Uncategorized

Соёлын сайд Ч.Номингийн нөхөр нэг ноцтой жиргээ оруулжээ

Соёлын сайд Ч.Номин нөхөр нэг ноцтой жиргээ оруулсан нь цахим хэрэглэгчидэд шуугиар тарж байна. Юутай хэрэглэгчид маан сайдын бичлэг задарч магадгүй гэлцээд эхэлж. Тэрээр ингэж Таны се.кс бичлэг задрах нь цаг хугацааны асуудал. Харин задрах бичлэгтээ одооноос бэлдэж Соёлын сайд Ч.Номин Парис хотноо ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 41-р чуулганд оролцоод ирлээ. Аяны тоос нь буугаагүй байхад түүнтэй уулзаж, цаг үеийн зарим асуудлаар ярилцлаа.-Та өнгөрсөн долоо хоногт ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын ээлжит чуулганд улсаа төлөөлөн оролцоод ирлээ. Хурлын хүрээнд, Бодлогын ерөнхий хэлэлцүүлэгт оролцож хэлсэн үгийг тань сонссон. Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцыг онцолж дурдсан нь бид анх удаа гишүүн орох болох гэж буй гэдэг утгаараа шинэ сонсогдлоо. Бидэнд гишүүнээр элсэх ямар шаадлага бий вэ?Дэлхийн өвийн Засгийн газар хоорондын хороонд манай улс саналын эрхтэй гишүүн болохоор нэрээ дэвшүүлсэн байгаа. Энэ нь Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцод оролцогч улсуудын Ерөнхий ассамблейн 23 дугаар чуулганы үеэр болсон үйл явдал л даа.Манай улс тус хорооны үйл ажиллагаанд өнөөдрийг хүртэл саналын эрхтэй гишүүнээр оролцож байгаагүй. Дэлхийн хэмжээний соёлын өвүүдийг хамгаалах чиглэлд бодлого, шийдвэр гаргадаг өндөр ач холбогдолтой байгууллага юм. Харин манай улс соёлын өвийн хүрээнд Азидаа голлох байр суурь эзэлдэг. Иймд тус хорооны үйл ажиллагаанд заавал өөрийн оролцоотой байх ёстой гэж үзэж байгаа.Гэхдээ манай улс гишүүн болох эсэх нь сонгуулийн үр дүнгээр шийдэгдэнэ. Иймд “Манай улс анх удаа нэр дэвшиж байгаа тул дэмжиж ажиллаарай” гэсэн агуулгаар чуулганы индэр дээрээс үг хэлсэн.Хэрэв бид саналын эрхтэй гишүүн орноор сонгогдвол тус хорооны хуралдаанд өөрсдийн байр суурийг илэрхийлдэг болно. Хэлэлцэж буй асуудлуудад нь санал бодлоо хэлэх боломж нээгдэнэ.-Соёлын өвийн асуудлыг олон улсын хэмжээнд ярихаар бид ихээхэн анхаарал хандуулдаг. Гэвч яг дотроо түүхэн чухал ач холбогдолтой зарим өвүүддээ хайхрамжгүй хандсаар л байна. Жишээлбэл, анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан Гоожингийн өндөр өдгөө хувь хүн, Нийслэл хоёрын дунд хаягдчихсан. Ингэж нурааж ч, сэргээн засварлаж ч болохгүй царцсан соёлын өвүүдэд Соёлын яам хөндлөнгөөс ямар нөлөөлөл үзүүлж ажиллах юм бэ?-Манай улс, Нийслэлд соёлын үл хөдлөх дурсгал олон бий. Гэвч өнгөрсөн 20 гаруй жилийг бид Соёлын яамгүй өнгөрүүлсэн. Өөрөөр хэлбэл, соёлын өвийн бодлого өөр яамны хавсарга хэлбэртэй явсаар ирсэн. Нэг үгээр өнгөрсөн хугацаанд энэ чиглэлд бүрэн дүүрэн анхаарал хандуулах боломж хомс байлаа гэж дүгнэж болно.Харин өдгөө Соёлын яам байгуулагдаад нэг жил болж байна. Соёлын өвүүдээ нэгдсэн бодлогоор хайрлаж, хамгаалах үндсэн суурь одоо тавигдах ёстой. Миний хувьд сайдаар ажиллах хугацаандаа энэ суурийг л бий болгох нь чухал гэж харж байгаа.Тухайлан асуусан Гоожингийн өндөр гэх мэт тодорхой соёлын өвүүдэд тулгуурлан ярихад, бид Нийслэлтэй харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэхээр бэлтгэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын хэмжээн дэх соёлын үл хөдлөх дурсгалуудын нэгдсэн жагсаалтыг гаргах, тэдгээрийг эхнээс нь сэргээн засварлаж, хү:читгэх чиглэлд Нийслэлтэй нэгдсэн ойлголцолд хүрэхээр ажиллаж байна. 2022 оны төсөвт Чойжин ламын болон Богдын музейн барилгыг хүчитгэх тодорхой зардлыг суулгасан нь үүний эхлэл.Соёлын биет өвийн асуудал явж явж зардлыг нь төсөвт суулгасан эсэхээс л шалтгаалдаг л даа. Ирэх оны төсөвт тэгвэл хоёр музейн барилгын зардал л багтсан юм байна?Мэдээж бидэнд хийх шаардлагатай олон ажил байгаа ч өнөөгийн нөхцөл байдалд өгөгдсөн төсвөө үр ашигтай зарцуулах бодлого баримталж байна. Баригдмал хүрээнд, амаргүй байгаа ч ойлгож хүлээж авах нь чухал. Бид Чойжин ламын ба Богдын музейг засварлах том төсвийн тодорхой нэг хэсгийг л 2022 оны төсөвт суулгаад байна. Түүнчлэн, улс хөрөнгөө гаргаад энэ чиглэлд ажиллаж эхэлбэл олон улсын сэргээн засварлалтын байгууллагуудтай хамтарч ажиллах боломж нээгдэх болов уу гэж харж байгаа.Үүнээс гадна мэргэжлийн урлагийн гурван барилгын сэргээн засварлах зураг төслийг батлуулах зардлыг төсөвлөсөн. Өөрөөр хэлбэл, зураг төслийг нь бэлэн болголгүйгээр шууд сэргээн засварлах зардлыг төсөвт суулгачих юм бол учир дутагдалтай.-Төсөв дагасан шүүмжлэл хамгийн их тавигддаг. Нөгөө талд ерөнхийлөн захирагчид нь яг хийж бүтээхээр зорьсон зүйлсийнхээ төсвийг батлуулж чадалгүй үлддэг тал бий. Ирэх оны төсөвт сэтгэл хангалуун байгаа юу. Соёлын салбарт улсын төсвийн ердөө 0.3 хувийг л зарцуулахаар тусгасан байсан?Улсын төсөв гэдэг өрхийн төсвөөс ялгаагүй. Аль ч сайд бай батлагдсан төсөвтөө харам, хариуцлагатай хандаж, асар зөв зарцуулах ёстой.Эцсийн дүндээ бидний амьдралын зорилго жаргалтай байх, жаргалтай үндэстэн болох шүү дээ. Харин үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг нэг багана нь соёлын салбар. Гэвч сүүлийн 20 гаруй жил соёлын салбараа хаяж, гээгдүүлж ирсний уршгаар өнөөгийн зарим асуудлын охь бий болсон. Иймд одоо энэ тулгуур баганыг хүчитгэх ёстой. Үүний тулд соёлын салбарын төсөв жил ирэх бүр нэмэгдэх учиртай. Дэлхийн стандартаар улсын төсвийн 4 хувийг соёлын салбартаа зарцуулдаг.2022 оны төсөв нөхцөл байдалтайгаа уялдаж батлагдсан ч өмнөх жилээс өссөн үзүүлэлттэй нь сайн хэрэг. Цааш, цаашдаа ингээд л өсөөд явах ёстой.-Сүүлийн үед циркийн барилгын асуудал дахиад л сөхөгдөж байна. Та Соёлын сайдын хувиар удаан үргэлжилж буй энэ сэдэвт яг ямар байр сууринаас хандаж байгаагаа тодорхой хэлэхгүй юу?-Юуны өмнө төр өөрөө хувийн хэвшлийн бүхий л үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог байж болохгүй. Харин суурь боломж, эрх зүйн орчныг нь бий болгох чиглэлд дэмжиж ажилладаг байх ёстой гэж хардаг. Гэхдээ соёлын салбар өөрөө нийгмийн шинжтэй асуудал учраас төр тодорхой хэмжээнд хувийн хэвшлүүдтэйгээ ойлголцож ажиллах шаардлага ч гардаг.Өөрийн тань асууж буй асуудал дээр нэг талаас нь циркийн урлагийн тухайп, нөгөө талаас циркийн байшин, барилгын тухайд гэсэн хоёр байр суурь илэрхийлж болно.Урлаг талаас нь яривал, циркийн урлагийг соёлын экспорт хийх хамгийн боломжтой салбаруудын нэг гэж хардаг. Энэ чиглэлээр суралцаж, төгссөн уран бүтээлчдийн 70-аас доошгүй хувь нь олон улсын томоохон циркүүдэд өндөр цалинтай ажиллах боломжтой байдаг. Иймд циркийн урлагийг хөгжүүлэх тал дээр төр маш сайн анхаарч ажиллах ёстой.Гэхдээ төр салбарын хүмүүсийнх нь өмнөөс бодлого тодорхойлж, шийдвэр гаргах нь өрөөсгөл. Иймд салбартаа удаан ажилласан уран бүтээлчидтэй олон удаагийн нэгдсэн уулзалт хийж, бодлого тодорхойлох чиглэлд хамтарч ажиллана.За, байшин барилгынх нь тухайд?Сүхбаатар дүүрэгт оршдог, асуудал дагуулсан циркийн барилга олон жилийн өмнө хувийн өмчид шилжсэн. Харин манай улс зах зээлийн эдийн засагтайн хувьд хувийн өмчид хүндэтгэлтэй хандах хуультай. Тухайн үед гарсан шийдвэр зөв, буруу эсэхийг хэлж мэдэхгүй. Харин нэгэнт гарсан шийдвэр дээр нь тулгуурлаж, цаашид зөв зарчмаар ажиллах нь чухал.Онцлоход, тухайн хувьчлах гэрээнд “…үндсэн үйл ажиллагааных нь чиглэлийг өөрчлөхгүй байх…” гэсэн агуулгатай заалт бий. Бид энэ заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хувийн хэвшилтэйгээ харилцан ойлголцох шаардлагатай байгаа. Дөнгөж сая өмчлөгч тал руу гурав дахь удаагийн захидлаа явуулаад байна. Нийгэмдээ нэр хүндтэй гэр бүл байна, циркийн барилгад өөр үйл ажиллагаа явуулахгүй байх гэж найдаж байгаа. Нэгэнт хуучны энэ барилгыг сэргээн засварлаж, үндсэн чиглэлээр нь ажиллуулах юм бол энэ эргээд соёлын хүртээмжийг л нэмэгдүүлэх юм.-Таныг Соёлын сайд болсны дараа ялангуяа залуу үеийн дунд ихээхэн хүлээлт үүссэн. Үүний нэг шалтгаан нь, соёлыг бизнесийн зарчмаар бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад өрсөлдөх агуулгыг хамгийн түрүүнд ярьсных байж мэдэх юм. Дэлхийд өрсөлдөх УСК хийнэ гэхэд олон нийт хэт агаарын гэж шүүмжилсэн л дээ. Энэ тал дээр өдгөө ямар тодорхой төлөвлөгөөтэй явж байгаа юм бэ?Ер нь хүн өөртөө хэмжээ, хязгаар тавьж, амьдралдаа “Үүнээс цааш явахгүй дээ” гэсэн бодлоор хандаж болохгүй. Харин зорилго тавиад, зөв төлөвлөгөөний дагуу ажиллаж чадвал урт хугацаа зарцуулж мэдэх ч зорилгодоо заавал хүрнэ.Миний хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэсэн анхны зорилгодоо бат зогсож байгаа. Ажлаа аваад есөн сар болсон. Сайд болоод л шууд соёлын бүтээгдэхүүнүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулна гэвэл хэт хийсвэр. Ер нь соёлын салбар суурийг нь зөв тавибал үр дүн нь урт хугацаандаа дараа мэдрэгддэг онцлогтой.Тэгэхээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд мөн л суурийг нь сайн тавих хэрэгтэй. Тиймээс “Бидэнд яг юу байна вэ” гэдгээ судлах хүрээнд үндсэн 12 чиглэл тодорхойлсон. ЮНЕСКО-гийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Нэг үгээр соёлын салбарт байгаа нөөц боломжоо нэг бүрчлэн тоолж, сүүлийн хагас жил гаран хуагцаанд салбарынхантай 50-60 уулзалт зохион байгуулж, уулзаж ярилцсан.Үүгээрээ урьдчилсан байдлаар кино урлаг, дүрслэх урлаг, дижитал тоглоом, хувцас загвар, дуу хөгжим гэсэн таван чиглэлийг тэргүүлэх чиглэл болгоод байгаа.Ерөнхий логик нь гэвэл бид соёлын өвөө, нөөцөө залуу үедээ сурталчлан таниулах хэрэгтэй. Харин залуу үе нь олж авсан мэдлэг, мэдээллээ бүтээгдэхүүн болгож хөгжүүлнэ. Үүнийг бусад улсаас ялгарах гоц онцлогтой мөртлөө дэлхийн стандартад нийцсэн чанартай байлгах талд эргээд төр дэмжиж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.-Та сайдаар томилогдоод “Хааны алба халаатай. Байгаа хугацаандаа чанартай ажиллахыг зорино” гэж байсан нь анхаарал татсан. Одоо гурван жилийн л хугацаа үлджээ. Иймд яг тодорхой хэдэн чиглэлээ барьж, илүү түлхүү ажиллах байх. Гэвч соёлыг хэт эдийн засаг, урлаг талаас хараад байх шиг. Монголчуудын наад захын соёлын түвшин асар доогуур байна шүү дээ. Соёлын яам энэ чиглэлд зайлшгүй ажиллах ёстой биз дээ?-Би хугацаатай, халаатай албан тушаал хашиж буйгаа бодитоор хардаг. Ер нь хүнд аливаа ажилд зарцуулах хүч ч хязгаартай өгөгддөг. Иймд өгөгдсөн хүчийг яаж зөв хуваарилах вэ. Өөрөөр хэлбэл байгаа цаг хугацаа, батлагдсан төсвийн хүрээнд тааруулж, хүчээ яаж хуваарилж өндөр үр дүнтэй ажиллах вэ гэдгээ хамгийн түрүүнд, чухалчлан бодох ёстой асуудал болдог.Энэ үүднээс харахад үндсэн гурван бодлого барьж ажиллаж байна. Нэгдүгээрт, түрүүнд ярьсанчлан соёлын бүтээлч үйлдвэрлэл. Хоёрдугаарт, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх. Гурав дахь нь, өөрийн тань асууж буй бүх нийтийн соёлын боловсрол юм. Мэдээж эднээс гадна олон чухал асуудлууд бий, тэднийг орхигдуулахгүй. Гэхдээ дээрх гурван чиглэлд хүчээ илүү хуваарилна.Үүнд монголчуудын ахуйн болоод өдөр тутмын харилцааны асуудлууд багтаж байгаа. Албан болон албан бус боловсролоор дамжуулан харилцааны, нийгмийн гэх мэт соёлыг олон нийтэд хэрхэн төлөвшүүлэх вэ гэдэг асуудлыг энэ хүрээнд авч үзнэ. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн, энэ бол урт хугацаандаа тогтвортой, давтамжтай хийж байж үр дүн нь гардаг ажил.-Таныг сайдаар ажиллаж эхэлснээс хойш гэр бүл, найз нөхдийн хамаарал болон өмнө нь хийж байсан ажил зэрэгт холбон шүүмжлэх хандлага давамгайлсаар ирлээ л дээ. Давуу тал юм шиг мөртлөө эмзэг цэг болсон гэлтэй, тэр бүхэн тань. Эдгээрт ямар бодолтой хандаж байна вэ? Монгол эмэгтэйчүүдийн, нийт залуусын төлөөлөл болохын хувьд би энэ ажлыг заавал хийж чадах ёстой гэж бодож байна. Мэдээж ямар ч ажлыг хийхэд төвөгтэй зүйлс тохиолддог. Гагцхүү зорилгодоо хүрэхийн төлөөх замд тааралдсан саад, бэрхшээлүүдийг өнгөрөөж сурах л хэрэгтэй. Би маш хөдөлмөрч эцэг эхийн хүмүүжлээр хүмүүжиж, Монголын нэгэн үлгэр жишээ байгууллагыг чанартай удирдаж авч явсан гэж өөрийгөө боддог. Хийсэн, бүтээсэн зүйл, туулсан амьдрал, төрсөн гэр бүл, хань ижил минь миний хувьд давуу тал. Харин хэзээ ч сул тал боллоо гэж бодож үзээгүй. Үүнийг би их олон хэлдэг л дээ. Гэхдээ дахиад хэлэхэд, намайг агуулгын хувьд буюу үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн хүрээнд шүүмжилбэл би үргэлж хүлээж авна. Харин хэлбэр талаас шүүмжилбэл энэ их өнгөц хараа.-Дахиад тодруулж асуувал ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганд оролцож байх үеэр тань УИХ-ын гишүүдэд хүнсний ногоо тараасан асуудал их олон хүний анхаарлыг татлаа. Зарим хүн таныг ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлж байна. Та тайлбар хэлэх үү? -Намайг ЮНЕСКО-гийн хуралд явсан хойгуур болсон асуудал. Буцаж ирээд тодорхой хэмжээний учир дуталтай зүйл болжээ гэж дүгнэсэн. Юун түрүүнд энэ асуудал дээр олон нийтийн дунд буруу зөрүү ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчих ёстой гэж бодож байна. Ер нь бол монголчууд айл саахалтдаа тариа ногоо, идээ будааны дээжээ хуваалцдаг. Нэг гэдэс гаргасан ч айл хөрш, ам бүлээрээ хуваагаад иддэг ёс заншилтай хүмүүс. Үүн шиг би сүүлийн 10 гаруй жил өөрийн найз нөхөд, ажлын хамт олон, эргэн тойрны хүмүүстээ тариа ногооны дээжээс өгдөг заншилтай явж ирсэн. Энэ заншлаа л үргэлжлүүлсэн юм.-Сайд хүн аавынхаа компанийн хүнсний ногоог УИХ-ын гишүүдэд бэлэглэсэн өнцөг нь ихээхэн шүүмжлүүлж байна уу гэж харсан? Сайдын албан тушаалыг дурдсан байсан нь учир дутагдалтай зүйл болсон. Би болон манай баг техникийн алдаа гаргасан байна. Үүнд, би хүлцэл өчье. Гол нь үүнд ямар ч ашиг сонирхол байхгүй, уламжлалаа дагаж хийсэн л ажил байсан. Цаашид идээ шүүсний дээжээ хуваалцдаг уламжлалаа хадгална л гэж бодож байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!