Uncategorized

Хараалын үзүүр цус, ерөөлийн үзүүр тос гэх хууч үг бий

Хараал зүхэл өөдгүй хүмүүсийн амны уншлага, амьдралынх нь хэв маяг мэт болсон байдаг. Бусдыг хараан зүхэх нь бохирдсон сэтгэлээ тайтгаруулахыг оролдож байгаа хамгийн бүдүүлэг ёс суртахууны доголдол, ёс зүйн гажиг юм. Хүмүүсийг муу муухайгаар дуудан хараан зүхсэнээр тэдэнд уур хорслоо гаргаж, гутаан до.ромжилж байгаа мэт боловч өөртөө маш том нүгэл хурааж байгаа нүгэлт үйлдэл. Хараал зүхэл, ширүүн үгс урсгаж байгаа хүн бусдыг муулах гэхээсээ илүү өөрийнхөө далд байсан өчүүхэн дорой төрхийг ил гарган илчилж, доош хийн до.ромжилж байна гэдгээ ухаарч мэдэх хэрэгтэй.Хараал хариутай, ерөөл ембүүтэй гэдэг. Хараал зүхлийн хариуд түүнээс долоон дор хараалын бузар ирнэ. Тиймээс хараал урсгахаа, бусдыг хараан зүхэж, муулж муучлахаа больчих. Энэ хэнээс ч хамааралтай бус цэвэр чиний мэдлийн асуудал. Бусдаас өө эрж өөчлөх хэрэг байхгүй, ингэх нь чамд ямар ач тустай юм бэ. Мөрөөрөө яваа хүмүүсийг муу муухайгаар нь дуудан муучлах бүр утгагүй. Хүнийг муу хэлэх нь сайн хүний шинж биш гэдгийг мэдээрэй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!