Uncategorized

Мөнх-Эрдэнэ 2024 оны сонгуулиар 2 лайв хийхэд л АН, МАН-ын хулгайч дарга нар болон хамаг баялагаа харийханд үнэггүй өгдөг Хятад, АНУ-ын хүүхэлдэй улс төрчдийн бүлэглэл ялагдах байсан учир түүнд ял өгсөн байх

Д. Мөнхэрдэнэ бол МАН нэртэй авилгачдын бүлэглэлийг тойрсон, Монголын авилгалч, хулгайч нарын эсрэг зоригтой тэмцсэн жинхэнэ хоншоортой аавын хүү.
УИХ-н дарга Занданшатар, аймгийн дарга Мөнхсайхан нар нутгийн дүүгийнхээ төлөө ганц үг ганхийхгүй байгаа биздээ!!!??? (Монгол хүн байнадаа хөөе, том албан тушаалтай нутгийн ах нар ядаж хүн чанар гаргаад аяга цай бариад очиж болно доо!!!)Тэд ганц ч үг дуугарахгүйээ хөөе! Харин дотроо инээд алдан баярлаж суугаа!!!Учир нь Мөнхэрдэнэ 2024 оны сонгуулиар аймагт 2 хоноод явахад л наад хэд чинь навс ялагдах байсан байхгүй юу!!!(Жич: Манай аймаг хөгжлийн түвшингээрээ аймгууд дотроо сүүл мушгиж яваа юм билээ!)Ер нь бол МАН нэртэй бүлэглэл сонгуулиас урьтаж л Мөнхэрдэнийг улс төрийн захиалгаар шоронд хийлгэлээ гэж ард түмний нийт масс харж, ойлгож байна!Үнэхээр харамсалтай байна. Гэхдээ Мөнхэрдэнэ залуу, бас эрч хүчтэй хүн учираас удахгүй хэцүү нэртэй газраас гарч ирээд, авилгалч, хулгайч нарын толгой дээр жинхэнэ утгаар нь цахиур хагална гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.Монгол түмний минь заяа түшиж хийморьтой, зоримог, Улс Монголоо гэсэн сэтгэлтэй, Хотгойдын шадар ван Чингүнжав, Д. Сүхбаатар, С. Зориг нар шиг жинхэнэ эх оронч аавын хөвгүүд Монголын төрд тун удахгүй гарах л болно. Тэр цаг дор авилгалч, хулгай нар дээлээ нөмрөн шүдээ хавирч, энэ улсад шударга ёс гээч ховор юм жинхэнэ утгаараа тогтоно!Тэр үед “Улныхан” хэмээн доромжлуулдаг ард түмний минь нуруу нь тэнийх болно!!!
Энэ бол цаг хугацааны л асуудал юм шүү!!!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!