Uncategorized

Хааяа нэг зуу татахад нь Халаглаж аавыгаа битгий загнаарай Хаяад нэг өдөр яваад өгвөл Халамцуу дүрийг нь хүртэл санадаг юм шүү!

Аавыгаа санаад сэрлээ.Аавыгаа хайрлаж яваарай! Хааяа нэг зуу татахад нь Халаглаж аавыгаа битгий загнаарай Хаяад нэг өдөр яваад өгвөл Халамцуу дүрийг нь хүртэл санадаг юм шүү! Ааваасаа ирсэн дуудлага болгоныг Алдалгүй аваад ярьж байгаарай Алс хол яваад өгөхлөөр Ай тэр дуудлага ч их үнэтэй шүү! Аав яав л гэж, болохол байлгүй гэж А.лаглаж бүү хойш тавьж байгаарай Аягүй л бол ижийгээс чинь өмнө Аяны шувууд аваад явчихдаг юм шүү! Ижий шиг нь тэд байнга үглэхгүй ч Эргэж ирэхгүй үг зүрхэнд ортол хэлдэг юм Ижий шиг нь тэд янгинаа тоочихгүй ч Эргэж эдгэрэхгүй хойно нь л нэг ёолдог юм шүү! Аавыгаа хайрлаж яваарай! Там.хи шингэсэн гарыг тань ахиад нэг үнэрлэхсэн Таныхаа надад хадгалсан чихрийг ахиад нэг хүлхэхсэнСахалтай тэр урууланд тань ахиад нэг үнэрлүүлэхсэн Салхи сэвэлзсэн талаар ахиад нэг аавтайгаа алхахсан Өвгөн муу аавынхаа хувцсыг угааж үзлүү бодоорой Өтөл муу аавынхаа хөлийг нь барьж үзлүү бодоорой Ядарсан муу аавынхаа орыг нь засаж үзлүү бодоорой Яалаа би чинь юу билээ гээд бодож сууна уу? Холын хол явахаас нь өмнө Хорсолтой юм шиг аавыгаа жаргаа Тэнгэрийн зүг хөдлөхөөс нь өмнө Тэнэг юм шиг аавыгаа жаргаагаарай Хариу нэхэхгүй яасан их хайр вэ Хаяад явсан ч гэлээ яасан их буян вэ Өр өмтлөн сэтгэл тань яасан их тэвчээр вэ Өтөл таны минь зэмлэл яасан их ухаарал вэ Аавыгаа хайрлаж яваарай! 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!