Uncategorized

Ингэний ундаанд маш олон давтагдашгүй чанарууд байдаг

ӨВӨЛ УУДАГ ҮНЭТ УМДААН Ингэний сүүнд маш олон давтагдашгүй чанарууд байдаг. Ингэний сүү нь бусад малын сүүнээс Лейцин, Изолейцин, Метионин зэрэг уургийн амин хүчлүүд , В,С аминдэм, Кальци, Фосфор, Кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү юм.Ингэний сүүг исгэж ХООРМОГ гаргах ба ХООРМОГ нь дараах ач холбогдолтой. ???хүний биеийн дархлааг дэмжинэ, өвчин эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.???эрдэс бодисын дутагдалаас сэргийлнэ.???төмөр гутлын цус багадалт сэргийлнэ.???бөөрний өвчнөөс үүдэлтэй усан хавантай үед уувал хаванг хөөнө.
???цусны даралтыг тогтворжуулна.???жирэмсэн үед хэрэглэвэл тамир тэнхээ тэтгэж, эрдэс бодисуудыг нөхнө, усан хаван хөөнө, ургийн цөсний үйл ажиллагааг дэмжиж хүүхдэд шарлалт бага явагдах сайн талтай.???хордлого тайлах, хорт хавдар, зүрхний шигдээс, чихрийн шижин зэрэг өвчнүүдээс урьдчилан сэргийлнэ.
???Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг дэмжинэ, элэг, цөс, бөөрний архаг өвчнүүдийг анагаана ???Инсулин төст уургууд агуулагддаг тул чихрийн шижинд ууж хэрэглэвэл цусан дах сахрын хэмжээг бууруулна.???Ингэний хоормог нь хүний биеийн хортой нэгдлийг саармагжуулдаг глобулин болон бодисын солилцоог идэвхжүүлэгч альбумин уургууд, B3, B5, A, C витаминууд кальци, кали, магни, цайр, төмөр, натри зэрэг эрдэс бодисоор баялаг.???Ингэний хоормог нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмэж, дархлааг сайжруулахаас гадна мөн элэг, цөс, бөөрний өвчинг анагаадаг. Ялангуяа дотор усан хаванг маш сайн хөөж, зүрх судасны үйл ажиллагааг идэвхжүүлж, цусны даралтыг бууруулдаг.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!