Uncategorized

Шинэ мянганыхан буюу 1981-1996 оныхон ядуу амьдарч, богино насална

AHУ-ын Blue Cross Blue Shield Association даатгалын байгууллага АНУ дахь шинэ мянганыхны дунд судалгаа явуулжээ. Энэхүү судалгаанаас харахад тэднийг бүрхэг ирээдүй хүлээж байгаа бололтой. Тодруулбал ирээдүйд шинэ мянганыханд ядуурал, өвчин, богино наслалт гэсэн гурван том аюул тулгарах өндөр магадлалтай гэнэ. Шинэ мянганыхан буюу 1981-1996 онд төрсөн хүмүүс өмнөх үеийнхэнтэйгээ харьцуулахад илүү бие султай тул наснаасаа эрт хорвоог орхих өндөр магадлалтай болохыг даатгалын компанийн нийтэлсэн 32 хуудас тайланд дурджээ. Тэд бие физиологийн өвчнөөс гадна сэтгэцийн эмгэгт өртөх нь түгээмэл байдаг байна. Жишээ нь цусны даралт ба цусан дахь холестериний түвшин ихсэх өвчнөөс гадна сэтгэлийн хямрал, түгшүүр, Анхаарал дутмагшил хэт хөдөлгөөнтөх эмгэг (Attention Deficit Hyperactivity Disorder) гэх зэрэг сэтгэл зүйн эмгэгүүд шинэ мянганыхны дунд өндөр хувийг эзэлдэг гэжээ.  Судалгааны төгсгөлд мэргэжилтнүүд ирээдүйд шинэ мянганыхныг хоёр төрлийн хувь заяа хүлээж байгаа гэж онцолжээ. Тэд нэг бол өөртөө анхаарал тавьж, нөхцөл байдлыг эргүүлж чадна. Харин эрүүл мэнддээ анхаарал хандуулахгүй бол дээр дурдсан үр дагавруудыг амсах магадлалтай гэжээ. Эх сурвалж: CNN

Related Articles

Back to top button
error: Content is protected !!