Uncategorized

Б.Жаргалсайхан би Хөгжилийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй!!!

Жаргалсайхан хөгжлийн банкинд өртэй, ард түмээн та нар Жаргалсайхнаас авлагатай шүү, барьж идээрэй “Туу!” гэчихээр мэдээлэлгүй иргэд учрыг нь олохгүй, олохыг ч хүсэхгүй шууд дайрч байгаад уур хүрч байна!!!Ардын нам сонгогчдын байгаа байдалд тааруулж, яг ингэж нэгнээ дагаж давалгаалдаг сул дорой байдлыг нь ашиглаж эрх мэдэл тогтоож ирсэн.
Коммунистуудын дарангуйлалд ингэтлээ тэнэгэрцгээсэн!Х
Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын гурав дахь шат Төрийн ордонд тав дахь өдрөө үргэлжилж байна

Өнөөдрийн сонсголоор хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөлд Голомт банкинд олгосон зээлийн талаар хэлэлцэж байна.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Буянгийн Б.Жаргалсайхан нийт 14 тэрбум төгрөгийг, найман хувийн хүүтэй зээлсэн. Цугласан хүүтэйгээ нийлээд 17.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Зээлийн төлөлт хийгдээгүй. 2014-2023 оноос хойших 9 жилийн хугацаанд огт төлөлт хийгээгүй. Хөгжлийн банк болон Голомт банк хооронд байгуулсан гэрээний шаардлага хангаагүй буюу муу зээлийн түүхтэй байхад зээл олгосон байна. 2012 оны нэгдүгээр сард 2 тэрбум, 2012 оны гуравдугаар сард 9.9 тэрбум төгрөг хүүгүй авсан байна. Төрийн хайрыг их л хүртсэн юм байна, Б.Жаргалсайхан гуай. Энэ үед та УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан байна. Энэ үед муу зээлийн ангилалд шилжсэн байхад дахиад Хөгжлийн банкаар дамжуулан Голомт банкнаас 14 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тэгээд нэг ч төгрөг төлөөгүй. Хэзээ төлөх вэ?

Иргэн Б.Жаргалсайхан: Би УИХ-ын гишүүн байсан. Жил зургаан сар үйлдвэр худалдааны сайд хийж байсан. Энэ хугацаанд нэг ч тендер авч үзээгүй, улсын өмч хөрөнгийг хувьчлалаар авч үзээгүй. Өнөөдөр Монгол Улсад ямар ч бизнес хийгээд ашиг олох боломжгүй юм билээ. Хууль зүй, татварын орчин байхгүй. Татварын тогтолцоо чинь худлаа байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Гэрч асуултад хариулах, тайлбар өгөх үүрэгтэй. Түүнээс чөлөөл мэтгэлцээн хийхгүй. Монголын ард түмний мөнгө, Хөгжлийн банкны санхүүжилтийг олон компанид олгосон. Бодлого нь буруу байснаас болж Монгол Улс дампуурах шахлаа. 2012 онд Их хурлын гишүүн байхдаа 11 тэрбум төгрөг хүүгүй авсан байна. Битгий энд томроод бай. Та бидний мөнгийг авч бизнес хийнэ гэж ямар юм байдаг юм. Энэ хүнийг гаргах хэрэгтэй. Бусад иргэдийнхээ мөнгийг хулгайлж авчихаад төлөхгүй удаад, улаан нүүрээ улалзуулаад, ичихгүй энд ирж суугаад байхдаа яадаг юм.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Б.Жаргалсайхан гуай та дуугүй байж бай. Та хүнийг новш гээд байх нэр нүүр байхгүй шүү. Та улсаас авсан 14 тэрбум төгрөгөөс нэг ч төгрөг төлөөгүй байж, шударга ёс ярих нэр, нүүр, намтар алга.

Голомт банкны төлөөлөл: Энэ харилцагч манай банкнаас авсан зээлээ төлөөгүй байгаа. Бид шүүхийн бүх шатыг дамжаад шийдвэр гүйцэтгэлийн шатанд харилцагчтай харьцаад явж байгаа. Голомт банк төслийн санхүүжилтийн гэрээний хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу Хөгжлийн банкинд харилцагчийн өмнөөс цаг тухайд нь зээлийг төлсөн. Харин манай банкин дээр төлөгдөөгүй. Бид маргаантай явж байгаа.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!