Uncategorized

Ж.Отгонболд: Тахалтай тэмцэхэд нэг иргэнд 111 сая төгрөг зарцуулсан

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар баасан гараг бүрт хүргэдэг ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр НЭМГ-ын орлогч дарга Ж.Отгонболд нийслэл дэх ковидын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэв. Тэрбээр “Монгол Улсад дунджаас дээш насны иргэдийн дунд на.с ба.ралт их байгаа. На.с ба.ралтын хувь улсын хэмжээнд тийм ч их нэмэгдээгүй. Гэхдээ на.с ба.ралтаас сэргийлэх гол зүйл нь тандалт, шуурхай арга хэмжээний баг өвчтөнийг цаг алдалгүй эмнэлэгт хүргэх хэрэгтэй байгаа.Өнгөрөгч байнгын хорооны хурлаар Монгол улс цар тахалтай тэмцэхэд нэг иргэндээ 111 сая төгрөг зарцуулсан байна гэх эдийн засгийн тооцоолол гарсан талаар ярьсан” гэлээ. Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Үүний нэг жишээ бол Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалт юм.Одоогийн байдлаар нийслэл хотын хэмжээнд нийт хүн амын 18.9 хувь нь гуравдугаар тунд хамрагдсан байна. Тодруулбал гуравдугаар тунгийн дархлаажуулалт: Баянзүрх дүүрэг – 23% Баянгол дүүрэг – 20% Хан-Уул дүүрэг – 26 хувьтай үргэлжилж байна.  Дархлаажуулалтын нэг тунд хамрагдаад халдвар авсан бол хоёр сарын дотор, хоёр тунд хамрагдаад өвдсөн бол хамгийн багадаа гурван сарын дараа нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна. Бид дуудлага өгсөн байгууллага бүрт очиж гуравдугаар тун хийж байгаа” гэлээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!