Uncategorized

Даруу байх хамгийн сайхан Даварч цалгихгүй хичнээн сайхан Далдаганаж гүйхгүй тогтуун сайхан

ДАРУУ БАЙХ ХАМГИЙН САЙХАН…Даруу байх хамгийн сайхан Даварч цалгихгүй хичнээн сайхан Далдаганаж гүйхгүй тогтуун сайхан Даналзаж томрохгүй энгийн сайхан Дөлгөөн байх хамгийн сайхан
Дөвчигнөж маяглахгүй намбалаг сайхан Дүр эсгэхгүй төвшин сайхан Дүйвээж дэлчлэхгүй амгалан сайхан Буйртай байх хамгийн сайхан Бурууд автахгүй жудагтай сайхан Бусадтай барьцахгүй тайван сайхан Булайтаж зүдрэхгүй бардам сайхан Үнэн байх хамгийн сайхан Үргэлжид жүжихгүй үлэмж сайхан Үгэндээ ороогдохгүй үнэхээр сайхан Үйлдэлдээ бүдрэхгүй үлгэрлэм сайханУужуу байх хамгийн сайхан Уурлаж бухимдахгүй налгар сайхан Улайрч тэмцэлдэхгүй дэлгэр сайхан Урваганаж гоморхохгүй тэнэгэр сайхан Энгийн байх хамгийн сайхан Элдвээр чамирхахгүй эгэл сайхан Эзэрхэж дарлахгүй эвтэй сайхан Ихэрхэж цэцэрхэхгүй эрхэм сайхаан Б. Эрдэнэтуяа 2021.9.10

Related Articles

Back to top button
error: Content is protected !!