Uncategorized

Чанартай, зөв унтаж хэвших нь хүний амьдрах хугацааг уртасгадаг

Чанартай, зөв унтаж хэвших нь хүний амьдрах хугацааг уртасгадаг болохыг шинэ судалгааны үр дүн харуулжээ.

Тухайлбал унтаж нойрсохдоо тодорхой хэдэн шаардлагыг хангаж чадвал эрэгтэй хүний нас бараг таван жил, эмэгтэй хүний нас 2.5 жил орчим уртасдаг гэнэ.

АНУ-ын эрүүл мэндийн мэдээллийн сангаас 172,000 гаруй хүний статистик өгөгдлийг авч боловсруулсан судалгааны ажлын тайлангаа хэсэг эрдэмтэд Пүрэв гарагт Америкийн Кардиологийн Коллежийн жил тутмын хурлын үеэр танилцуулжээ. Ингэхэд дараах таван шаардлагыг хангаж хэвшсэн хүмүүс илүү урт наслах боломжтойг тогтоосон байна.
ҮүндОронд ормогцоо түргэн унтаж чаддаг байхШөнө бүр 7-8 цаг унтахДолоо хоногийн хоёроос дээш хоногт дунд нь сэрэлгүй, тасралтгүй унтаж чадах
Долоо хоногийн таваас дээш хоногт өглөө сэрэхдээ сайн амарч чадсан байхНойрны эм огт хэрэглэхгүй байх
Унтахдаа эдгээр нөхцөлийг огт хангаж чаддаггүй буюу зөвхөн ганцыг нь хангаж чаддаг хүмүүстэй харьцуулахад бүрэн хангаж хэвшсэн эрэгтэйчүүд дунджаар 4.7 жил, эмэгтэйчүүд 2.4 жил илүү насалж байгааг эрдэмтэд тогтоожээ.Эмэгтэйчүүдийн хувьд яагаад ийм ялгаатай байгааг эрдэмтэд тайлбарлаж чадаагүй бөгөөд цаашид гүнзгийрүүлж судлах шаардлагатай гэж үзсэн байна.
Зөв унтаж хэвшихэд оройтохгүй, бие махбодоо дасгах, сургуулилах боломжтойг эрдэмтэд зөвлөжээ.Тухайлбал ажил, амралтын өдөр ялгаагүй нэг цагт унтаж, нэг цагт сэрдэг байх нь маш чухал гэнэ.
Бас нойрсох орчноо сэрүүн, харанхуй, дуу чимээгүй байлгах нь чухал. Унтахын өмнө согтууруулах ундаа хэрэглэхэд амархан нойрсдог ч хүний элэг шөнийн 3:00 цагт спиртийг боловсруулж дуусахад сэрдэг тул хэрэглэхгүй байхыг зөвлөжээ.Харин орондоо орохоос өмнө бясалгал, йогын дасгал хийх, халуун усанд орох зэргээр биеэ тайвшруулбал үр дүнтэйг зөвлөсөн байна.
“Аль болох залуу наснаасаа эхлэн зөв, чанартай унтаж хэвших нь урт хугацаандаа хүний амьдралд чухал нөлөөтэй. Дасгал хийх, тамхинаас гарахад хэзээ ч оройтдоггүй гэж хэлдэг шиг, зөв нойрсож сурахад хэзээ ч эртдэхгүй” гэж судалгаанд оролцон эрдэмтдийн нэг, Харвардын Анагаах Ухааны Сургуулийн доктор Фрэнк Чан ярьжээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!