Uncategorized

П.Баатар: Уламжлалт анагаах ухаанд 404 өвчнөөс 101 нь дом заслаар эдгэдэг

Монгол Улсын Хүний гавъяат эмч,Анагаах ухааны доктор,“Оточ Одь” эмнэлгийн ерөнхий захирал Пунцагийн Баатартай уламжлалт анагаах ухаан, цаг үеийн асуудлаар ярилцлаа.Тэрээр ярилцлага өгөхийг цаараглаж байсан ч бид “Ийм чухал цаг үед та бүхний үг үнэ цэнтэй байна,эмч хүний үүрэг,тангараг” хэмээн далайлгахдаа тулж байж зөвшөөрүүлсэн билээ.-Дэлхий нийтийг хамарсан цар тахал дэгдэж,түгшүүртэй байна. Та уламжлалт анагаах ухааны эрдэмтэн учраас монголчууд бид юуг анхаарах ёстой вэ. Энэ л цаг үед та бүхний үг үнэ цэнтэй байна?-Өнөөдөр дэлгэрээд байгаа коронавирус нь эртний судар номонд байдаг нян хавсарсан 18 хижиг өвчний нэг “унгирал” гэх уушгины хүчилтөрөгч дутагддаг өвчин.Богдын лүндэнд болон маарамбууд “Цөвүүн цагт маш олон онош нь үл мэдэгдэх ад,дон,нян халдвар,хижиг өвчин ихээр гарна” гэдгийг бараг 200 жилийн өмнөөс айлдаж байжээ. Богдын лүндэнд “Сарьсан багваахайг хулганатай төстэй бөгөөд хар саарал арьсан жигүүртэй,өдрөөр нисэж чаддаггүй,мах нь маш хортой.хэмээн тодорхой тайлбарласан байдаг.Дэлхий нийт коронавирусыг сарьсан багваахайгаас үүдэлтэй гэж үзсэн. Цар тахал анх гарч байхад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл эрдэмтдийг хүлээн авч уулзаад “Коронавирусыг эмчлэхэд эрдэмтэдтэйгээ хамтарч ажиллах нь зөв” гэж үзсэн. БНХАУ-ын Эрүүл мэндийн байнгын комисс болон Уламжлалт эм,эмчилгээний удирдах газраас хамтран “Шинэ титэмт вирусээр халдварласан уушгины үрвэслийг эмчлэхэд уушги цэвэрлэж,хорыг хөөх тан хэрэглэх тухай” 22 тоот тушаал гаргасан юм.Энэ талаар ӨвөрМонголын Тунлио хотын Анагаахын Их сургуулийн эмч,эрдэмтэдтэй өдөр болгон холбогдож,өвчний талаар мэдээлэл авч харилцаж байна.Тиймээс анагаахын чиглэлд Нацагдорж,Болд,Мэндсайхан,Чимэдрагчаа,Цэрэндавга нарын эрдэмтэдтэй зөвлөлдөж,цар тахлаас урьдчилан сэргийлэх,уламжлалт аргаар эмчлэх зөв­лөм­жийг боловсруулж дэв­шүүлсэн боловч хүлээж аваагүй. -Тэгэхээр та энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу. Мэдээж арга зам байсан байж таарна?-Цар тахалтай уялдуулсан,уламжлалт анагаах ухааны эмчилгээний түр заавар гэж гаргасан байгаа.Ийм үед идэж ууж хэрэглэж байгаа зүйлээ анхаарах,дэглэм сахих нь ихээхэн чухал.Юуны өмнө буцалгаж ширгээсэн болон зөгийн балтай ус,аарц,үзэм,чацарганы шүүс уухаас эхлээд хонь,үхрийн махаар хийсэн шөлтэй хоолонд сармис,гаа хийж хэрэглэх гээд тодорхой олон зүйл зөвлөж өгсөн.Болзошгүй өвчин тархаж байгаа үед халуун ногоотой,шарсан хуурсан хоол,чихэрлэг,исгэлэн амттан,даршилсан ногоо,гахай,тахиа болон далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.Бидний энгийн хэрэглээ,дадал зуршилд байх хэрнээ хүн анзаарахгүй зүйлс гэж бий.Хөлрөөд салхинд цохиулах,даарч хөрөх,нойр дутуу явах,хүйтэн усанд орохгүй байх, их өлсөж цангах, ажлын хэт их ачаалал авахгүй байх ёстой. Үүнийг бид бүгд гадарлаж мэдэх ч сануулах л хэрэгтэй.Хамгийн наад зах нь сэтгэл санаа түвшин,бэлэг дэмбэрэлтэй үг яриа хэлэлцэж,“Манал”, “Цагаан шүхэрт” тарни номыг бясалган,бие сэтгэлээ ариусгах,ургамлын болон эрдсийн уусмалаар хоолой зайлах зэргээр анхаарах хэрэгтэй.Энэ бүгд нь уламжлалт ахуй талаасаа дархлаагаа дэмжиж байгаа хэрэг шүү дээ.-Эдгээр зүйлийг иргэд олон нийт ахуй амьдралдаа хэрэгжүүлэх нэг нь хэрэгжүүлж байж болно. Тэгэхээр уламжлалт талаасаа бодит эм тан зөвлөсөн байх?-Зөвлөлгүй яахав. Өвчний эхэн үед халуун бууруулах зорилгоор “Лидэр-7”, “Мана-4”, “Норов-7” тан, өндөр халуурах, амьсгаадах ханиалгах, цээж давчдах үед “Дүдзи-10”, “Банзи-12”, “Зову-25”, “Гавар-25” зэрэг эмийг хэрэглэх бол цэртэй ханиах, хоолой сэрвэгнэх, цээж дүүрэх үед “Гүмбрүм-11”, “Дарву-5”, “Гүмбрүм-7”, “Агар-35” зэрэг эмийг өвчний үе шатанд тохируулан засал, эмчилгээ хийх зэрэг уламжлалт эмчилгээний аргууд байна.Үүгээр ч зогсохгүй голомт,халуун цэг дээр ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдалд “Хүдрийн заар 39” утлага,зүүлт санал болгосон.Энэ мэт уушги цэвэрлэх,үрэвслийг эмчлэх,уушгинд орсон хорыг гаргах,уушгийг төлжүүлэх,хорогдож байгаа бадганыг нөхөн сэргээх гэх зэрэг олон зүйлийг хэрэгжүүлэхээр эрдэмтэдтэй зөвлөлдсөн юм.Гэхдээ бид зөвхөн уламжлал арга зүй,анагаах ухаан гээгүй,орчин цагийн анагаах ухааны дэвшилтэй хавсран хэрэглэхэд маш сайн үр дүн гарах юм гэдгийг тал талаас нь үзсэн.-Хэдийгээр салбар яамнаас анхаарч хараагүй ч үр дүнг харах боломж гарав уу.Бодит хөрсөн дээр батлагдсан зүйл байна уу?-Амьсалын замын халдварыг дарахын тулд “Лиш-6”,“Банжин-15”,“Чун-9”, “Баатар-7”, “Нарансаран” зэрэг эм болон уламжлалт анагаах ухааны зүгээс хэрэглэж байсан говийн өмхий бут гэж ургамлаар утдаг. Бидний зөвлөж байгаа дээрх эмчилгээний дагуу ӨвөрМонголын эмч нар коронавирус анх гарч байхад 75 хүнийг эмчилж эдгээсэн байдаг.-Монголын уламжлалт анагаах ухаанд нээж илрүүлээгүй, илрүүлсэн ч нэвтрүүлж чадаагүй олон зүйл бий. Энэ цаг үетэй холбогдуулан нэвтрүүлэх, дэлгэрүүлэх, ёстой ямар зүйл байна вэ?-Төрийн шагналт, Хүний гавьяат эмч, доктор профессор М.Амбага багш уламжлалт анагаах ухаанд олон зүйл нээн илрүүлж, түүнийгээ хэрэгжүүлж яваа хүн. Манай эмнэлэг энэ хүний анагаах ухааны шинэ онолыг дэмжиж ажилладаг. М.Амбага багш уламжлалт анагаах ухаанд нээж илрүүлж байсан ч нэвтрүүлж чадаагүй маш олон эмнэл зүйн аргыг нээж эмчилгээндээ амжилттай хэрэгжүүлдэг.Уламжлалт анагаах ухааныг шинжлэх ухааны анагаахтай ижил түвшинд хөгжүүлэх тал дээр төрөөс дорвитой арга хэмжээ авдаггүй,бид хойд эцгийн гар харсан хүн шиг байна.Уг нь,уламжлалт анагаах ухааны эмчилгээнд зохицуулах үйлчилгээтэй шүтэн барилдсан аргыг хэрэглэх,хар цагаан зурхайн аргыг эмчилгээнд хэрэглэх,хий өвчин,сэтгэл зүйг тарни бясалгалын аргаар эмнэх гээд олон чухал зүйл бодитоор байна.Хүний сэтгэлийн хирийг эмнэхгүй бол бие, махбодийг эмнээд нэмэргүй.Х.Цэрэндорж багш гучаад жилийн өмнө “Дээд эрүүл мэндийн онол арга зүй”-г боловсруулж,уламжлалт анагаах ухаанд “Дээд эрүүл мэнд” гэсэн эмнэл зүйн аргаа нэвтрүүлсэн.Энэ аргын төсөл бичсэн боловч төр засгаас дэмжлэг ирээгүй, цаашид дэлгэрүүлж ажиллаж чадаагүй. “Ам нээвэл уушги нээ” гэдэг. Эрүүл мэндийн яаманд уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн байна уу,үгүй юу.Бидний дэвшүүлж байгаа санал санаачлагыг дэмждэг, түүнийг бодлогын хэмжээнд хэрэгжүүлдэг боловсон хүчин дутагдаж байна. Зөвхөн манай эмнэлэг дээр гэхэд сүүлийн 30-аад жил ямар нэгэн дэмжлэг ирсэнгүй.Уг нь миний бие 1986 оноос хойш хорт хавдар болон эдгэхгүй өвчтэй хүмүүстэй ажиллалаа,аль болох эдгээх тал дээр анхаарч ирсэн нь үр дүнтэй байна.-Коронавирусыг байгалиас дэгдсэн зүйл биш,зохион байгуулалттай байж магадгүй гэх тайлбарыг шууд бус утгаараа зарим эрдэмтэн мэргэд хэлж байгаа.Таны хувьд юу гэж хэлэх вэ?-Орчин үед ганц ко ро на ви рус биш байгаль дэлхийтэйгээ буруу харьцаснаас болж,онош нь мэдэгдэхгүй нян ви рус болон цаг уурын өөрчлөлт гарч байна. Тухайлбал,“цагтаа бороо орохгүй,цагтаа өвс ургахгүй байна” гэж эртний номонд айлдсан байдаг.“Цөвүүн цагт онош нь үл олдох өвчин гарна” гэдгийг Дарма маарамбын “Алтан хадмал”,Монгол анагаах ухааны тулгуур бичиг “Үзэсгэлэнт нүдэн чимэг”, анагаах ухааны сонгодог зохиол “Увидасын далай”,Чойжамц маарамбын “Онцор гаадан” зэрэг судар бичгүүдэд дурдсан байдаг төдийгүй “хижиг өвчин туссан өвчтөний хор нэгнээс нэгэнд, нийтэд хижгээр халдварлуулах тул…” хэмээн дурдсан байна.Миний бодлоор амьтнаас гаралтай цөвүүн цагийн өвчин гэж бодож байна. Цаашдаа ч хүн байгаль дэлхийтэйгээ буруу харьцваас ийм өвчин олон гарах эрсдэлтэй. Титэмт вирусээр үүсгэгдсэн уушгины үрэвслийг уламжлалт анагаах ухаанд хижгийн халууны ангилалд авч үздэг бөгөөд энэ нь халдварлах чанартай халуун өвчнүүдийн ерөнхий нэр юм. Өвчин үүсгэгч шалтгаан нь нян халуун халдвар хавсраад хурмал өвчин болдог. Монгол анагаах ухааны эртний ном бичигт “хижгийн халуун өвчин нь халдварлах нь түргэн, шинж тэмдэг хүнд, өвчний хувиралт хөгжилт нь тодорхойгүй, оношлох эмчлэхэд эндүүрэл ихтэй, амь насанд аюул ихтэй байдаг” гэж тэмдэглэсэн байдаг.-Одоо хоёулаа цар тахлыг орхиё. Сүүлийн жилүүдэд уламжлалт анагаах ухаан,Монгол дом зэргийг сонирхох болжээ.Давуу тал нь юу байх юм?-Монголын тэжээхүйн ухаан нь Монголын анагаах ухааны хамгийн анхны үүсэж хөгжих эхлэл гэж боддог.Дом бол маш хүчтэй,олон шалтгаан нөхцөлөөс болж хүнд болзошгүй өвчин зовлон тохиолддог.Уламжлалт анагаах ухаанд 404 өвчнөөс 101 нь дом заслаар эдгэдэг.Мод чулуу хамаагүй хөндөх,ашиг олохын тулд өвс ургамал түүх зэргээр байгаль дэлхийтэй буруу харьцсанаас үүдэн,лусын хор болж,адын өвчин үүсдэг.Үүнийг монголчууд домоор эдгээж байсан.Дом бол Монголын тэжээхүй ухааны анхны үүсэл.Үүнээс эхэлж Монголын анагаах ухаан үүсэж хөгжсөн гэж би үздэг.Домын давуу тал нь хүн бүхэн хийж болно,Дом бол газар тэнгэрийн харьцуулсан орон зайн эмчилгээ гэж үздэг.-Танай эмнэлгийн хувьд европын анагаах, уламжлалт арга зүй, дорнын анагаах ухаан гээд олон талаас нь хослуулдаг тал бий байх?-Манай эмнэлгийн хувьд европын анагаах ухаан, М.Амбага багшийн нэвтрүүлсэн шинэ анагаах ухааны онол арга зүй,мөн Х.Цэрэндорж багшийн “Дээд эрүүл мэндийн онол арга зүй” болон тарни бясалгалын аргыг хавсардаг.Хамгийн гол нь олон үеийн багш нараас дамжиж ирсэн дамжлагын эмнэл зүйн аргыг голчилдог.Эмийн жороо уламжлалт арга, шинжлэх ухааны онолтой хослуулан,эмчилгээ хийж байна.Манай эмнэлэг 1986 оноос хойш Оточ маарамба Одь багшийн улаан хоолойн хорт хавдар,элэгний хо.рт хавдар эмчлэхэд мөрдөж байсан аргачлалыг уламжлан эмчилгээ явуулдаг.-Монгол Улс хорт хавдар өвчнөөр дэлхийд дээгүүрт бичигддэг.Танай эмнэлгээр хорт хавдараа эмчлүүлсэн гэх хүмүүс ярьж байхыг сонссон юм байна.Чухам ямар төрлийн хавдар эдгээв.Үүний нууц юу байна вэ?-Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөр дээгүүрт бичигддэг. Манай эмнэлгээр ихэвчлэн элэг,ходоод,тархи,улаан хоолойн гэх мэт хорт хавдартай хүмүүс эмчлүүлдэг.Хавдар үүсэх олон шалтгаан байна.Юуны өмнө хүний явдал мөр гажих,цахим ертөнцийн ташаа мэдээлэлд хууртах, бие мах бодид харшилсан идээ ундаа хэрэглэж байна.Мөн атаа жөтөө,буруу үзэл,хар цагаан хэл ам,лусын хорлолоос болдог.Гол эмчлэх арга нь цус цэвэрлэх болон бодисын солилцооны эмчилгээ,хавсарсан хурмал өвчин,хүнд архаг өвчнүүдийг дотроос нь сонгож, үр дүнтэй эмчилгээг хийдэг.Гүрэн номын засал ч байна.Өвчин үүсгэдэг олон төрлийн бэтгийг “Лусын өвчин” гэж хэлсний шалтгаан нь бэтгийн эмчилгээг хавдар дээр барьж эмчилвэл зохино.Тийм учраас эдгээр аргуудыг эмчилгээндээ хэрэглээд, давхар гүрэм заслаар эмчлэх,шалтгаан нөхцөл мөн чанарыг бодитой сайн судалж, эмийг сонгож хэрэглэх хэрэгтэй. Хавдар бол эдгэрдэг өвчин.-Та Х.Цэрэндорж багштайгаа “Дээд эрүүл мэнд”-ийн талаар хэрэгжүүлсэн зүйл бий.Энэ онол арга зүй цааш үргэлжилж байгаа юм байна.Та хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ярихгүй байна, дэлгэрүүлж яриач?-Тиймээ,би 1991 онд Х.Цэрэндорж багшдаа шавь орж, “Дээд эрүүл мэндийн онол арга зүй”-г боловсруулсан.Хүн өөрөө өөрийгөө эмгүйгээр эмнэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх, бясалгаощлын аргаар эмчлэх, таван заслын эмчилгээ зэргийг өргөнөөр хэрэгжүүлж, олон лекц уншсан. Багш маань бясалгалын найман хичээл, “Дэм” ном, “Мөнхөд бадамлах зул” кино, “Өөрөө өөртөө оточ” гэх зэрэг эрүүл мэндийн талаар цоо шинэ онол арга зүй боловсруулсан хүн. Мөн усан эргэлтийн тогтолцоо, гал эргэлтийн тогтолцоо, хийн эргэлтийн тогтолцоо гэх мэт өөрөө өөрийгөө эмнэх 100 гаруй эмчилгээний эмнэл зүйн аргыг өөрийн биеэр зааж сургаж,сэтгэлийн хямралыг эмнэх аргуудыг амжилттай хэрэгжүүлж, сайн эмчилж байсан. Тухайн үед бид Эрүүл мэндийн яаманд олон удаа санал дэвшүүлсэн боловч хүлээж аваагүйд Х.Цэрэндорж багш маань гомдолтой байсан. Миний хувьд уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх, багш нарынхаа захиас даалгаврыг биелүүлэх,шавь нараа бэлдэх, нэг ч гэсэн хүн эдгээх гээд олон л ажил амжуулахыг хичээж явна. Х.Цэрэндорж багштайгаа хамтран гаргасан “Дээд эрүүл мэнд” номыг “Оточ Одь” эмнэлгийн зөвлөх эмч, доктор профессор Н.Мөнхтүвшин багш Англи хэл дээр орчуулан гаргасныг Конгрессын номын санд өргөн барилаа.Багш нараас дамжиж ирсэн “Эрдмийн эмийн ном”-ыг сэргээн хэвлэлээ. Түвдийн нэрт маарамба Цэрэндорж, Ринбүүчий Молом гээд Энэтхэг, Түвдийн алдартай маарамбуудыг залан, зургаан сарын дамжлаг хийж, хүний насыг уртасгах нууц увидаст эм, хорт хавдрын эмийг нэвтрүүлэх жорыг авсан. Энэ талаасаа эм хийх, эмчлэх эрх авлаа гэсэн үг. Цар тахал дэгдээгүй бол Нипаль улсын Ганчин Ринбүүчийн эмийн үйлдвэрт очиж,“Эрдмийн эм” хийх эмч нараа сургах байсан ч даанч хөл хорио боломж өгсөнгүй. Өнөөдөр манай эмнэлгийн хяналтад хүнд өвчтэй,хо.рт хавдартай олон хүн байна,миний хувьд өндөр гоё байшинд амьдрах гэсэнгүй.Багшийнхаа,багш нарынхаа буяныг цааш үргэлжлүүлэхээр энэ бие,амьдралаа зориулж явна.-Монголд ургадаг өвс ургамал нь бараг бүгд эмийн чанар агуулсан байдаг тухай уншиж байжээ.Таны эмчилгээ бол байгалийн гаралтай,ургамал дээр суурилдаг гэж боддог.Энэ талаар ярихгүй юу?-Байгаль дэлхийд нээж илрүүлээгүй маш олон гайхамшиг байгаа нь өвс ургамлын анагаах,эдгээх шид юм.ӨвөрМонголын алдарт эмч Цолмон,Төвдийн алдарт эмч Цэрэндорж,дээд Монголын малчид,манай хоёр шавь Г.Аззаяа,Б.Ууганбаяр бид баг бүрдүүлэн, Түвдийн цаст өндөр ууланд ургадаг өвс ургамлыг судлах судалгааны ажил хийлээ.Бид 5000 метрын өндөрт гарч,50-иад нэр төрлийн ургамал судаллаа.Уул ус,ургамлын нэр хэлж болохгүй байх.Түвдийн өндөр ууланд шидтэй ургамал ургадаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Харин энэ үеэр Хятадын “Си Си” телевиз очиж,нэвтрүүлэг хийсэн, тэд “Монголын Баатар эмч шавь нарын хамт Түвдийн цаст ууланд 5000 метрын өндөрт гарч судалгаа хийлээ” гэсэн утга бүхий нэвтрүүлэг хятад хэлээр цацагдаж байна. Үүний дараа Монголынхоо Алтай Таванбогдоос эхлээд бүх цаст уулаар явж харьцуулсан судалгаа хийсэн. Нууц жорын эмүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж,Х.Цэрэндорж багшдаа зориулж, “Наран дороос мандсан нар” кино хийж,ном хэвлүүллээ.-П.Баатар эмч уламжлалт анагаах ухааны чиглэлээр гадаадын улс орнуудад чамгүй явдаг хүн.Тэгэхээр манай уламжлалт анагаах ухаан дэлхий нийтэд хэр үнэлэгддэг вэ?-Уламжлалт анагаах ухааны чиглэлээр маш олон орноор явж, үзлэг эмчилгээ хийж, заримд нь илтгэл тавилаа. Энэ үеэр зарим улс орон ирж ажиллахыг санал болгож, урьж байсан. Миний хувьд өөрийн хувийн эрх ашгаа бодоод гадагшаа явж болох ч багш нарынхаа тангараг, зарилгийг зөрчих эрх байсангүй. Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд багш нарынхаа буяныг ард түмэндээ үргэлжлүүлэн хүргэх зорилгоор явж төвдсөнгүй. Анхнаасаа л багш нарынхаа цагаан буяныг үргэлжлүүлэх, тэдний сууж номлож байсан дацангийн нэр алдрыг өргөх, багш шавийн тангаргаа биелүүлэхийн төлөө ажиллаж амьдарч иржээ.Эх сурвалж:ӨГЛӨӨНИЙ СОНИН. ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө Таны толгой яаж өвддөг вэ? ӨВДӨЛТӨӨСӨӨ ХАМААРААД ШАЛТГААН НЬ ӨӨР БАЙДАГ. Мөн сод нь бактерийг устгахгүй учир бага зэрэг уксус, бактерийн эсрэг үйлчилгээтэй эфирийн тос нэмж хортой бактериас салж болно. Хэрвээ та амны хөндийн ариун цэврийг сахихад хэрэг болох хямд, үр дүнтэй хэрэгсэл хайж байгаа бол хүнсний сод хамгийн сайн хэрэгсэл юм шүү. Үр дүн нь өөр байж болох ч аюулгүй учир ямар үр дүн гарах нь вэ гэж хэрэглэж үзэхэд буруу зүйл огт үгүй билээ.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай.Таны толгой үргэлж өвддөг байгаад, учир шалтгааныг нь мэдэхгүй, өвчин намдаах эмийг ихээр уудаг бол, анхаарлаа түр нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ толгойн өвчлөлийн төрөл, хэрхэн өвддөг, болоод учир шалтгааныг танилцуулахаар бэлтгэлээ. Зарим тохиолдолд толгой хүчтэй өвдөх нь, цус харвалт, аневризм, хавдар зэргийн шинж тэмдэг байх магадлалтай. Хэрвээ таны толгой хүчтэй өвдөж байгаа бол даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж байна. Толгой тэсэхийн аргагүй хүчтэй өвдөх үед аянга цохих мэт мэдрэмжийг тархинд өгдөг. Ийнхүү өвдөх нь ихэвчлэн 60 секунд орчим үргэлжилдэг байна. Тархины ямар нэгэн эмгэг, ачааллаас үүдэлтэй. Хэрвээ биеийн хүчний ажил хийсний дараа таны толгой ихээр өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл “аневризм”-ийн шинж тэмдэг байж болно. Хэрвээ таны толгой өвдөж, юм мартан, хий юм үзэж байгаа бол цус харвахын шинж тэмдэг юм.Толгой өвдөнө гэдэг нь нэг талаар хүний ажлын бүтээмжийг сорж, тамирдуулдаг зүйлийн нэг юм. Ийнхүү өвдөх нь олон шалтгаантай. зурган илэрцүүд:Тиймээс яаралтай арга хэмжээг авах хэрэгтэй. Хэрвээ толгой тань байнга хүчтэй хатгуулж өвддөг, тэрчлэн их хэмжээгээр өвчин намдаах эмийг ууж хэвшсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй. Хүүхэд байхдаа орсон осол эндэгдэлтэй холбоотой байж болно. Нас ахисантай холбогдуулан толгой эргэх, өвдөх нь цусны даралттай холбоотой. Толгой дээр хүчтэй юм унах, цохиулах мэт өвдөж байгаа бол энэ нь тархи хөдөлж, доргисонтой холбоотой байж болох юм.Хэрвээ таны нүд улайж, ухархай дагаж өвддөг бол энэ нь тархины хавдар, эсвэл аневризм шинж тэмдэг байх талтай. Толгой эргэж, дотор муухай оргин, бөөлжис цутгаж байгаа бол та менингит өвчнөөр өвчилсөн байж болзошгүй.Мөн энэ өвчний үед хүзүү мөр хөших, халуурах шинж тэмдэг илэрнэ. Хэрвээ удаан хугацаанд намдахгүй толгой өвдөж байгаа бол цэвэр агаарт гараарай. Хүчилтөрөгч дутагдсанаас ийнхүү толгой өвддөг байна. Хэрвээ таны гэр бүлийн гишүүд дунд тархины өвчлөл, хорт хавдартай байгаад таны толгой хүчтэй өвдөж байгаа бол эмчид үзүүлэхэд  гэмгүй юм.Д.Золзаяа

ТАНД ТУСТАЙ Дараагийн зөвөлгөө ШҮДНИЙ ӨНГӨР, ХОРХОЙ, БАКТЕРИАС ГАНЦХАН ЗҮЙЛИЙН ТУСЛАМЖТАЙГААР САЛАХ АРГААмны ариун цэврийг сахих хэрэгсэл хэмээн дэлгүүрт байх бүтээгдэхүүний ихэнхийг янз бүрийн шүдний оо, ам зайлагч зэрэг зүйлс эзэлдэг байна. Олон хүн амны хөндийн цэвэрлэгээнд өөрийн хэрэглэдэг, дасал болсон зүйлээ л хэрэглэх ба ямар нэг шинэ зүйлээр сольж үзэх талаар огт боддоггүй билээ. Гэсэн хэдий ч энгийн боловч үр дүнтэй арга бий бөгөөд амны хөндийн эрүүл мэндэд чухал нөлөөтэй, гал тогооны өрөөний нэгэн гол хэрэгсэл болох хүнсний содыг хүмүүс тэр болгон тоодоггүй байна. Энэ нь маш хямд, байгалийн гаралтай, шүдний оо шиг янз бүрийн химийн элемент агуулдаггүй, шүдний өнгөр, чулуу зэргийг арилгах төдийгүй өөр бусад олон ач тустай билээ. Шүдний цэвэрлэгээнд хүнсний сод ашиглах нь Шүдээ цэвэрлэхдээ хүнсний сод ашиглаж бай.Шүдний сойзоо усанд угаагаад хүнсний содонд дүрж оо маягаар хэрэглэнэ. Дараа нь сойзоо угааж амаа усаар зайлна. Дээрээс нь янз бүрийн эфирийн тос нэмэх нь үр дүнг нэмэгдүүлэх төдийгүй амны хөндий цэвэр, сайхан болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг. Мөн хүнсний сод дээрээ бага зэргийн давс, ганц дусал уксус нэмж халдваргүй байх нөхцөлийг нэмэгдүүлж болно. Хүнсний содын бусад давуу тал Хүнсний сод нь амны хөндийн хүчиллэг байдлыг саармагжуулах ба чухам энэ хүчиллэг байдал нь тэрхүү муухай үнэрийн эх үндэс юм. Мөн содыг амны хөндийн янз бүрийн жижиг шарх, ярыг эдгээхэд ашиглах ба усанд уусгаад амаа зайлах байдлаар хэрэглэнэ. Буйлны өвчин нь шүдний өнгөр, шүд хоорондын чулуунаас болж бий болдог. Хүнсний сод хэрэглэн эдгээрийг үгүй болгон буйлаа эрүүл байлгаж болно. Сод нь бага зэрэг ширхэгтэй учир шүдээ цэвэрлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй ба шүдний пааланг гэмтээж болзошгүй юм шүү.  ТАНД ТУСТАЙ ДАРААГИЙН ЗӨВӨЛГӨӨ: Цөс,нойр булчирхай өвддөг,хоолны шингэц муудсан гэдэс цанхайдаг хүмүүсийн анхааралд Сайн юм байна лээ.
Нойр булчирхай өвдөх ба нойр булчирхайн өвчний улмаас ходоодны үйл ажиллагаа хямрах хоол шингээлт муудсан үед, сахар тэнцвэргүй байгаа үед мөн бөөрний бүх өвчнинд сайн.
.? ?? Хусны хагийг хэрэглэхэд ямар нэгэн хоолны дэглэм барих шаардлагагүй бөгөөд хоолтойгоо хамт хэрэглэж ч болдог учир, хүнд хоол идсэн ч хоол сайн шингэнэ.
?? Хусны хаг нь эдгээр өвчинг анагаах шидтэй байгалийн цэвэр эмч юм.?Нойр булчирхайн үрэвслээс болж үүдсэн  V

/ баруун зүүн хавирга доогуур өвдөх. Цанх татах өвдөлтийг зогсооно. /
~Нойр булчирхайн үрэвслээс хоолны шингэц муудахаас үүсэх гүйлгэлтийг зогсоодог аргаах үйлчилгээтэй. ?Бөөрний үрэвсэл болон бөөрний бүх өвчинд маш сайн.?Сахар тэнцвэржүүлнэ. ??Хэрэглэх заавар:? ?2 амны халбага хэмжээтэйг 800мл варианы шил саванд хийгээд дээрээс нь буцалсан халуун ус хийж дүүргээд таглаж хөртөл нь хандлан тавина. ♻️Хусны хагийг хандалж зөөлөн амттай уусан ч болно. 5минут буцалгаж өтгөрүүлж уусан ч болно♻️


❓Учир нь Монголын уламжлалт анагаахын практикт хусны хагийг 6с 12 цаг буцалсан усанд хандалж дарж хэрэглэдэг байна. Харин эмийн ургамал судлалын төвийн эрдэмтдийн туршилтаар хусны хагийг 5с 8минут буцалгаж хэрэглэж болно гэж зөвлөдөг байна. ✅✅ Тасалгааны нөхцөлд хөргөж хэрэглэнэ ? Хөргөгчид хийж хүйтэн болгож ууж хэрэглэвэл ходоод болон нойр булчирхайнд сөрөг нөлөөлнө.
‼️Хоолны дэглэм хорихгүй ч архи согтууруулах ундааг хорино. ‼️‼️Эмчилгээний хугацаанд а6рхи уувал ямар ч үр дүнгүй. ❗Халуун хоол идсэний дараа шууд хүйтэн агаарч гарч ходоод гэдсээ дааруулах, хүйтэн ус ундаа уух хориотой. Түүнээс гадна Эмчилгээний хугацаанд болж өгвөл сүү, хурц өөх тос,

гэх мэт нойр булчирхайн үйл ажиллагаанд цочрол өгдөг хүнсийг хэрэглэхгүй байвал илүү үр дүнтэй. ✅⁉️ЯМАР Ч ТОХИОЛДОЛД НОЙР БУЛЧИРХАЙН ДЭЭР ХАЛУУН ЖИН ТАВИХ ХОРИОТОЙ⁉️?? ?? ?? Хориглох заалт ?? ?? ?? ~Даралт огцом ихэдсэн үед,~Өндөр халуурсан үед, ~Жирэмсэн болон хөхүүл үед, ~Хус модны ургамлаас харшилтай хүн ~Хууч өвчин амархан хөдөлдөг хүн ~ эдгээр нөхцөлд хусны хагийг хэрэглэж болохгүй ? Хоол идэхээс 30минутын өмнө 2-3 балгыг буюу жижиг аяганы тал дундуураас дээгүүр 150гр ууж хэрэглэнэ. Бусад үед өвдөж байх үед уувал өвчин намдаж хоолны шингэц сайжирна. ✅Их өвдөж байгаа үед яаралтай бол хуйраагаар нь 3 н хуруугаар чимхэж аваад амандаа хийж сайтар зажилж бүлээн усаар даруулж хэрэглэнэ. ?Хэрэглэж байх явцад өвдөлт зогсвол тэр дор нь хусны хагийг уухаа зогсоолгүй үргэлжлүүлэн хэсэг хугацаанд хэрэглэвэл гүйцэт эмчилгээ болдог. #copy Нойр булчирхайн өвчнөөр шаналж хэвтэрт бсан хүн тэнхэрч боссон гэхээр нь ууж хэрэглээд надад,гэрийнхэнд болон танилуудад маань үр дүнгээ өгсөн тул та бүхэнтэй хуваалцахыг хүслээ.


Эход харуулахад: Цөс өтгөн, нугаралттай цөснөөсөө болж нойр булчирхай үрэвссэн гэж байсан.
Сүү,сүүн бүтээгдэхүүн хэрэглэхээр гэдэс дүүрч цанхайдаг,хурц хоол, чихэрлэг зүйл идсэний дараа баруун,зүүн хавир ганы доогуур нумласан, хатгуулсан,таталдсан хорссон юм шиг хэвлий барисан өвдөлттэй, дал хавсарч чилж хөшдөг, хатгуулдаг гүйлгэдэг, хамаагүй хоол идэж болохоо байсан би хус модны хагийг хэрэглээд хүссэн хоолоо хүссэн үедээ идэж байна.Тостой цуйван,хорхог,шорлог,өөхтэй хавирга,аагтай цай,хятад со хоол…гд л бүгдийг нь. Хусны хаг нь хар ногоон өнгийн модныхоо гадуур үйсэн дээрээ бурзайж ургасан зүйл.Модноос нь авахдаа халбага болон мохоо зүйлээр хөнгөн хусаж авна.Зажлахад модлог хатуувтар зүйл зажлагдана. Гашуувтар амттай.

Буцалгаж хандалж хэрэглэнэ. Ханднаасаа хооллолт бүрийн өмнө 2-3 балгыг дараа нь 2-3 балгыг уух маягаар өдөрт 3-5аягыг ууж хэрэглэнэ. Мөн өвдөж бгаа үедээ хуурайгаар нь томхон чимхийг шингэнээр даруулж уугаад өвдөлт намдахгүй бол 5,6 мин дараа дахиад тэр хэмжээгээр ууна. Тэгээд л өвчин намдаах эм уусан мэт өвдөлт алга болно.Биед маань сөрөг нөлөөгүй өвдөлтгүй болж бсан тул хүссэн хэмжээгээрээ хэрэглэдэг байсан. Өвдөхөө байхаар нь хэрэглэх нь багасаад одоо бүүр хэрэглэхээ болисон.Хусны хаг ууснаар биед минь гарсан өөрчлөлтүүд:Хоол ны дэглэм барихаа болисон.Цээж дал хөшихөө болисон.Гүйлгэхгүй.Цанхайхгүй.Гэдэс дүүрэхгүй.Хатгуулсан таталдсан, нумласан өвдөлтгүй болсон.Та бүхэнд хандаж хэлэхэд: Өвдөлт (үрэвсэл) намдтал хоолны дэглэмээ бариарай! Ардын эмчилгээ тул өөрсдийн мэргэн ухаанаар тунгаана буй за.Ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүс их бдаг тул бусдадаа түгээнэ үү!

Related Articles

Back to top button
error: Content is protected !!