Uncategorized

“Хуан Жу Гэг” буюу Жао Вэй улс төрийн золиос болж, улсаасаа дүрвэжээ

Хятадын алдарт жүжигчин, “Хуан Жу Гэг” киноны Шиаояанзи дүрээр алдаршсан Жао Вэй улс төрийн золиос болж буй талаар олон улсын хэвлэлүүд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдээлж байсан билээ. Тэгвэл өчигдөр буюу ням гарагт тэрбээр эх орноосоо дүрвэж Франц руу ниссэн тухай цахим орчинд шуугьж байна.өөрийн хувийн онгоцоороо Францын Бордо хотод газардсан болохыг зарим эх сурвалжууд хэлж байгаа ба болон түүний нөхөр Хуан Юлоннар тус хотын ойролцоо байрлах усан үзмийн талбайтай юм.Хятад тэрбумтан, жүжигчин ЖаВэйгийн тоглосон олон тооны бүтээлийг Хятадын томоохон видео платформ дээрээс хассанаас гадна түүний оролцсон ;нэвтрүүлэг ток шоу, телевизийн цувралуудыг ч мөн устгаж, Бээжингийн эрх баригчдын ;хар жагсаалтад оруулсан байна.Түүнийг яагаад ийнхүү гадуурхах болсныг тодруулбал Жао Вэй нь нөхрийн хамт Alibaba Pictures Group-ийн анхны хувьцааг худалдан авч, томоохон хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж буй юм. Учир нь өнгөрсөн жилээс эхлэн Alibaba компани Хятадын засаг захиргаатай асуудалтай болсон ба одоо ч энэ нь шийдэгдээгүй байгаа ажээ. Иймд тус компанитай холбоотой алдартнууд болон удирдагчдыг улс төрийн золиос болгох явдал нэмэгдэж буй гэнэ  

Related Articles

Back to top button
error: Content is protected !!