Uncategorized

ОХУ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ЭЦСИЙН БАТАЛГАА БОЛСОН ГЭЖ ЗОРИГТОЙ МЭДЭГДЛЭЭ!

БНХАУ Шинжаанд асар том хорих лагерь байгуулж уйгар болон бусад цөөнх угсаатнуудыг уусган байхгүй болгох маш том үйл ажиллагаа явуулж байгааг дэлхий даяараа мэдэж байгаа ч том гүрнүүд бараг юу ч хийж чадахгүй байна. Гэтэл Хятадын засгийн газар зөвхөн дотооддоо цөөн тоот угсаатнуудыг уусгаад зогсохгүй хөрш жижиг улсуудыг ч гэсэн колоничлох, уусгах төлөвлөгөө гаргасныг Шинжааны засан хүмүүжүүлэх лагерьт багш, хүмүүжүүлэгчээр ажиллаж байгаад баруунд зугтан гарсан эмэгтэй задаллаа.Сайрагүль Сауытбай казах эмэгтэй Шинжааны хорих лагерт ажиллаж байгаад Казахстан руу оргосон ч Казахстан нь Хятадын нөлөөнд орсон тул тэндээ байх аргагүй болж, улмаар Швед улсад зугтан очжээ.Шведэд очсон Сайрагүль Сауытбай саяхан “Түлхүүр гэрч” ном бичиж хэвлүүлсэн нь дэлхийг шуугиулж, Нюрнбергийн хүний эрхийн шагнал хүртсэн байна. Уг номонд бичсэнээр, Хятадын засгийн газар 3 үе шаттай нууц төлөвлөгөө хэрэгжүүлж байна. 1-р үе нь 2014-2025 он. Шинжаанд бүрэн уусахыг нь уусгаад, уусахгүйг нь устгах. Энэ төлөвлөгөө яг одоо ид хэрэгжиж байна. Хятадууд Шинжааны насанд хүрсэн эрчүүдийг бөөнөөр хорих лагерьт хорьж байгаад үлдсэн эмэгтэйчүүдийг нь хятад эрчүүдтэй хүчээр гэрлүүлж байгаа. Харин гэрлэсэн болон хятад эрчүүдтэй гэрлээгүй эмэгтэйчүүдэд үргүй болгох тариаг хүчээр хийж байгааг олон улсад мэдээлсэн. Тэгэхээр 2025 онд уйгаруудыг уусган хятадчилна гэдэг нь нэлээд бодитой хугацаа бололтой.2-р үе нь 2020-2035 он. Цөөнх үндэстнүүдээ уусгаж дууссаны дараа хөрш орнуудыг эзлэх. Үүний жишээ нь Монгол улс гэдгийг манайхан хэлэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Сайрагүль Сауытбай яг Монголд болж байгаа үйл явцыг бичжээ. Түүний бичсэнээр Хятад их хэмжээний зээл өгөх замаар хөрш улсуудыг өрөнд унагаж, нутагт нь хятад хүмүүсийг олноор суурьшуулж, иргэн нь болгож, үйлдвэрүүдээ барих, хэвлэл мэдээлэл, ТВ-үүдэд нь хөрөнгө оруулж, Хятадын бодлогыг сурталчилж байна. 3-р үе шатанд Хятад дэлхийг колоничлоно. Хятадууд Африкийг колоничлоод эхэлсэн. Одоо Латин Америк руу орж байна. Улмаар Европыг эзэлнэ.Хятад хөрш орнуудаа уусган эзэн суух хорт бодлогыг эрүүл ухаантай, эх орноо гэсэн монголчууд мэдэж байгаа ч зогсоож чадахгүй дотроо хий л бухимдан ярьцгааж байна. Тэгвэл монголчуудын ганц аврал нь Орос гүрэн болоод байгаа талаар Монголын судлаач эмэгтэй зоригтой дуугарлаа. Олон улс судлалын хүрээлэнгийн доктор А.Нямдолжин гэдэг судлаач “Орос бол Монголын тусгаар тогтнолын эцсийн баталгаа” гэж хэлсэн байна. Ингэж дуугарах нь Хятадын нөлөөнд орж буй Монголд ч ихээхэн зориг шаардсан хэрэг болоод байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!