Uncategorized

Өнөөдөр Лусын буулттай өдөр Овоо тахих, Лус цэнгүүлэх, Хурматс тэнгэрийг арагдаж тахихдаа эдгээр үйлийг анхаар хадгалаад ав

Өнөөдөр Лусын буулттай шинийн 7 ы хөхөгчин туулай өдөр. -Аргын тооллын 2 сарын 26. Ням (Адьяа) гараг (2023)
-Билгийн тооллын шинийн 7, хөхөгчин туулай, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, арвидахын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.
Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд, Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог
“Буман цагаан лус” хэмээх сударт: “Лус хэмээх нь усанд, Савдаг хэмээх нь газарт, хүчит догшин Нян хэмээх нь огторгуйд,
Хурмаст хэмээх нь тэнгэрт оршдог” хэмээн айлджээ.Лус савдаг нь нүднээ үл үзэгдэгч хий махбод биетэй, адгуус хийгээд бирдийн язгуурын амьтан бөгөөд харамч болон хилэнт нугууд үйлийн эрхээр лус, савдаг болж төрдөг байна. Иймээс лус савдаг нь өөрийн эзэмшил газрын ил далд баялагт харам ихтэй, түүнтэй зүй бусаар харьцвал хилэгнэн тогширч хорлол хөнөөлийг хүргэдэг аж. Лус савдагийг дотор нь эр, эм, хар, цагаан гэж ангилна.Лус нь ерөнхийдөө эр нь гурван зуун жар, эм нь гурван зуун жар байдаг бөгөөд нөхөд, зарц сэлтийнхээ хамт тоо томшгүй олон ажээ. Мөн лусыг цагаан, хар, бор, хөх, шар, ногоон, улаан, хар цоохор өнгөөр нь найман аймаг болгон ангилдаг.Үүнд: Хааны язгуурын цагаан лус, богдын язгуурын шар лус, бярманы язгуурын хар лус, 4 махранз найман их лус зэрэг болно. Эдгээр найман аймгийн лусуудын дүр байдал нь хүмүүн цээжтэй, могой бөгстөй. Тэд их хүчтэй, эзэмшил баялаг ихтэй, дотроо хаан, хатан, түшмэл, албат, боол, элч, зарцтай бөгөөд хэдэн галбыг хүртэл насалдаг гэнэ. Сохор хар лусын хорлол нүүрлэвэл хэн боловч хорлолоос ангижран хагацалгүй өвдөх зовох тэр байтугай амь насаа хүртэл алдах аюулыг амсана. Иймд лусыг аргадан тайтгаруулж байх нь зохилтой.Савдаг нь газар дэлхий, ан амьтан, ургамал модыг эзэмшин оршино гэж үздэг. Савдгийг хураангуйгаар ерэн нэг, дунджаар зуун тавь, дэлгэрэнгүйгээр мянга хүртэл байдаг гэх бөгөөд лусын адил хаан, хатан, түшмэл жанжид, албат зарцтай байдаг. Газар усны эзэд нь сахиус бурхан, хүчит тэнгэр, баатар жанжид, хүчит амьтдын дүр байдалтай байдаг байна. Лус хэмээгч амьтан нь буух, буцах, ичих цаг хугацаа өдөртэй. Лус нь зөвхөн үхэр сар буюу өвлийн адаг сард ичдэг байна. Иймд уул овоо, ус голыг тахихдаа лус буух, буцах, ичих өдрүүдийг сайтар мэдвэл зохистой.Лусын буулттай өдөрт уул овоо тахих, лусын бумба дарах, лусын сан тавих, тахилга үйлдэх, аргадан тайтгаруулах, хүсэл даатгалаа өчих, балин тахил болон дүлцэнгийн элс өргөх зэрэгт лус савдаг баярлаж өлзий хишгээ хайрладаг.Лусын буцалттай өдөр болон ичсэн үед дээрхи үйлүүдийг хийхийг тэвчинэ. Хэрэв үйлдвээс лусын хот балгад, орон газарт цусан болон мэсэн хур бууснаар лусууд муужрах, галзуурах, тахир дутуу болох, өвчин эмгэг хүрэх зэрэг гэм гардаг тул тухайн хүн болон нутаг оронд лусын хорлол, өвчин тахал, үхэл үгүйрэл зэрэг өлзий бусын зүйл гардаг ажээ.
Лусад тэдний үл таалдаг сонгино, сармис, архи, мах, хүдрийн заар, элдэв хорт муу үнэртний зүйл, бузар буртгийг үл халдаах нь нэн чухал. Зарим уул овоонд мах шүүс, архи дарсыг өргөдөг нь номын адистын хүчээр рашааны мөн чанарт урвуулж өргөл болгодог. Үүнийг мэдэхгүй хүн дураар үйлдэж болохгүй. \Төгс буянт монгол зурхайн цаг тооны бичиг-ээс\
Билгүүн чинад хязгаар хүрсэн Очироор огтлогч судрын ач тусаар уншигч тойн ба савдагийн эзэд сэлт бодь хутагт хүрсний хорин хоёрдугаар зүйлд: Би энэ газрыг эзэлсэн савдаг нь бөлгөө. Энэ хаан өдөр бүр манд их хэрэгтэй эм зай, номын өглөг өгөх буй.Түүний харъяат олон улс нь хиншүү хярвас үл хийхийн тул лус савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй аажим жаргасан нь энэ хааны ач тус тул ачийг хариулсугай гэж санаваас хаанд туулсан бурханаас бус бүгд нь гүйцэд тул шажин их дэлгэрэх амьтныг их тусалваас үнэхээр туулсан бурханы хутгийг хаан даруй олох болно гэж сэтгээд тэнгэрээс бошго олж би тэргүүтэн лус савдагууд бид бүтээж хаанд өргөсөн сүм энэ билээ…хэмээн лус савдагууд хүмүүний зүй зохистой үйл мөрд баясаж хариу үзүүлж байдаг байна.-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:40-18:31. -Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тулмуу цээрлэвэл зохилтой.-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.-Гахай, хонь, туулай, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.-Хүний сүлд чих, сүүж, шагайнд, гэрийн сүлдголомтонд орших болой.-Ихэс дээдэс, луу жилтний сүлд гараг.
-Гэр оронд өлзийтэй юм хийх, их хүмүүн тушаал хүлээх, нэмэх, гал тахих, мал номхуулж, уналга эдэлгээнд сургах, морь уралдуулж эхлэх, эм хүртэх, найруулах, эрдэм ном сургах, лам болох, газар усны үйл, ном заалгах, ихэс дээдэст бараалхах, малын хашаа, хороо барих, малтай холбогдох үйл, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэх, огторгуй үүд сахих, гүрэм хийлгэх, буян номын үйл, 8 лус тахих, бурханд залбирахад сайн.Бэлбэсний газар очих, эхнэрийн үс хайчлах, нялхасыг гаргах, өвчин эмнэх, гэр бүрэх, нүүх, арилжаа наймаа хийх, нохой авах, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, анд нөхөр бололцох, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, бэрийн үйл, хүн, малыг самнах, ханаж, төнөх, шинэ гэр, байшин, асар майхан барих, суурь тавих, замд гарах, үхэгсдийн үйл, оёж, хатгах үйлд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Буян нь бум үржиж ,Заяа нь сая дахин дэлгэрэг ээ Жимгүй уулын оргилд сүсэглэж яв.? Хөлгүй усны захад залбирч яв? Танихгүй холын газар унаагаа бүү эцээ ?Мэдэхгүй голын уснаас ханатлаа бүү уу?Олон салаа голд хөлсөө бүү угааОвоо шүтээнтэй газар хараал бүү хэлЗамын айлд буувал идээг бүү голАнгийн мах хүртвэл зовлогоор бүү дуудАнхнаас зам нийлээгүй бол замаас хүн бүү ав А.рхинаас дээж үгүй тул ерөөлгүй бүү буцааАяга савны шавхрууг голомтруу бүү цацАдуу мал сүргийг голоор нь бүү тасд Айлын идээ ууцыг өөд өргөж засаж амс Авдар сав бурхан шүтээнийг халхалж бүү суу Дайрах үгүй ч бай нохойг нь заавал хориулаж орТанихгүй ч бай нэгнийдээ сайныг ерөөж яв. Цайг НАР ЗӨВ ЭРГҮҮЛЭГТЭЙ аягална.
Цайны дээж өргөх үедээ бүтэлгүй муухай үгс хэлдэггүй. Жишээ нь, өр ширгүй, өвчин зовлонгүй, идэж уухаар дутаалгүй байлгаж хайрла… гэх мэт үгс хэлдэггүй. Өвөг дээдсийн, уул усны эздийн, наран ээжийн амар мэндийг эрж байна хэмээн өргөдөг. “Үе үеийн өвөг дээдэс минь, хөх мөнгөн тэнгэр минь, хөрст алтан дэлхий минь, 99 тэнгэр минь, 33 хурмаст минь, уул усны эздүүд минь, ураг төрлийн онгодууд минь, өвгөн буурал аав минь, эмгэн буурал ээж минь, харсан даасан тэнгэрүүд минь, хар лусын савдагууд минь, атаа таван тэнгэр минь Та бүхэндээ …. жилтэй …. овогтой …. би цайныхаа дээжийг өргөж, амар мэндийг тань айлтгаж байна” хэмээн хэлж өргөөд эцэст нь “үр хүүхэд биднийгээ эрүүл энх, урт удаан, элбэг хангалуун, аз жаргалтай сайхан амьдруулж, хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж хайрлаарай” хэмээн хүсдэг учиртай. Цайны дээж өргөх үед гэрийн эзэгтэй үс гэзгээ янзлан нүүр гараа угааж, толгойдоо малгай, алчуур сэлтийг тавьж, хэт халуун биш цайны дээж өргөх ба гарын алгыг дээш харуулсан маягтай өргөдөг. Цайг нар зөв эргүүлэгтэй аягална, аяга руу амьсгалаа эгц хандуулах, юм ярьж шүлсээ үсэргэхийг цээрлэнэ. Эмтэрхий аяганд цай хийвэл зочноо доромжилсон болно, аяганы амсарт хурууны өндөг хүргэвэл гэм үүрнэ, амсар бялхаж асгартал хийвэл амны хишиг гадагшилна, нар буруу эргүүлж цай аягалбал үйл хэрэг буруу эргэнэ, аягалсан цайг амсалгүй ширээн дээр тавибал чөтгөр түрүүлж амсана хэмээн цээрлэдэг.
Жич: Интернетэд байх тэр олон зурагнаас ганц энэ зураг дээрх байдал “зөв” байлаа. Цай самарч буй шанаганы амсар болон наана байгаа данх хаалга үүдний эсрэг буюу хоймор руу чиглэсэн байв. Үүдний эсрэг харуулдаг нь хоол хүнсний дээж гэр дотор хадгалагдаж үлдэх бэлгэдэл болно.

Хүний гэргий хүн хань ижил,үр хүүхдээ сэрэхээс урьтаж босон үс зүсээ янзлан,аяга цайгаа чаначихаад сууж байх ёстой.Цайны дээж өргөх нь эртнээс уламжлагдан ирсэн манай ёс.Үс гэзгээ янзлан,нүүр гараа угаан биеэ бэлдсэн байх хэрэгтэй. Толгой болон хөл нүцгэн байж болохгүй.Бүр болохгүй бол толгой дээрээ нэг гараа тавьж байгаад цайныхаа дээжийг өргөнө.Цайны дээж хэт халуун байж болохгүй,хөрсөн эсвэл бүлээвтэр байх ёстой.Дээжээ өргөхдөө гарынхаа алгыг дээш харуулах маягтай өргөнө.Цайны дээжээ өргөхдөө хэлэх үгс нь муу муухай, болж бүтэхгүй үгсийг хэлэхгүй байх хэрэгтэй.Үгийн хүч,энерги гэдгийг үргэлж санах хэрэгтэй.Жишээ нь:Үр хүүхдийг минь өвчин зовлонгүй,биднийг өр ширгүй,идэж уухаар дутаалгүй гэх мэт үгсийг хэлж болохгүй. Эхлээд өвөг дээдсийнхээ амар мэндийг мэдэх хэрэгтэй.Тэгээд араас нь сайхан үгсээр өөрсдийгөө даатгах хэрэгтэй.Жишээ нь: Өвөг дээдэс,элэнц хуланц,эмээ өвөө,эцэг эх(хэрвээ өнгөрсөн бол) амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Дараа нь уул ус,хангай дэлхий,наран ээжийнхээ амар мэндийг мэдэж байна гээд нэг өргөнө.Сүүлд нь үр хүүхэд биднийгээ эрүүл энх,урт удаан,элбэг хангалуун,аз жаргалтай сайхан амьдруулж өгөөрэй,харж хандаж байгаарай гээд өргөнө.Хань ижлийн минь ажил үйлсийг өөдрөг бүтэмжтэй байлгаж өгөөрэй гэх мэт өргөнө. Энгийн хэрнээ маш хүчтэй засал шүү. Өглөө цайныхаа дээжийг өргөсөн шигээ харуй бүрий болсон хойно өвөг дээдэстээ сүү өргөж байвал маш сайн гэнэ лээ.Учир нь бидний өвөг дээдэс маань харанхуй болох үед бидний энэ ертөнцөд ирж,үр хүүхэд биднийгээ эргэж тойрч,харж хандан,муумуухай бүхнээс холдуулж явдаг юм гэнэ лээ.Тэдний наашаа ирэх замыг сүүн бороогоор гэрэлтүүлж,бас тэднийг ундаалж цангааг нь тайлдаг юм гэсэн. Үнэн худлыг бид өөрсдөө нөгөө ертөнцөд очсон үедээ л мэдэх хэдий ч хэсэгхэн нойр,балга сүү зориулаад ч болов тэдэндээ буян хийж  байх хэрэгтэй юм шүү. Түүнчлэн цайны дээж өргөх гол засал бол 7 бурхан одыг тэгшрэх үед сүү өргөх,ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлэх засал юм.Гэвч 7 бурхан тэгшрэх цаг гэхээр хүмүүс ойлгодоггүй,тэгширсэн тэгшрээгүйг нь ялгаж харж чаддаггүй.Харин бид 7 бурхныг шанага долоо ч гэж бас нэрлэдэг шүү дээ. Шанага далий байвал дотор нь мянга сүү хийгээд нэмэргүй урсаад л асгарчихна гэсэн үг.Тиймээс айл гэрийн эзэгтэй,ирээдүйд эзэгтэй болох эмэгтэйчүүддээ уг заслын од хэзээ тэгширдгийг хэлж өгье.Долоон бурхан одны тэгширдэг цаг: Зун:02:30–04:30 Намар:21:30–23:30 Өвөл:19:00–20:30 Хавар:00:30–02:30 Долоон бурхан одонд аврал одуулахдаа дан ганц өөрийгөө эсвэл цөөн хэдэн хүнийг гуйж болдоггүй юм гэнэ. Учир нь долоон бурхны буулт маш их байдаг учраас олон хүн, амьтанд аврал одуулах нь зөв юм байна шүү.Цайныхаа дээжийг өргөхдөө хэлэх үг ЭХ СУРВАЛЖ: WWW.BUDDA.MN

“Сүнс зайлах” гэдэг нь ямар учиртай вэ? Хааяа ажил төрөл бүтэлгүйтээд, бие хаа нь өвдөөд, тааруухан болоод ирэхээр хүмүүс үзүүлж харуулахаар “сүнс чинь зайлчихсан байна” гэдэг үгийг сонсдог. Тэгвэл хүний сүнс яагаад зайлж оддог талаар бурханы шашинд юу гэж үздэгийг хүргэе.Хүн бүр сүнстэй. Тэр бүү хэл амьд бүхэн ногоо ургамал, амьтад хүртэл сүнстэй байдаг. Товчхондоо Сүнс гэдэг зүйл бидний биед үхэх хүртэл байна. Тэгээд энэ хорвоод амьдрах хугацаа дууссаны дараа, дараагийн шинэ биеэ хүлээж авдаг аж. Манайхан сүнс зайлна гэж буруу ярьдаг бөгөөд хүний сүнс үхсэн хойно л зайлдаг байна. Харин тухайн хүний хийморь сүлд зайлахаар ажил төрөл бүтэхгүй, цаанаасаа бүх зүйл нь нураад ирдэг гэнэ. Тиймээс тэр даруйд нь хийморь сүлдээ дуудуулж байх хэрэгтэй аж.Хүний сүлд хийморь дараах нөхцөл байдалд эзнээ хаяж оддог байна.-Шөнө оройн цагаар муу газраар хэсэхэд-Архи ууж ухаан санаагаа алдахад-Хэрүүл уруул хийж хүнтэй маргалдахад-Хар цагаан хэл ам хүрсэн үед-Аливаа зүйлээс хүчтэй цочиж сандрахадМөн өөрийн энерги шингэсэн хувцсаа өөр хүнд өмсүүлэх буюу сольж өмсөхөд, тэр тусмаа малгай солихыг сүлд хийморио сольж байна гэж ойлгон малгайгаа бусадтай солихыг чанд цээрлэх хэрэгтэй.Монголчууд эртнээс малгайгаа солихыг цээрлэж ирсэн бөгөөд гарцаагүй тохиолдолд дом үг хэрэглэж ирсэн нь их учиртай байсан ажгуу.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!