Uncategorized

Солонгосчууд Монголд секс туризм хөгжүүлж Ирсэн өдрөөсөө эхлээд охин нэхнэ. Монгол эзэнтэй Солонгос санхүүжилттэй “Караоке” нэртэй газарт арай өөр төрлийн биеэ үнэлэх үйл ажиллагаа явагдана.

Секс туризм Монголд

Сүүлийн 10 жил Монгол улсад аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хажуугар байнга дагалдаж явсан хар сүүдэр бол секс туризм байсан, одоо ч хэвээрээ. Эхлүүлсэн хүмүүс нь Солонгосчууд хөгжүүлсэн хүмүүс нь ч ялгаагүй тэд, харин тусалж гар хөл болсон хүмүүс нь Монголчууд өөрсдөө.

Чингис хаан онгоцны буудал дээр автобус дүүрэн жуулчид баг болон бууна. Гольф тоглох нэрээр Тайланд явж жаахан охидуудтай завхайрсаар залхсан ногоо иддэг залуус Чингисийн нутагт хацар гоо охидын амтыг үзэхээр иржээ. Аялал жуулчлал ч гэж дээ чааваас Солонгос компани дээрээ ирээд, Солонгос зочид буудалдаа буун, Солонгос эзэнтэй жуулчны баазаар үйлчлүүлэн, Солонгос хоолоо идэн, Солонгос кашмераа худалдаж аваад Солонгос онгоцоороо нутаг буцна, Тэрэлжиийн гол дээр завиар аялуулах үйлчилгээгээ хүртэл Монголчууд авч чадаагүй.

Ирсэн өдрөөсөө эхлээд охин нэхнэ. Монгол эзэнтэй Солонгос санхүүжилттэй “Караоке” нэртэй газарт арай өөр төрлийн биеэ үнэлэх үйл ажиллагаа явагдана. Бүх өрөө битүү хүнтэй, охидууд хамаг гайгүй хувцсаа өмсөн тэдний өмнө жагсаастай. Сонгогдсон нь бүтэн шөнөө оруулаад халаасандаа 100.000 цаастай, гологдсон нь сүүлдэж ирсэн баг дээр тунаастай. Ингээд дуусахгүй, нэг шөнийг хамтдаа өнгөрөөсөн охидууд хэрвээ “Эзэн”-дээ таалагдвал “Хөтөч” нэрээр явтал нь дагаастай, дагаад эмэгтэй хөтөчийн нэр хүнд шууд шалан дээр бууна, “Та нарыг явдаг л гэсийншдээ ганц унтчий” гэж зүв зүгээр ажлаа хийж яваа охид руу олон юм хуцацгаана, хэдэн өдрийн тасрахгүй орлоготой болсон охидууд харин олзондоо талархан баярлана.

Ингээд зогсохгүй ээ, Тэрэлжээс охин дуудчихдаг хоншоортой жуулчид хүртэл байна, жиптэй Монгол авгай машин дүүрэн охин чихээд очиж байна, холоос дуудсан учир мөнгийг нь нэмж өгч байна. Хамгийн хогийн нь энэ бүх мэдээллийг интернэтээс аваад ирж байна, биднээс илүү хар бараан юмыг тэд сайн мэдэж байна, арга ч гүй байх л даа нутаг нэгтнийх нь үүсгэсэн бизнес учраас.

Охидууд уу ? Охидууд олдоц ихтэй, 12 сардаа бүх орлогоо хийчихдэг том ресторанууд шиг зуны 3 сардаа сургалтынхаа төлбөрийг шоуныхаа мөнгөтэй хийчихдэг охидууд олон байгаа. Дандаа хотын төвийн гайгүй сургуулийн царай зүс дажгүй оюутнууд.Тэгэж яваад зодуулж нүдүүлсэн, доромжлуулсан нь ч олон байдаг. Гэхдээ гадны хүнд хамгаа алдчихаад, үүр уурхай болсон газруудыг нь хаачихаж чадахгүй, албаар оршин тогтнуулаад байгаа цагдаа нартай хариуцлага тооцож чадахгүй байж мөнгөнд дурлаж, толгой нь эргэсэн хэдэн охидууд руу хамаг буруугаа чихэх нь илүүц бизээ.

Би зөвхөн нэг л өнцгийг маш өнгөцхөн барьж бичлээ. Тэнд 18 нас хүрээгүй охид зөндөө бий, тэгвэл шууд гэмт хэрэг болно, Том буудлын харуулуудаар дамжин Европ жуулчдын өвөрт ордог бараг элит гээд хэлчихмээр хүүхнүүд байж л байна, Хятад барилгачдын өвөр дамждаг бүлэг архичин авгай нар байж л байна.

Хамгийн эмгэлэлтэй зүйл бол “Энэ бүхнийг цагдаа нар мэдэж байгаа, тэд өөрсдөө оршин тогтнуулж байгаа”, аль нэг цагдаагийн өчүүхэн эрх ашгийн төлөө Монгол улсын нэр хүнд юу ч биш болж байна, Монгол руу чиглэсэн “Секс аялал” үүсчихлээ гээд бод л доо. Хувь хүн лүү, эмэгтэй хүн лүү, жуулчид руу буруу өгөхөөсөө илүүгээр ийм орон зай байгаад, ийм орон зайг байлгаад байгаа нь асуудал гэж харж байна.

Цаашдаа ийм төрлийн бизнес хол явахгүй. Зогсоохын төлөө ажиллах болно. Сүүлд нь сануулж хэлэхэд үүнд насанд хүрээгүй хүүхдүүд олноороо холбогдсон байдаг.

Лантуун дохио
Ч.Ганжавхлан See less

Related Articles

Back to top button
error: Content is protected !!