Uncategorized

Ж.Батзандан хоригдсон талаараа ам нээв үү!!!

Ж.Батзандан : Би саяхан 2 сар шоронд хоригдов. Шалтгаан нь Батзандангийн эхнэр Дэлгэрмаа 2014 онд 300 сая төгрөгний зээл аваад 2015 онд төлж дуусгасан гэнэ. Үүнд Батзандан нөлөөлсөн байж магадгүй гэж хардсан тул 61 хоног 461-т суулгаж шалгав. Үнэн ялнаа. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангиас захидал бичжээ. Уг захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт элэг нэгт Монгол ахан дүүс ээ!
Та бүхэндээ Хорих 461-р ангиас хоригдогч Ж.Батзандан энэхүү захидлыг бичиж байна. Хэдхэн сарын өмнө миний бие Австрали улсаас улс эх орноо аврах улс төр, эдийн засаг, нийгмийн өөрчлөлт, шинэчлэлтийн талаар бичсэн “Шинэ Хувьсгал” номоо бариад ирсэн билээ. Өнгөрсөн 32 жилийн хөгжлийн буруу бодлого, алдаа завхралыг засч залруулахын тулд заавал онол, судалгаа боловсруулах шаардлагатай байсан. Нэг даргыг нөгөө даргаар, нэг намыг нөгөө намаар солиод юу ч өөрчлөгдөдгүйг бид хангалттай харлаа. Бие биенээ буруутгаж зүхээд ч амьдрал сайжирсангүй.Иймд Монголчууд бид системийн эрс реформ хийж энэ алдаа завхарсан, хоцрогдсон бүдүүлэг тогтолцоогоо засах л зам үлдлээ. Өнөөдөр “Шинэ Хувьсгал” ном бичсэнийхээ төлөө, системийн өөрчлөлтийг эрх баригчдаас шаардасныхаа төлөө Батзандан хоригдож байна. “Эзэн нь олдвол хэрэг нь олдоно” гэдэг аргаар Батзанданд ял оноочихвол Монгол сайхан болно, тайван болно, өндөр хөгжинө хэмээн зарим дарга нар андуурч байж магадгүй. Би хуульч хүн учраас юуг гэмт хэрэг, юуг гэмт хэрэг биш гэдгийг сайн мэднэ.Надад шалгуулахаас айх зүйл огтхон ч байхгүй бөгөөд хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол Авсралиас наашаа биш цаашаа зугтах байсан бизээ. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн бол Хүрэлсүхийг шүүмжлэх бус түүнд долгинож долоох байсан бус уу?“Хаантай заргалдвал толгойгүй, нохойтой заалдвал хормойгүй” гэдэг зүйрлэл 21-р зуунд Монголд үйлчилж таарахгүй. Дээшээ өндөрт гарсан дарга нэг л өдөр бууна, шоронд орсон хүн бас нэг өдөр гарна. Миний бие 2019 онд МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд оролцож явахдаа улс орондоо тогтолцооны эрс өөрчлөлт хийж, хагас социалист хэв маяг бүхий өнөөгийн тогтолцооны гажуудлыг засна гэж мөрөөдөж байсан. Монгол оронд системийн эрс шинэчлэлт хийхэд бид нам, нутаг ус харгалзахгүй нэгдэж зүтгэх ёстой. Энэ ч утгаараа тухайн үед У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарыг дэмжиж байв. Монголын ард түмэн ч 2019 онд Сүхбаатарын талбайг дүүргэж жагсахдаа системийн өөрчлөлтийг хүсч шаардаж байсан юм шүү. Хулхи, хуурмаг ардчиллаас бодит ардчилал руу, өнөөгийн мөлжлөгийн эдийн засаг, хагас социалист төрийн бурангуй тогтолцоог халж жинхэнэ зах зээлийн тогтолцоо руугаа орох ёстой гэж бид ярьдаг байсан. Тогтолцооны эрс шинэчлэл, Шинэ хувьсгал хийхэд У.Хүрэлсүхийн дэмжлэг хэрэгтэй гэж ярьдаг байв. /Андуураагүй байх гэж найдъя/Хүчээ нэгтгэж Монголоо аврах нь бидний зорилго болохоос “Хүчээ нэгтгэж” намаа ялуулах нь гол зорилго байх ёсгүй юм. Иймээс ч бид “Шинэ Хувьсгал” номондоо Монгол эх орноо Австрали, Шинэ Зеланд, Швейцар, Норвеги, Люксембург лугаа хөгжүүлэх хөгжлийн шинэ концепцуудыг тусгасан. Орчин үед нийгмийн шинэчлэл, шинэ хувьсгалыг заавал хүч хэрэглэх замаар бус Швейцар лугаа ард нийтийн санал асуулгаар, нийгмийн зөвшилцөл ойлголцлын аргаар хийдэг болжээ. Өнөөгийн Монголчуудын амьдрал эрс хүндэрч нэг намын хүч түрэлт хэрээс хэтэрч, иргэдийн дуу хоолой боогдож байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн систем улам мухардалд оржээ. Одоо энэ мухардлаас гарах гарцаа ярих цаг болжээ.Ийм үед хэн нэгнийг буруутгаж суух бус эрс реформ хийж улс орноо аврах ёстой бусуу?Эрхэм дарга нараа… Тогтолцооны хямрал, мухардлаас гарахын тулд тогтолцооны өөрчлөлт хийх ёстой бус уу, Эрх баригч намынхаан! Хэрэв цаашид өнөө маргаашийг аргацаасан байдлаар, гал унтраах аргаар явбал улс орон чинь дампуурахад ард иргэд чинь сөхөрч унахад ойрхон боллоо.
Иймээс хоригдогч Ж.Батзандан та бүхэндээ хандан шоронгийн өрөөнөөс системийн реформ, тогтолцооны эрс шинэчлэл хийж Монголоо аврах цаг болсныг дахин сануулж, уриалж байна !!!
Анхаарч уншина хэмээн гүнээ итгэж бичсэн, хоригдогч: Ж.БатзанданЖич: Гэр бүлийнхэндээНамайг хоригдосныг сонсоод 92 настай эмгэн буурал ээж минь нойргүй хонож, шаналж зовж байгаа. Ээжээ хүү нь удахгүй, гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй гэдгээ тогтоолгоод яваад очно. Та сэтгэл тэнүүн байж хүүгээ хүлээгээд сууж байгаарай. Хайрт хань, 4 нялх үр хүүхдүүд минь. Аав нь та бүхэндээ хайртай. Улс орноо аврах гэсэн аавынх нь тэмцэл үр хүүхэд та бүхнийхээ ирээдүйн төлөө тэмцэл юм шүү. Ээждээ сайн туслаарай, хичээл номондоо шамдаарай. Аав нь та нартаа хайртай шүү. Удахгүй уулзахын ерөөл дэвшүүлье. Ж.Батзандан  https://sonin.mn/news/peconomy/133615?fbclid=IwAR2C4X39wEL2FL8qAqFQgxPhSPSynbmsHHdY0YVVkeAZAMZYtXBtRI_aYeA

Related Articles

Back to top button
error: Content is protected !!