Uncategorized

АЖ Д.Мэндбаяр: Ээжтэйгээ нэг л хоносон. Ярих юм олддоггүй юм билээ…

“Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн. Ардын жүжигчин Д.Мэндбаяр Ховд аймгийн Манхан суманд 1944 онд айлын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүнийг дөрвөн настайд аав ээж нь хоёр тийш болсон тул аав, ахын хамтаар Улаанбаатар хотод нүүн ирсэн гэдэг. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуулийнхаа тайзнаа “Муурын байшин” жүжгийн баян муурын дүрд анх тоглож байсан бяцхан охин ирээдүйн Монголын тайзыг өнгөлөх алдарт жүжигчин болох гарааны эхлэл цэгээ тавьж байжээ. Нийслэлийн 18 дугаар сургуулийн есдүгээр ангийн сурагч байхад нь сургууль дээр нь Ардын жүжигчин Нямын Цэгмид, Г.Гомбосүрэн тэргүүтэй хүмүүс ирж сонгон шалгаруулалт явуулахад Д.Мэндбаяр тэнцсэн гэдэг.9-р ангиасаа урлагийн сургуулийн босго алхсан Д.Мэндбаяр 1963 онд жүжигчний мэргэжлээр төгссөн нь улсдаа анхны мэргэжлийн боловсролын диплом өвөртөлсөн жүжигчдийн нэг болсон юм. Энэ цагаас хойш театрын тайзнаа тоглогдсон 200 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тогложээ. Түүний ард түмний хайр татам олон сайхан дүр бүтээсэн хөдөлмөр зүтгэлийг үнэлж 1981 онд МУГЖ, 2005 онд Ардын жүжигчин цол тус тус хүртээсэн Сонирхолтой баримт өгүүлэхэд тэрээр 30 гаруй насандаа 60 гаруй насны эмэгтэйн дүрийг амилуулсан нь “Эдлэх ёсгүй эрх” жүжгийн Бадамлянхуа хатны дүр юм. Тухайн үедээ Д.Мэндбаяр дандаа хөгшин хүний дүр өглөө хэмээн гоморхдог байсан гэнэ. Энэ тухай тэрээр “Гэхдээ ухаантай найруулагчид гэдэг их ондоо юм билээ. Өнөөдрийг хүртэл үзэгчдийн үзэх дуртэй, урт настай дүрүүдэд намайг сонгож тоглуулсанд нь их л баярлаж явдаг юм” хэмээн ярьжээ. “Мандухай цэцэн хатан” киноны Юнгэн хатны дүрд тоглочихоод нээлтийн үеэр үзэгчдийн суудлаас хөөрхий бяцхан охинд хор өгч байгаа хэсгийг үзээд тоглосон дүрээ үзэн ядаж суусан өрөвчхөн сэтгэлтэй нэгэн.Эхийн хайраар цангаж өссөн жүжигчин маань ээжтэйгээ нэг л удаа уулзсан гэдэг. Энэ тухайгаа Д.Мэндбаяр: -Миний хань надаас түрүүлээд ээжтэй минь уулзаж байсан. Ээж маань Баян-Өлгийд амьдардаг байсан юм. П.Цэрэндагва тийшээ тоглолтоор явах үедээ уулзаад, надтай ээжийг минь утсаар яриулж байсан. Би бүр дараа нь наяад оны дундуур Баян-Өлгий рүү тоглолтоор явахдаа ээжтэйгээ анх удаа уулзсан л даа. Театрынхантайгаа хамт очиж хоол, унд идчихээд, орой нь тоглолтоо үзүүлсэн юм. Охин минь ирж байхад гээд байшингийнхаа үүд хүртлээ цагаан эсгий дэвсчихсэн байж билээ. Би нэг хоносон л доо. Ярих юм олддоггүй юм билээ.Миний төрсөн өдөр яг хэзээ юм бол л гэж асуусан. Аав минь болохоор цэрэгт яваад ирэхэд л гарчихсан байсан гэдэг юм. Ээж минь олон ч хүүхэд гаргасан болоод тэр үү бас сайн санахгүй байсан. Бид өглөө нь явах болоход ээж минь намайг гаргаж өгдөггүй. Би гайхаад автобусандаа суучихлаа. Автобусны цонхоор эргээд хартал ээж минь хашааныхаа завсраар хараад зогсож байсан. Тэр үед миний дотор их сонин болж, тэсэлгүй л нулимс дуслуулж байсан даа. Уйлчих гээд их л хэцүү байсан байх. Тэр үед ээжийгээ их өрөвдөж билээ. Гадагшаа гаргаж чадахгүй ч дотроо их хайрладаг, эмтэрч явдаг хүн байна даа гэж бодож байсан. Яг хоёулаа уулзах юм бол их уйлалдах байсан болов уу. Сүүлд суусан хань ижил, үр хүүхэд, хамаатан садангууд нь гээд хүмүүс байсан хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа сэтгэлээ уудалсан байдаг. Танд тустай зөвөлгөө ГАЛ ТАХИХ ТУХАЙ.
#Айл гэр бүл бүр өөрийн голомтын галыг тахиарай. Тэгвэл тэр жилдээ аз хийморьтой явдаг юм шүү. Заавал лам бөө гэхгүй өөрсдөө тахиж болно. Өөрийн сэтгэлийн хүчээр өөрсдөө сайхан амьдрах хэрэгтэй биз дээ. Юу юу орох вэ гэвэл өвчүү, ганга, сархад, цай, сүүл 3 хэрчим, идээ, шар тос зэрэг зүйл орно. Хүн өөрөө сэтгэлээсээ хийвэл галыг өөрсдөө тахиж болдог юм монголчуудаа. Айлын гэрийн гал тахих ёс жаягаас: галыг гэртээ юм уу гадаа тахиж болно. Галыг гэрийн эмэгтэй нь асаана. Галыг дүүрэн шинэ шүдэнзээр асаадаг. Гал бадарч дүрэлзэж эхлэх үед өвчүүгээ тавиад сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ өргөнө. Тэгээд өөрсдийнхөө овог нэр жилийг хэлнэ нэг ёсондоо ийм хүмүүс гал тахиж байна гэдгээ мэдүүлнэ. Гэрийн эзэн эхнэр хүүхдүүд дараална. Түүний дараа галдаа гурвантаа мөргөөд уухайг 3 удаа хэлнэ. Энэ үйлийг хийж байхдаа урьд нь гаргасан ямар нэгэн алдаа хэн нэгэнд нь байсан бол түүнийг нь уучилж тэр хүн нь дахин алдаа гаргахгүй гэж сэтгэлдээ чин сэтгэлээсээ хүснэ. Түүний дараа бие биенээ хүндэтгэн энхрийлж чин сэтгэлээсээ талархал илэрхийлнэ.2 дахь өргөл сархад, ганга, шар тос, цай, идээ, сүү, сүүлээ дахин өргөөд сайхан үгтэй дууг чангаар дуулна. Байнга аялж явдаг болж өгвөл хүн бүр өөр өөрийн дуу байвал сайн. дуулж дуусаад дахин гурвантаа уухайлна. Дахин гал дээрээ сархад ганга шар тос идээ сүү сүүлээ өргөөд хишиг буянгаа аривжуулах үйл буюу тавгийн идээ буян хишгийн сав даллагны уут зэргээр даллага авч 3 удаа нар зөв эргүүлж 3 удаа уухайлна. Дараа нь тэр жилдээ хүсэж байгаа гурван хүслээ цэвэр цагаан цаасан дээр бичиж галдаа өргөнө. Түүний дараа өөрсдөө дахин нэг сайхан аялгуу барьж дуусгана.
Сархадыг гэрийн эзэн заавал өргөх ёстой.Энэ тахилгын өдөр нь морь юм уу хонь байвал сайн гэдэг. Энэ жилийн хамгийн сайн өдөр нь цагаан морин өдөр байгаа болно.(“Сүү, архийг галдаа бус гараад тэнгэр хайрхандаа өргөх буй зээ”) #copy
ГАЛ ГОЛОМТОО ДЭЭДЛЭХ ЁСНООС…Нийгмийн гол цөм болсон гэр бүлийн харилцаанд гал голомтоо хүндэтгэх, түүнийг ариун дагшин авч явах нь хүн бүрийн бахархал төдийгүй гал голомтоо хүндлэн дээдэлсэнээр аз жаргалтай, тэгш заяатай амьдарна гэж өвгөд хөгшид маань үр ачдаа сургадаг.
Энэ нь эртний Монгол ёсонд гал голомтоо хүндлэн бишрэх, шаардлагатай үед галаа тахих, идээний дээжээ өргөх, гал руугаа муу, муухай юм хийхгүй ариун байлгах ёсыг эрхэмлэснээр илэрдэг байна.Монгол туургатан бүр эртнээс галыг хамгаас эрхэмлэн хүндэтгэж, нандигнан хамгаалж иржээ.Галын бурхан гэж гурван настай балчир хүүхэд байдаг гэлцдэг.Гал руу хог новш, сонгино сармисны хальс, муу юм хийдэггүй. Галын бурхан бузартана гэж цээрлэдэг. – Харин шар тос, архи, өөх мах, шинэ торго дурдангийн өөдөс өргөдөг.
– Галын бурханыг ариусгахдаа бор давс цацдаг. – Болсон идээний дээжийг өргөдөг. Галын бурхан хоол гурав халбагадах, мах гурав огтлох хүртэл горьддог гэдэг. Гал руу нулимбал буянаа барна, сүү хийвэл нүд сохорч, малын сүү татрана гэдэг.
Гал руу цустай бохир юм хийхгүй, хутга мэсний үзүүрээр чичлэхгүй байх, гал дээгүүр алхахгүй байх, гутал ороолт, оймс, хөсрийн юмс галдаа ойртуулахгүй байхыг эрхэмлэдэг. Галдаа үсний сэв хийдэггүй. Цаасанд боож шатаадаг. Галын бурхан айдаг гэдэг.
Галын дэргэд сүхээр юм цавчдаггүй. Галын толгойг авчихаж магадгүй гэдэг. Шүүс хуваахаасаа өмнө гал голомтоо заавал мялаадаг.
Богино хавиргаар үйлс бүтэх, бүдэрхийгээр бүх юм бүтэмжтэй сайхан болох, булуу чөмгөөр баяжихыг бэлэгддэг.
ХҮМҮҮС ГАЛТАЙ БОЛСОН ДОМОГУрьд манай энэ тивийн хүмүүс гал хөсгүй байж гэнэ. Орой бүр дээд тивийнхэн гал түлж, үй түмэн түүдгийн оч гялалзуулан байхыг харж атаархан галнаас нь олж авахаар хэлэлцэж тас бүргэд бие том баригдчихна гээд хараацай хурдан шаламгай, бие жижиг тул яг таарна хэмээн түүнийг дээд тивээс гал олж ирээч гэж гуйсанд хараацай дээд тивд очиход айл амьтан оройн хоолоо хийж байхад нь таарч нэг айлын тооноор нь шумбан орж цогтой гал зуугаад дээш хөөртөл галын хайчаа барьж байсан гэрийн эзэгтэй: галын хулгайч гэж хашгиран хайчаараа хараацайн сүүлнээс хавчаад авсан нь хараацайн сүүл ац хэлбэртэй болж манай тив галтай болсон гэнэ.Галын ачаар хүмүүний бие бялдар уураг тархины хөгжил дээшилж, монголчууд галын Лха тэнгэр гэдэг утгаар бас ариутган цэвэрлэгч байгалын ариун хүч гэдэг утгаар шүтэж гал бол хамгийн ариун, юм бүхэн түүний дотор хүн хүртэл ариутгагдана, товчоор хэлбэл гал бүхнийг ариутгана гэдэгт гүнзгий итгэнэ. Холоос яваа гийчин, оршуулгад оролцоод ирж байгаа хүмүүсийг галын дундуур гаргаж дотоод сэтгэл санаа, дагалдаж яваа элдэв энергийг ариусгах мэдлэгтэй холбоотой.
#Их Догшид төв

Related Articles

Back to top button
error: Content is protected !!