Uncategorized

Сэтгүүлч Б.Отгон:Өвдсөн хүнд үзүүлж байсан 8 саяын эмчилгээ нь 40,000 төгрөг хүрэхээ больжээ!!!

Өвдсөн хүнд үзүүлж байсан 8 саяын эмчилгээ нь 40,000 төгрөг хүрэхээ больжээ!!! Ковидын эсрэг төрөөс зарцуулсан 20 их наяд төгрөг хаачсан бэ? Зуд болоход зоолдог нохой шиг ковид өнгөрсөн 2 жилд эрхтэн дархтнуудыг гахай болтол бордлоо. Ковидийн эсрэг зарцуулсан бараг 20 их наяд төгрөг ингэхэд хаачсан бэ? Ид дэгдэлтийн үед нөгөөх онцгой комисс,шуурхай баг,тусгаарлалт, 8 саяын эмчилгээ…. бүгд байдаггүй. Цар тахал нэрээр олныг айлган сүрдүүлж байгаад дундаас нь ашиг хонжоо хайсан эрх баригчдын башир арга байжээ. Өнөөдөр бодит байдал дээр ямар байна вэ?Танил маань ковид тусч халуураад босч чадахаа болилоо. Дуудлагаар ирэх нохой ч олдсонгүй. Өрхийн эмнэлэг рүүгээ холбогдоход шинжилгээгээр баталгаажуулаагүй учраас үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэнэ. Өрхийн эмнэлэг гэж хөл толгой нь мэдэгдэхгүй бужигнаан. Уурласан, уцаарласан, хашгирч загнасан хүмүүсээс юм асуухаас ч зүрхшээм. Шинжилгээ өгөх гэж өрхийн эмнэлгийн гадаа өдөржин дараалалд даарч зогссоор бүр хүндрүүлж орхив. Эмээ олж авах гэж нөгөө халдвартай хүн чинь дахиад бөөн хавьтал. Баахан хөөцөлдсний эцэст 160,000 төгрөгийн эмийн багцыг нь хүртлээ.Яаж ч хараад 160,000 төгрөг хүрдэггүй ээ. Хажуугийн эмийн сан орж нөгөө хэдэн эмийн үнийг бодуулсан чинь 40,000 төгрөг хүрэхтэй үгүйтэй. 40,000 мянган төгрөгийн эмийг 4 нугалж 160,000-ийн багц хэмээн нэрийджээ. . Яагаад ийм өндөр үнэтэй байгааг асуухад “ шинжилгээ, эмч сувилагчдын утасны мөнгө зэрэг шингэсэн ” гэв. Өрхийн эмнэлэгт үйлчлүүлэх гэж өөрөө би хичнээн их замыг туулсан билээ.Үнэхээр гомдмоор. Цар тахлын эсрэг арга хэмжээнд 5 их наяд, 10 их наяд гэсээр бараг 20 их наяд төгрөгийг манай улс зарцуулсан биз дээ. Яг цар тахал туссан иргэддээ үзүүлж байгаа үйлчилгээ нь тэгээд энэ үү?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!