Uncategorized

Б.Баасандорж: Эмээлтэд БНХАУ-ын 16 аж ахуйн нэгж зөвшөөрөлгүй дулааны аргаар мах бэлтгэсэн нь тогтоогдсон

УИХ-ын өнөөдрийн /2022.06.16/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилж, өргөн барьсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Эмээлт дээр өнөөдрийн байдлаар 32 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэр дотор дулааны аргаар мах бэлддэг нэг л аж ахуйн нэгж байна. Гэхдээ 16 нь дулааны аргаар мах бэлтгэсэн, зөвшөөрөлгүй. Бүгд гаднын хөрөнгө оруулалттай. Өнөөдрийн байдлаар зургаан аж ахуйн нэгжийн махны үйл ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгож байна” гэх мэдээллийг гишүүдэд өглөө.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!