Uncategorized

Н.ЭНХБАЯР: СҮ.БАТБОЛД ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ИДЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨӨР Л БАЙХ УУ?

Н.Энхбаяр дарга: “Сү. Батболдод би, Тавантолгойг та нар буцааж өгөх нь зүйтэй гэхэд, дарга аа, маш их мөнгө байна шүү дээ, үүн рүү олон хүн ороод байна,С.Баяр, П.Очирбат, Идэвхтэн, Элбэгдорж, Батхүү, Молекул Батбаяр, Бадамжунай, дэд сайд Цэнгэл гээд энэ хүмүүс тус тусдаа үүрэгтэй, асуудлыг зохицуулах, “гал гаргахгүй байх” арга хэмжээ авахаар үүргээ хүлээгээд явж байна. Бадамжунайн ард Миеэ Энхболд, Оюунгэрэлийн ард С.Баяр, Оджаргалын ард Ц.Элбэгдорж байгаа,та ч гэсэн ор л доо, тэрбум тэрбум мөнгө байна. Тэгээд бүгдээрээ их мөнгөтэй больё гэсэн. Би хатуу байр суурьтай байж, үгүй ээ би энэ юманд чинь орохгүй, Тавантолгойг буцааж өг, та нар болоо биш үү, ичихгүй байна уу гээд хатуухан хэлсэн л дээ. Энэ бол 2008 оны үед болсон яриа шүү дээ. Мөн Энхболд, Баярийн засгийн газрууд солигдох зааг, С.Баярын засгийн газар ажиллаж байх үед ч яригдаж байсан. Эрх ашиг, хөрөнгө мөнгөөр холбогдоогүй учраас би нүүр бардам үгээ хэлж, Монголын ард түмний эрх ашигт харшилсан зүйлийн талаар нилээн хатуу шүүмжлэлийг хэлж байсан. Миний хэлсэн үгэнд тэд их эмзэглэсэн. Үүнээс болоод би эд нарын зуултанд орсон. Ерөнхийлөгчийн сонгуульд нийлж байгаад унагасан. Зохиомол хэрэгт нийлж байгаад шийтгэсэн. Ингээд Тавантолгойг өгсөн дүр үзүүлээд, үнэн хэрэгтээ Ухаа худаг гэсэн хамгийн их ашигтай, цөм газраа өөрсдөдөө үлдээж, хуваагаад идэж байна шүү дээ”

Related Articles

Back to top button
error: Content is protected !!