Uncategorized

АТГ МАН-ын томилсон “хурган дарга” нарыг шалгаж эхлэв үү?

Засгийн газар, Ав.лигатай тэмцэх газрын хамтран байгуулсан Ав.лигын эсрэг комиссынхон татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж, албан тушаалаа урвуулдаг хүмүүстэй сүүлийн өдрүүдэд эрчимтэй тэмцэж байна. Тухайлбал, МАН-ын томилсон “хурган дарга” нар эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан хэд хэдэн хэргийг шалгаж буй. АТГ-аас сүүлийн үед шалгаж буй хэргүүдийг онцолж байна. МАЛЫН ВАКЦИНЫГ ТАВ ДАХИН ИЛҮҮ ҮНЭЭР УЛСАД ШАХДАГ БАЙСАН ДАРГА НАРЫГ ШАЛГАЖ БАЙНА Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Д.Түмэндэмбэрэл, тус газрын Мал эмнэлгийн эрүүл ахуй баталгаажуулалтын газрын дарга асан Б.Батсүх нарыг АТГ-аас шалгаж буй. Тэднийг албан тушаалаа урвуулж, их хэмжээний мөнгө завшсан хэргээр өнгөрөгч долоо хоногт саатуулсан. Тэд импортоор оруулж ирдэг байсан малын вакциныг тав дахин илүү үнээр улсад шахдаг байсан нь шалгалтаар тогтоогдож байгаа гэнэ. Тухайлбал, тэд 2018 оноос хойш 800 мянган ам.доллар угаасан байж болзошгүй байна. Тэднээс гадна тус эмнэлгийн удирдлагуудыг шалгаж буй гэх мэдээлэл бий.ЦЭВЭР, БОХИР УСНЫ ТӨЛБӨР ДЭЭР ТӨЛБӨР НЭМЖ БИЧИЖ УЛСАД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛЖЭЭ Хэдхэн хоногийн өмнө орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар (ОСНААУГ), Ус сувгийн удирдах газар (УСУГ), Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хэд хэдэн албан тушаалтныг дээрх хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, хөрөнгөөс нь завшсан хэргээр шалгаж эхэллээ. Тухайлбал, “ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нарыг эрх мэдлээ урвуулсан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ. Тэд айл, өрх, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны төлбөр дээр төлбөр нэмж бичиж, улсад их хэмжээний хохирол учруулж байсныг илрүүлжээ.ХӨСҮТ-ИЙН НЭГДСЭН ЛАБОРАТОРИЙН АЛБАНЫ ДАРГА С.ЭНХЗАЯАГ ШАЛГАЖ БАЙНА АТГ-аас ХӨСҮТ-д шалгалт хийж, Нэгдсэн лабораторийн албаны дарга С.Энхзаяад холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. С.Энхзаяа тэргүүтэй бусад албан тушаалтныг ПСР болон түргэвчилсэн шинжилгээний төхөөрөмж, хэрэгсэл шууд худалдан авах гэрээ байгуулахдаа зарим аж ахуйн нэгжид давуу байдал бий болгож, зах зээлийн өндөр төлбөртэйгөөр авч, тухайн компаниудын удирдлагаас их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байна. Мөн улсын төсвөөр худалдан авсан эм, эмнэлгийн хэрэгслийг бусдад зардаг байж болзошгүй байдал тогтоогджээ. Эх сурвалжийн мэдээлснээр, С.Энхзаяа болон түүний хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийхэд 150 сая төгрөг илэрснийг хураан авсан байна.ЗАМ-ҮҮД ДЭХ ХИЛИЙН БООМТООР АЧАА БАРАА НЭВТРҮҮЛЭХЭД УИХ-ЫН НЭР БҮХИЙ ГИШҮҮД ОРОЛЦОВ УУ? УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй талаар хэвлэлүүд мэдээлж байна. Түүнийг Зам-Үүд дэх хилийн боомтоор ачаа бараа нэвтрүүлэхэд нэр бүхий УИХ-ын гишүүд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, автомашиныг дараалал дайруулдаг асуудалд нэр холбогдсон байна. Ингээд болоогүй уг хэрэгт УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нар холбогдсон байж болзошгүй байна. Тэд Замын-Үүдэд өөрсдийн хамаарал бүхий компаниудын ачаа барааг хурдан шуурхай хилээр нэвтрүүлж, хил дээр гацсан ачаа бараанаас түрүүлж оруулах үүрэг далгавар өгдөг байсан гэдэг.Ш.НЯМДОРЖ ПРОКУРОРЫН ГЭРТ НЭГЖЛЭГ ХИЙХЭД ИХ ХЭМЖЭЭНИЙ АМ.ДОЛЛАР ИЛЭРЧЭЭ Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр я.л.лагдагчаар татсан байна. Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!