Uncategorized

Д.Өлзий-Орших: Нөмрөгт 14 тоотой сүрэг гахайг ганц тоорой ч үлдээлгүй онгоцноос шүршиж, хядаад явсан гэсэн

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: “Надад алдаж явсан үе бий. Хишиг хүртэж, хувааж байна гэж. Бахархах юм биш. Харамсдаг. Бурууг сануулж, шүүмжилж буй хүмүүсээс уучлалт хүсье. “Пулемёт, онгоц, шалдан..” бол хэтрүүлэг. Иргэдийнхээ санал бодолд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг нь шуурхай шийдэхийг эрх баригчдаас хүсье” хэмээн жиргэжээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Нөмрөг, Минжийн Хангайд амьтад хядаж, ан хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн утгатай жиргээ нь анхаарал татаж байгаа юм.Нөмрөг нь Дорнод аймгийн Халх гол суманд байрладаг Дархан цаазат газар. Харин Минжийн хангай нь мөн л улсын тусгай хамгаалттай, дархан цаазат газар. Дархан цаазат газарт ан хийх хуулиар хориотой, хэрэв ийм газарт ан хийвэл эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг гэдгийг албаныхан онцолж буй.
Тэгвэл гитарчин Д.Өлзий-Орших Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ан хийсэн гэх асуудалтай холбоотой дараах зүйлийг жиргэжээ. Д.Өлзий-Орших: Нөмрөгт 14 тоотой сүрэг гахайг ганц тоорой ч үлдээлгүй онгоцноос шүршиж, хядаад явсан гэсэн.Хоёр генерал дагуулчихсан, тэднээрээ гутлаа тайлуулаад л гэж Заставт байсан залуу ярьж л байна лээ.

 

Related Articles

Back to top button
error: Content is protected !!