Uncategorized

БАТЗАНДАН ШОРОНГООС ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ!!! У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас “Амь авар” гэж, албан тушаалд минь үлдээгээч гэж гуйж байлаа, гувшиж байлаа

БАТЗАНДАН ШОРОНГООС ЗАХИДАЛ ИЛГЭЭЖЭЭ❗️❗️❗️
ШУДАРГУУ ЗАХИДАЛ Эрхэм монгол ахан дүүстээ энэхүү захидал очих өдрийн халуун мэндийг хүргэе. Батзандан чинь давгүй ээ, дажгүй сайн байгаа. Ойрхон хоёр удаа хагалгаанд орсон болохоор дотуур цус алдаж, үхэлд ч хүргэж мэдэх эрсдэлтэй байгаа учраас Хорих 461 дүгээр ангийн удирдлагадаа хүсэлт гаргаж, шоронгийн эмнэлэгт эмчийн хяналтан дор эмчлүүлж байна. Олигархиуд миний биеийг алж болох ч үзэл санаа, тэмцлийг минь хэзээ ч алж чадахгүй ээ. Өнөөдөр Батзандан үнэн үг хэлснийхээ төлөө адлагдаж,

шоронд хоригдож шороонд булуулахдаа тулж байна. Өнөөдөр ард түмэн шударга үг хэлснийхээ төлөө ачигдаж шүүгдэж байна. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй, нохойтой тэрсэлдвэл хормойгүй гэж өвөг дээдэс минь чухам үнэнийг айлджээ.Ноёнтой тэрсэлдээд Батзандан чинь толгойгүй болж болно оо. Нохой мэт үзэгдсэн ард түмэн минь нэг өдөр босно оо. Батзандангийн үг үнэн байсныг, тэмцэл нь шударга байсныг ойлгоно оо.Тэр цагт олигархиуд цу6саар уйлаад ч нэмэргүй болсон байх вий.Санагтун, эмээгтүн, бодогтун, гэмшигтүн…Өдгөөгөөс дөрвөн жил гаруйн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн Ж.Батзандан миний өрөөнд орж ирж байлаа. “Амь авар” гэж, албан тушаалд минь үлдээгээч гэж орж ирж байлаа, гуйж байлаа, гувшиж байлаа, дүү минь гэж энхрийлж байлаа, нутаг минь гэж ханьсч байлаа, шударга гэж тал тохой татаж байлаа. Тэр үед би итгэсэн, дэмжсэн, аварсан, амьдруулсан.

Шударга сайхан ажиллана гэж, МАНАН дэглэмийг устгана гэж найдсан.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Мурат бид нар таныг дэмжсэн, огцруулахгүйн тулд үнэт зүйл үзэл бодол нэр төрөө худалдсан, алдсан. УИХ дахь АН-ын бүлгийг хувааж, тарааж, жижиглээд өлмийд чинь дэвссэн.

Ардчилсан намыг тасчиж хуваагаад таны өмнө зоог болгон тавьсан. Та Монголын Ардчиллыг бидний хүчээр өлмийдөө дэвсэн, өргөн их эрх мэдлийг гартаа атгаж, өрсөлдөгчгүйгээр засаглаж эхэлсэн.

Таны гарт Монгол Улс тэр чигээрээ орсон. Тэгээд эцэст нь та яав, муу Батзандангаа шоронгийн хадаас болгож, шороонд булахаар шийдэв үү.Батзандан авлига аваагүй ээ, Батзандан ажил хийснийхээ хөлсийг л авсан. Таны баз Л.Болд хувийн банкиндаа 33 тэрбум төгрөг авч, хүндэт Элчин сайдаар томилогдсон шиг тансаг их зүйлийг хүсээгүй, аваагүй.

Д.Мурат шиг боов шоовны хэргээ аргалуулж, болж бүтэхгүй бизнесүүдээ дэмжүүлж гүйгээгүй. Х.Баттулга ерөнхийлөгч шиг төмөр замын төсөл хэрэгжүүлж, төрийн хамгаалалт дор хорин сая доллар оруулж ирээгүй, өчүүхэн муу Батзандан чинь…Энэ бүхнийхээ төлөө Ардчилсан намын нийт гишүүд дэмжигчдээсээ уучлалт хүсье. Та бүхэн минь намайг ойлгож уучилна гэдэгт итгэж байна. Бид хонины арьс нөмөрсөн чоныг танилгүй алдаа гаргаж, одоо харин таньж авлаа, мэдэж авлаа.

Одоо энэ чоныг байранд тавьж, үүрэнд нь хөөх цаг болжээ. МАН хэмээх МАНгасыг дарж авах цаг нь болжээ. Хамтдаа тэмцье, зүтгэе, Батзандангийн алд биеийг хорьж болох ч агуу тэмцэлийг хэн ч хорьж чадахгүй ээ. Алдаагаа засъя, авлигалчидтай тэмцье гэж Батзандан чинь та нарыгаа уриалж, энэхүү Шударгуу захидлыг илгээж байна.Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн: Жалбасүрэнгийн Батзандан:
Монгол улс, Улаанбаатар хот. Хорих 461 дүгээр анг 2022-10- 14#гэжээ

Related Articles

Back to top button
error: Content is protected !!