Uncategorized

Г.Занданшатар: Иргэн бүр 4000 орчим ам.долларын орлоготой байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэддээ танилцуулсан. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Иргэд бүгдээрээ хүчээ нэгтгэж хямралыг давж гарна.Өнгөрсөн онд хүүхдийн мөнгөнд нэг их наяд 60 тэрбум төгрөг, энэ онд 720 тэрбум төгрөг төлөвлөж, нийт 5.7 их наяд төгрөгийн санхүүгийн зардал гаргасан. Үүнээс 4.1 их наяд төгрөгийг улсын төсвөөс хоёр жилийн хугацаанд санхүүжүүлж, байгаа бүх боломжоор хямралыг даван туулахын төлөө хичээж зүтгэж, УИХ, Засгийн газар хамтарч ажиллалаа. Улсын төсөв 4.5 их наядын алдагдалтай. Нийт бизнес эрхлэгчдийн 27 хувь нь огт орлогогүй болсон, ажлын байр 68.9 мянгаар буурсан дүр зурагтай байна.  Ирэх гурван жилийн хугацаанд 10 их наяд төгрөгийн дүн бүхий иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байна. Гол зорилго нь хүчээ нэгтгэх юм. Төрийн үүрэг бол иргэд, аж ахуйн нэгжийнхээ орлого, амьжиргааг хамгаалах явдал. Алсын хараа-2050, Засгийн газрын ирэх дөрвөн жилийн хөтөлбөр ард түмнийхээ амьжиргааг сайжруулахад чиглэж байгаа. Нэг хүнд оногдох орлогыг 6000 ам.долларт хүргэнэ. Одоо 4000 орчим ам.доллар байгаа.  Иргэдийн амьжиргааг дор хаяж 50 хувиар сайжруулна гэсэн үг” хэмээн хэлсэн нь ард иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулаад байна. Мөн энэ үеэр УИХ-ын дарга “Өрх бүрд нэг сая төгрөг олгох мөнгө байхгүй. Манай улс 800 мянган өрхтэй. Энэ сургаар өрхүүдийн тоо эрс нэмэгджээ. Тэгэхээр нийт 1 их наяд төгрөг хэрэгтэй болно. Төрийн нэгдсэн санд оффшороос мөнгө орж ирээгүй. Иймд УИХ хууль батлах боломжгүй. Тогтоолоор ч батлах боломжгүй юм. Орлого байж л зардал гарна шүүдээ. Иймд УИХ ээлжит бусаар хуралдахгүй. Үндэсний статистикийн газрын судалгаагаар өрхүүдийн орлого буураагүй” гэжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!