Uncategorized

Замын-Үүдийн боомтод жилд 3-4 зөрчил илэрдэг байсан бол өдгөө сард 20 зөрчил илрүүлдэг болжээ

Хүнд сурталд дарагдаж, авлигын мөнгөнд боогдож, Замын-Үүдийн боомт дээр овоорсон ачаа ерөнхийдөө татагдаж дууссан мэдээлэл байна. Тодруулбал, сүүлийн сар гаруйн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын албаны чиглэлээр импортын 24 мянган тээврийн хэрэгсэл, экспортын 19 мянган тээврийн хэрэгсэл, 1.4 тэрбум тонн ачаанд хяналт тавьж, хилээр нэвтрүүлжээ. Ийнхүү хил дээрх бөөгнөрөл арилж, тэр хэрээр хилээр орох, гарах ачаа улам нэмэгдэж байгаа аж. Энэ нь иргэдийн болоод улс орны эдийн засаг өндийхийн л нэгэн түлхэц юм. Дээрх тоон мэдээллээс харахад нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун нарыг ажил сайжруулахаар томилон явуулсан нь нүдээ олсон шийдвэр байсан бололтой.Мөн сар гаруйн хугацаанд 20 орчим зөрчил илрүүлж, 90 орчим сая төгрөгийн торгууль тавьжээ. Зөрчлийн хувьд өмнөх жилийн тоон мэдээллийг сөхвөл, жилд 3-4 зөрчил илрүүлдэг байж. Өмнөх жилийн тоо ийм бага байгаа нь магадгүй зөрчлийг авлигын мөнгөөр “зөрчил биш” болгодог байсан ч байж болох юм. Учир нь Замын-Үүдийн хил гааль, ачаа бараатай холбоотой авлигын хэргээр нэлээд олон хүн шалгагдаж буй. Зөрчил илрэх тусам иргэдийн хэрэглэх бараа бүтээгдэхүүн, хүнсний чанарын аюултай байдал багасч байна гэсэн үг. Нөгөө талаас “хууран мэхлэгч”-дийн бурууг ил болгож, хариуцлагыг торгууль хэлбэрээр төрд төлүүлж байгаа үйлдэл юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!