Uncategorized

УХАМСАР, БОДЛОГОГҮЙ МАССЫН СОШИАЛ ШУУГИАНЫГ ГАДААДЫНХАН АШИГЛАДАГ

ОХУ-ын Зэвсэгт Хүчний Жанжин Штабын дарга, ОХУ-ын БХЯ-ны 1 дүгээр орлогч сайд, ОХУ-ын баатар, армийн генерал В.Герасимов: Хамгийн амгалан тайван орон ч хэдхэн өдрийн дотор харгис хатуу тэмцэлийн тавцан болон хувирч байна …В.Герасимов: “Дайныг аль хэдийн зарлахаа больсон ба мөн нэгэнт эхэлсэн дайн ч гэсэн бидний мэдэх зааг хүрээнд явагдахаа больсон.“Дайны дүрэм” ч гэсэн орвонгоороо өөрчлөгдөв. Улс төрийн болон стратегийн зорилгодоо хүрэхэд цэргийн биш аргуудын гүйцэтгэх үүрэг өсч, энэ нь зарим тохиолдолд үр нөлөөгөөрөө зэвсгийн хүчийг хамаагүй их даван гарах болов.Ашиглан буй тэмцлийн аргуудын гол анхаарал хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй улс төр, эдийн засаг, мэдээлэл, хүмүүнлэгийн болон бусад цэргийн бус арга хэмжээнд чиглэх болсон”… гэж мэдэгдэж байжээ.Украйны жишээ:Ухамсар бодлогогүй масс, Сошиал сүлжээ 2 нийлэхээрээ ямар уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно.“Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сээлфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргээд, далимд нь Оросууд иргэдээ хамгаалах нэрээр цэрэг оруулж Кримийн хойг-г өөрийн газар нутаг хэмээн зарлаад авчихсан. Хар масс ч ор сураггүй болж үймээнд 80сая хүн амтай Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн тусгай ажиллагаа ч байж мэдэх. Бутаны жишээ: Бутаны БНХАУ-тай хиллэдэг хотод хятад ажилчдыг Бутаны иргэд олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн, эх орноосоо гарахыг шаардаж удаа дараа үймээн гаргадаг байсан. Удалгүй Хятадын танкууд хил даван орж ирээд 6 цэргийн баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд “Бутанд эрх нь зөрчигдсөн хятад ажилчдыг хамгаалах зорилгоор хийж буй цэргийн үйл ажиллагаа” гэсэн тайлбар өгөөд ам тагласан.Ливийн жишээ:Ливид иргэний дайн 2011 онд (Муаммар Кадафийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан нь эцэстээ иргэний дайн болж өргөжсөн) эхлэхээс өмнө нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 14192 ам.доллар, Боловсрол, анагаахын салбар үнэ төлбөргүй, байр орон сууцны ашиглалтын төлбөр, цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр гэж байгаагүй, Нэг литр бензин 14 центийн үнэтэй дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тивийнхээ улсуудын дунд хамгийн өндөрт тооцогдож байлаа. Харин өнөөдөр Ливээс жилд хэдэн арван мянгаараа дүрвэж, Ливид цагаачдыг боолчлохоор 400 ам.доллараар худалдаж буй бичлэгийг CNN агентлаг (2017онд) нийтэлж байлаа. Ухамсар бодлогогүй олон нийтийн үйлдэл буруу эргэж, улс орныг сүйрүүлж болдог жишээг үүнээс ч олныг тоочиж болохоор байна даа. Монголчууд минь энэ бүхнийг ухаараасай хэмээн Герасимов генералын хэлсэн үгний доор нэгтгэн хүргэлээ. Монголчууд ухаантай байж , эв нэгдэлтэй ард тvмэнтэй байж , алсыг харсан ухаалаг бодлого явуулдаг тер засагтай байх нь орчин цагт маш чухал байна даа. Монгол тvмний заяа тvшиж улс орон минь зев замаар хегжин цэцэглэх болтугай…

Related Articles

Back to top button
error: Content is protected !!