. УИХ-ын нөхөн сонгуулийн өмнөхөн та хар машингүй сонгууль явуулахыг уриалж мэдэгдэл хийсэн. Бусад нэр дэвшигчид энэ асуудлыг хэрхэн дэмжиж байх юм. Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд хар машины луй.вар орох болов уу? “Хар машин” гэдэг нь хүмүүсийн итгэлийг булаахаас гадна сонгуулийн булхай, лу.йврын хамгийн төгс хэлбэр болж хувирлаа. Энэ бол ард түмнийг гутаан до.ромжилсон хамгийн шившигтэй үйлдэл. Хар машинд хэрхэн хандахаас Монголчуудын ирээдүй шууд хамаарна. Ард түмэн засгийн эрхийг гартаа барина гэдэг Үндсэн хуулийн заалтын хүчингүй болгож байгаа зүйл бол “хар машин” юм. Иймээс Монголчууд өөрсдийн ирээдүйг гартаа барихыг хүсч байвал “хар машин”-аас татгалзах хэрэгтэй. Сонгуулийн “хар машин”-аас татгалзахыг би удаа дараа уриалж байсан. Сонгуулийн санал авах “хар машин” Монголын ардчиллыг устгаж байна. Иймээс бид бусад намын гишүүдэд хандаж хэвлэлийн хурал хийсэн. Тэд ч дэмжинэ гэдэгт итгэж байна. Хамгийн гол нь сонгогчид санал авах “хар машин”-ыг тэвчихгүй байх.Өнөөдрийн нийгмийн байдлыг, ялангуяа сүүлийн 30 жил үргэлжилсэн энэ нийгмийн тогтолцоог та юу гэж дүгнэж байгаа вэ? Эрх баригчдаас ирээдүйн сайн сайхан хөгжлийг хүлээх боломжтой юу? эсхүл бүр сууриар нь системийн өөрчлөлт хийх нь болчихсон уу? Бид ер нь хаашаа яваад байна вэ? Сүүлийн 30 жилд Монголчууд буруу тогтолцоог сонгож, буруу замаар явж ирлээ. Да.рангуйлагч улс оронтой харьцуулахад ардчилсан орны иргэдийн аж амьдрал нь өндөр байдаг. 10, 20 хувиар ч биш, 10 дахин, 100 дахин өндөр, хүмүүс нь 1000 дахин илүү аз жаргалтай байдаг юм. Учир нь ард түмэн өөрсдийгөө удирдах хүнийг дундаасаа тодорхой хугацаагаар сонгож, сонгогдсон хүмүүс нь ард түмнийг жаргааж чадахгүй бол өөр хүмүүсийг сонгодог ардчиллын мөн чанар үүнд нөлөөлдөг. Харин Монгол улсад зөвхөн ардчиллын 30 жил ч биш, сүүлийн 100 жилийн хугацаанд ганц нам төрийн эрхийг янз бүрийн аргаар барьсан хэвээр үлдлээ. Энэ нь нийгэмд шударга ёс тогтохгүй, ардчиллын гайхамшигтай механизм ажиллахгүйд хүргэж байгаа юм.Ардчиллын механизм ажиллахгүй учраас эдийн засагт монополь, олигархи луйварчид л ноёрхож байна. Хуулийг дээдлэхгүй, дуртай үедээ хувийн өмчид халдаж, зах зээлийн шударга өрсөлдөөн болохгүй байгаа учраас Монгол Улсад дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалт хийгдэхгүй байна. 336,000 хүн амтай Сонгинохайрхан дүүргээр жишээ авахад гуравны нэг нь буюу 111,000 хүн ажил хийдэг. Харин 146,000 хүн ядуурлын доод түвшинд амьдардаг гэсэн албан ёсны тоо байна. Гэхдээ энэ бол нилээд дарсан тоо болов уу? 21-р зуунд ажил эрхэлдэг хүн ядуу амьдарч байна гэдэг нь хүний санаад багтамгүй зүйл шүү дээ. 100 жилийн өмнө ард иргэдээ тэжээх гэж хүн амын 50 хувь нь ажилладаг байсан бол 21-р зуунд техник технологийн хөгжлийн ачаар 2-3 хувь нь ажиллаад бусдыгаа бүрэн цатгаж, бусад нь дуртай ажлаа хийх боломжтой эрин үе. Гэтэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэд 16-р зууны үеийн хаант Орос Улсад амьдарч байгаа мэт хэцүү нөхцөлд, өдөр бүр зөвхөн амьд явахын төлөөх хүнд бэрх тэмцлийг хийж байна. Нүд халтирам дүрх төрхтэй байнга таарч байна. Ковид-19 туссан охиноо хөтлөөд, амь зогоох гэж гэрийнхээ өнгөтэй өөдтэй бүхнийг ломбарданд тавих гээд зогсож байгаа гэр бүлтэй таарлаа. Мөн нэг эмэгтэй надад хоёр эрэгтэй дүү нь ар.хи та.мхи хэрэглэдэггүй, Хятадын компанид ажилладаг хэдий ч сүүлийн 3, 4 сар цалингаа авч чадахгүй байгаа талаар ярьж байна.Сонгинохайрхан дүүрэгт сүүлийн 30 жилд үндэсний аж ахуй бий болсонгүй. Хятадын компаниуд л орж ирсэн. Энэ нь Монголын төрд Монгол хүний төлөө биш, Хятадуудын төлөө үйлчилдэг улстөрийн хүчин ноёрхож байгааг тод харуулж байна. Сард 350,000 төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшин мах авахад 200,000 төгрөгөө зарцуулаад, бөөрний өвчиндөө өдрийн 1,500 төгрөгийн эм хэрэглэдэг гэнэ. Үүнийг цэвэр математикийн үүднээс бодоод үзэхэд л энэ хүн амьд явахад маш хэцүү гэдэг нь харагдаж байна. Гэтэл нөгөө халамж, дэмжлэг нь ийм хүмүүст очихгүй байна. Аливаа улс оронд өөрийгөө тэжээх гэж хувийн бизнес эрхэлж байгаа хүнд ямар нэгэн саад тотгор учруулалгүй, харин ч дэмждэг шүү дээ. Гэтэл Сонгинохайрхан дүүрэгт дэлгүүр нээх, эсвэл гэртээ бизнес эрхлэх гэсэн хүн ямар ч зөвшөөрөл авч чаддаггүй. Төр засгаас сурталчлаад байгаа 3 хувийн хүүтэй зээлийг бизнес эрхлэгч, өрх толгойлсон эмэгтэйчүүд гээд нэг ч хүн авч чадаагүйг мэдлээ. Энэ нь зөвхөн Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Монгол улсад хүмүүсийн амьдрал ямар хүнд байгааг харуулж байна. Тийм учраас бид тогтолцооны өөрчлөлтийг гарцаагүй хийх ёстой. Ганц нам төр барьж, хүмүүсийг боомилж, цаашид амьдрах итгэлийг нь мохоон, зах зээлийн эдийн засгийг саатуулж байгааг бид цаашид тэвчиж болохгүй ээ. Энэ саадыг бид ямар нэгэн аргаар даван туулах ёстой. Үүний тулд бид сонгуульд я.лах ёстой. Иймээс энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуульд анхаарлаа хандуулахыг Монгол Улсын бүх иргэдэд уриалж байна. Шагдарсүрэнгийн Гантулга сонгуульд я_ллаа гээд зөвхөн би я.лж байгаа хэрэг биш юм. Энэ бол гудамжинд хүүхдээ хөтлөөд явж байгаа бүх хүн я_лж байна гэсэн үг. Учир нь би Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг. Хүнд хэцүү амьдралыг туулсан учраас тэр хүмүүсийн төлөө жинхэнэ өөрчлөлтийг хийхийг зорьж байгаа юм. Намайг я.лалтанд хүрэхэд иргэд та бүхний дэмжлэг хамгийн их хэрэгтэй байна.Сонгууль ямар ч хэрэггүй гэж ойлгуулахын тулд эрх баригчид сүүлийн 30 жил тархи угааж байсан. Ямар ч ардчилсан улс оронд сонгууль гэдэг амьдралаа сайжруулах, бизнесийг хурдтай хөгжүүлэх хүчин зүйл, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэх хамгийн чухал хэрэгсэл. Хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг нь хүмүүсийн цалин 10,20 дахин нэмэгдэнэ гэсэн үг юм. Гэтэл бидний энэ сайхан боломжид ганц намынхан, хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн этгээдүүд саад болоод байна. Энэхүү нийгмийн аюултай занганаас бид нэн даруй хү.чилж гарахгүй бол болохгүй. Дахиад 30 жил өнөөгийн нөхцөл байдал үргэлжилвэл ядуу иргэд бүгд өлбөрч ү.хнэ. Монгол Улс гадаадын талхинд орох байх. Нийгэмд системийн том өөрчлөлт хийх цаг нь болчихсон гэж үзэж байгаа бол хэн үүнийг хийх вэ? Та өнөөгийн залуучуудад хандан юу хэлмээр байна? Аливаа өөрчлөлт өөрөөс тань эхэлдэг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 2019 оныг хүртэл би улстөрийн ямарваа үйл ажиллагаа, тэмцэлд оролцож байгаагүй. 2019 онд анх “Үндэсний фронт”-ын тэмцэлд оролцсон. Дараа нь УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн. Хүн өөрөө тэмцэхээр шийдвэл, ямар нэгэн зүйлийг өөрчлөхөөр шийдвэл бүх зүйл сайхан болно гэдгийг ойлгох ёстой. Ганц хүн сонгуульд өрсөлдөж я.лаад ямар ч үр дүнд хүрэхгүй гэж олон хүн боддог. Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хүмүүс миний төлөө саналаа өгөх юм бол Монголчууд сайхан амьдрахад нэг алхам ойртож байгаа гэсэн хэрэг. Мөн миний хандивын дансанд 1,000 төгрөг ч хамаагүй шилжүүлэх юм бол бас л бид сайхан ирээдүй рүү ойртож байгаа гэсэн үг. Сайхан ирээдүйд хүрэх том өөрчлөлт биднээс өөрсдөөс минь эхэлнэ. Бидний тархинаас эхлэх юм. Баярлалаа. Sonin.mn сайтын хамт олонд ч гэсэн маш их баярлалаа.

ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ ТУУЛАЙ ЖИЛ ?
Ямартаа ч АЗ ЖАРГАЛТ ЖИЛҮҮДИЙН НЭГ.
1. ГЭРЛЭЛТИЙН жил; 2. ГЭР бүлээрээ, ах дүү төрөл төрөгсдөөрөө амар амгалан харилцах, эвлэрэх, эвсэх жил;
3.УРТ УДААН БАЯР БАЯСГАЛАНТ АМЬДРАЛЫН мөн чанарын бэлэг тэмдэг;4. ЭЛБЭГ ДЭЛБЭГИЙН бэлэг тэмдэг;
5. АЗ ЖАРГАЛЫН бэлэг тэмдэг… гм6. ШИНЭийг таних мэдэхэд таатай жил;7. ТӨЛӨВЛӨГӨӨТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛд таатай жил;
8. ОРОН БАЙР, СУУЦАА шийдвэрлэхэд таатай жил гэнэ. copy Хүн бүр зурхайд итгэдэггүй ч зарим үед зурхай уншиж, сэтгэлээ засан багахан дэм авахыг хүсдэг хүн цөөнгүй. Ирэх онд ордуудын хувьд ямар үйл явдал хүлээж байгаа талаарх зурхайг хүргэж байсан бол энэ удаад РИА Новости агентлагт Оросын астрологич Юлия Рольникийн нийтлүүлсэн 12 жилийн зурхайг хүргэж байна.  Хулгана жилтэн

Төрсөн он: 1936, 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008, 2020
Хулгана жилтнүүдийн хувьд туулай жил аз жаргалтай мөч байна. Ажил мэргэжлийн хувьд өсөн дэвжих, амьдралаа сайжруулах боломжууд гарна. Ажил хэрэгтээ амжилтад хүрэхийн тулд шинэ зүйл суралцах ёстой.

Танд өөрийгөө болон чадвараа нээн гаргах боломж гарч ирнэ. Энэ оны таны хувьд материаллаг тал дээр таатай байна. Таны хичээл зүтгэл, нөр их хөдөлмөр үр шимээ өгч, таны орлого нэмэгдэнэ. Хувийн амьдралын тал дээр өнөөгийн харилцаагаа сайжруулах боломж гарна. Ганц бие хүмүүсийн хувьд хайр дурлалын харилцаа хүлээж байна.

Үхэр Төрсөн он: 1961, 1973, 1985, 1997, 2009, 2021 Үхэр жилд төрсөн хүмүүсийн хувьд Туулай жилд ажил, карьерт өөрчлөлт гарна. Таны цаашдын хувь тавилан ихээхэн шалтгаалах чухал сонголт хийх шаардлагатай болж магадгүй.

Оны хоёрдугаар хагаст мэргэжлийн үйл ажиллагаанд илүү таатай байна. Та хүчин чармайлтынхаа ачаар зорилгоо биелүүлж, амжилтад хүрнэ. Ирэх онд санхүүгийн хувьд таатай байна.

Та өөртөө илүү итгэлтэй болж, шинэ сонирхолтой хүмүүсийг өөртөө татна. Ирэх онд хайр дурлалын харилцаа үүсгэхэд таатай.

Бар

Төрсөн он: 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010, 2022
Бар жилтнүүд ирэх Туулай жилд аз одоор дүүрэн байна. Ирээдүйд том үсрэлт хийх гараа нь ирэх он байж магадгүй. Гэхдээ ажил, карьерын тал дээр хүндрэл гарахыг үгүйсгэх аргагүй.

Чухал шийдвэр гаргахын өмнө олон талаас нь сайтар тунгаан бодох хэрэгтэй. Туулай жилд стратеги төлөвлөлт хийх, шинэ төслүүдийг боловсруулахад таатай. Та зорилгодоо хүрэхийн тулд хичээл зүтгэлтэй ажиллах шаардлагатай болно. Оны сүүлд таны хүчин чармайлт үр шимээ өгч, та амжилтад хүрнэ.

Туулай

Төрсөн он: 1939, 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011, 2023

Ирэх он Туулай жилтнүүдийн хувьд тун чухал. Учир нь чухамхүү энэ онд цаашдын хувь тавилангаа тодорхойлох шийдвэрүүдийг гаргана. Энэ он амьдралын олон талбарт шинэчлэлийн жил байна.

Таныг хөгжих, урагшлахад саад болж буй зүйлсийг олж тогтооход тохиромжтой цаг. Түүнчлэн шинэ ажил үйлс, төсөл эхлүүлэх, эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд таатай. Санхүүгийн тал дээр одоо байгаа хөрөнгө мөнгөө үрэн таран хийхгүй байх нь чухал. Төлөвлөгдөөгүй зардал гарах эрсдэлтэй.

Хувийн амьдралын тал дээр шинэ үйл явдлууд гаран. Ганц бие хүмүүс хайраа олох магадлалтай.

Луу

Төрсөн он: 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000, 2012

Луу жилд төрсөн хүмүүсийн хувьд ирэх жил холимог нөлөө үзүүлнэ. Багагүй хүндрэлийг даван туулах шаардлагатай болно. Гэхдээ цэцэн ухаан, зорилгодоо хүрэх тэвчээр гаргаснаар оны сүүл гэхэд та бүхий л сорилтыг давж чадна.

Ажил хэрэгт үүссэн асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа, нөхөрлөл тус болно. Ирэх онд та бусдын тусламжгүйгээр аливаа хүндрэлийг даван гарч чадахгүй. Оны туршид орлого тогтвортой, зарим үед бага зэрэг өснө. Гэхдээ үүнийг дагаад зардал ч нэмэгдэж болзошгүй.

Хувийн амьдралын тал дээр ирэх онд олон өөрчлөлт гарах бөгөөд зарим тохиолдолд таагүй өөрчлөлтүүд ч гарч магадгүй.

Могой

Төрсөн жил:1941, 1953, 1965, 1977, 1989, 2001, 2013
Могой жилд төрсө хүмүүсийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт эерэг байна. Гэхдээ зарим талаар хүндрэлүүд гарч болзошгүй. Та үүнийг цэцэн ухаан, тэвчээр гаргаснаар сорилтуудыг даван туулж чадна.

Энэ онд идэвхтэй үйл ажиллагаа эрхлэхийн тулд илүү их эргэцүүлж, амжилтад хүрэхийн тулд хүлээх хэрэгтэй. Карьерын хувьд бүх зүйл таатай байхгүй ч нөр их хөдөлмөр, тэвчээр, сэтгэл хөдлөлөө барих чадварын ачаар та сайн үр дүнд хүрч, бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадна.

Хувийн амьдралын тал дээр хайртай болон дотны хүмүүстэйгээ маргалдаж, харилцаагаа муутгахгүйн тулд тэвчээртэй байж, уур бухимдлаа хянах хэрэгтэй

Морь

Төрсөн он: 1930, 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002, 2014

Морь жилтнүүдийн хувьд ирэх он тийм ч тайван жил болж өнгөрөхгүй. Гэхдээ тааламжтай нөлөөлөл сөрөг муу бүхнийг зөөллөж, хүндрэлтэй зорилтуудыг амжилттай шийдэх боломж өгнө.

Ажил дээр хүндрэл гарсан ч та хөдөлмөрч, хичээл зүтгэлийнхээ ачаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Ирэх онд ажлын хамт олонтой зөрчилдөх, хөндлөнгийн хүмүүсийн атаархалд өртөх магадлалтай.

Мөнгө санхүүгээ зарцуулахдаа болгоомжтой байж, луйварчдаас сэрэмжил.

Хонь

Төрсөн жил: 1931, 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003, 2015

Хонь жилтнүүдийн хувьд ирэх он бүхэлдээ таатай жил болно. Таны амьдралын бүхий л талбарт харьцангуй тогтвортой байдал ноёлно.

Ажил хэргийн тал дээр бүх зүйл эерэг байж, таныг удирдлага, нөлөө бүхий хүмүүс дэмжинэ. Ирэх онд олон сонирхолтой хүнтэй танилцана. Та шинэ төсөл эсвэл бизнес эхлүүлж магадгүй.

Ганц бие хүмүүс өөрт тохирсон хүнээ олж магадгүй.

Бич Төрсөн жил: 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004, 2016Бич жилтнүүдийн хувьд хүндхэн жил болж магадгүй. Гэхдээ хувь тавилангийн бүхий л сорилтыг давахад туслах эерэг үйл явдлууд ч олон гарна.

Ажил дээр олон зорилт шийдэх хэрэгтэй болно. Маргаан, зөрөлдөөнөөс зайлсхийхийн тулд хамт олонтойгоо харилцахдаа сэтгэл хөдлөлөө хянаарай. Өнгөрсөн үеийн алдаагаа эргэцүүлж, алдаагаа давтахгүйн тулд буруугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр та урагшилж, сайн үр дүнд хүрч чадна.

Санхүүгийн хувьд ирэх жил тогтвортой байна. Гэхдээ аливаа тохиолдолд хэмнэж сурах хэрэгтэй.

Тахиа

Төрсөн жил: 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005, 2017

Тахиа жилтнүүдийн хувьд ирэх он зөрчилдөөнтэй жил болно. Нэг талбарт ололт амжилт дүүрэн байх бол нөгөө талд алдагдал хүлээж магадгүй.

Ажил болон карьерын хувьд хүндрэл, бэрхшээл гарч болзошгүй. Та ажлаа алдах эсвэл орлого буурах эрсдэлтэй.Ажлын тал дээр илүү тэвчээртэй, хүлээцтэй байж, шинэ найз нөхөдтэй бол. Найз нөхөд болон ижил сэтгэлгээтэй хүмүүс таны ажил хэргийн асуудлыг шийдэхэд тусална.

Хайр дурлал, хувийн харилцааны тал дээр ирэх он ихээхэн амжилттай байна.

Нохой

Төрсөн жил: 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006, 2018
Нохой жилтнүүдийн хувьд ирэх онд олон эерэг өөрчлөлтүүд гарна. Гэхдээ санаа амарч, хэт тайван суух зав гарахгүй.

Ажлын тал дээр та үр бүтээлтэй, идэвхтэй байх бөгөөд үүнийхээ төлөө зохих шагналаа хүртэнэ. Ажлын хамт олонтойгоо харилцахдаа тайван, нөхөрсөг байгаарай, ингэснээр та маргаан зөрөлдөөн, илүүц хурцадмал байдлаас зайлсхийж чадна.

Санхүүгийн тал дээр хөрөнгө оруулалт хийхдээ болгоомжил, аз сорьсон алхам хийх хэрэггүй.

Хувийн амьдралын тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ганц бие хүмүүс өөрт тохирох хүнтэй танилцаж, гал халуун хайр дурлалын харилцаа үүсгэнэ.

Гахай  Төрсөн жил: 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007, 2019

Гахай жилтнүүдийн хувьд ирэх он амьдралын бүхий л талбарт аз одтой, тааламжтай байна. Хамгийн гол нь таны өмнө гарч ирсэн шинэ боломжуудыг алдахгүй ашиглах хэрэгтэй.

Карьер, ажил хэргийн тал дээр бүх зүйл тааламжтай байна. Ажил дээр сайн, итгэлт харилцаа, тааламжтай уур амьсгал ноёлно. Ажил дээр эерэг өөрчлөлт гарснаар таны орлого нэмэгдэнэ.

Ирэх онд та бусад хүмүүсээс илүү хайр дурлалын тал дээр азтай байна. Ганц бие хүмүүс хань ижлээ олох боломжтой.  Энэ жил та онцгой анхаарах шаардлагатай цорын ганц зүйл нь эрүүл мэнд. Тиймээс асуудалтай нүүр тулахгүйн тулд өнөөдрөөс эхлээд биеэ чийрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалах тал дээр анхаараарай.  Г.Бямбасүрэн

Related Articles

Back to top button
error: Content is protected !!