Uncategorized

ХУЛАНГОО: Өнөөдрийг хүртэл миний жирэмсэн болгосон эмэгтэйчүүд 500, 600 лав болсон байхаа. Одоо хүмүүс над дээр би жирэмсэн болмоор бна гэж ирдэг…

Би 2 удаа клиник ү.хэлд орж үзсэн. Хоёр дахь удаагийнх дээр нь надад их сонин зүйл тохиолдсон юм. Би гудамжинд явж бгаад ухаан алдаад уначихваа. Тэгээд сэрэх үед нээх сонин далдаас ч юмуу, дотроос ч юмуу мэдэхгүй хүйтэн алчуур нүүрэн дээрээ тавь, хүйтэн алчуураар биеэ арчуул гэх шиг болсон. Би тэгэхээр нь миний биеийг хүйтэн алчуураар арчаад өгөөч гэж хамт явж бсан найзаасаа гуйчихаад буцаад ухаан алдчихсан. Бие сонин оргиод л, бүх юм харанхуй болоод ирсэн. Усанд живэх үед төрдөг мэдрэмж шиг гэх юмуу даа. Яг юу гэж тайлбарламаар юм. Тэгсэн би өөрийгөө хажуунаас нь хараад бна. Намайг хүмүүс сэрээх гээд оролдож байгааг хөндлөнгөөс харчихаад наадах чинь одоо сэрэхгүй дээ гээд дотроо инээгээд бгаа байхгүй юу. Харж бсан чинь нөгөө найз маань нойтон алчуур авчраад учраа олохгүй сандраад нүүр лүү пад гээд алчуураа шидчихдэг юм. Би тэгэхэд нь тогонд цохиулж бгаа юм шиг сэрсэн. Миний сэрээд хамгийн түрүүнд харсан зүйл цонхны цаана аймар том хүүхэн хараа над руу ширтэж байснаа нэг анивччихаад л алга болчихсон. Тэгж сэрсэн ч түргэн ирж байх явцад би дахиад л ухаан алдчихав. Энэ удаа тэгсэн хав харанхуй өрөөний цаад буланд гэрэл гарч байгаа юм шиг болсон. Тэр гэрэл нь аягүй тод гэрэл. Тийшээ явах юм бол дулаахан газар очих юм шиг, тийшээ явах нь ер нь зөв гэж миний ухамсар мэдээд байв. Тэгээд тийшээ явахад их сонин би ерөөсөө хөлөөрөө явахгүй, жингүүдээд ч бгаа юм шиг нисээд ч бгаа юм шиг урсаад ч бгаа юм шиг яваад бгаа байхгүй юу. Явж байтал хаалга онгойх шиг надад санагдлаа, тэгсэн мөртлөө ямарч хаалга харагдахгүй бас онгойж бгаа нь сонсогдохгүй. Дотор нь тэгсэн 4,5н хүн. Царай нь харагдахгүй, хувцас гэхэд хувцас биш нөмрөг шиг юмтай. Намайг дуудсан “Нааш ир, нааш ир. Ямарч их зовов доо. Энд ирээд хэвтчих, чамайг өвдөхгүй болгоод өгье” гэсэн. Би “Нээрээ ч тиймдээ. Ер нь ингэх л бсан юм бна. Ингээд олон жил өвдөж бсанаас тэр нь дээр” гэж бодоод тийшээ явж байсан чинь гэнэт ээж бодогдсон. Ээж аймар шаналана шдээ. Би байхгүй бол дүүг яаж өсгөх юм бэ гэж бодсон. Тэр үед чинь би дүүгээ хардаг хариуцлагатай эгч. Аав гадаадад, ээж болохоор сурахынхаа хажуугаар ажилладаг их ачаалалтай бсан юм. Ээждээ санаа зовох сэдэл л намайг авч үлдэх шиг болсон би тэд нар луу очихоо больсон. Тэгээд л яг эмч нар яаралтай арга хэмжээ надад авч байх үед би сэрж бсан. Бүтэн өдөржин баахан юм болж бгаа шд. Тэгэхэд миний хувьд зүгээр л зэрвэсхэн зүүдлээд сэрэх шиг бүх зүйл хурдан болоод өнгөрсөн шиг санагдсан. Миний зүрхний цохилт хамгийн бага дээрээ бгад л бсан гэсэн. Тэгээд зүрх хэсэг зогсоод буцаад цохилж эхэлсэн түүхтэй. Нэлээд хугацааны дараа найз залуутай боллоо. Тэгсэн чинь жирэмслэдэггүй. Юунаас болсон юм гэсэн жаахан байхдаа цусны өвчнөөс болоод хүчтэй гармоны эмчилгээ хийлгэж байхад өндгөвч устчихсан байж. Тэр ү.хэнгээ алддагийн чинь шалтгаан нь буцаад ургаж бсан өндгөвч маань ургахдаа шигүү судсан дотор ургаж томроод тэр нь ядаргаа ч юмуу, стресс ч юмуу цугларсных эсвэл хэт хөдөлгөөн ихтэй бсан болохоор ч тэр үү уйланхай үүсээд хагарахдаа судаснуудаа дэлбэ дэлбэ хамт хамж хагарсан бсан байхгүй юу. Өндгөвч хагарчихсан хүүхэдтэй болно гэдэг зүгээр мөрөөдөл байв. Би чинь эмчилгээнийхээ хажуугаар хавсарч нэлээн иога хийдэг бсан. Тэр үед иога Монголд нээх дэлгэрээгүй, би өөрийгөө иогийн багш болно гэж зүүдлээчгүй явсан үе. Нэг мэдсэн би жирэмсэн болчихсон. Тухайн үедээ бурхны авралаар л болчихлоо гэж бодсон. Эxод үзүүлсэн чинь нөгөө өндгөвч маань бумбайгаад бүр хөөрхөн зүв зүгээр болчихсон бсан. Хийгээд бсан дасгалууд маань тэгж нөлөөлснийг дараа нь олж мэдэж билээ. Тэгээд тэрнээс хойш Иогагаар багш болтлоо явлаа. Хамгийн анхны шавь нар дунд нэг эгч бсан юм. 20н жил жирэмсэн болох гээд чадаагүй, 4н удаа Солонгост очиж үнэтэй үр шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн боловч ерөөсөө болоогүй. Одоо л хүүхэдтэй болохгүй бол амьдрал сүйрлээ гэж надад цухасхан яриад л өнгөрч бсан. Тэр эгчид тулгарсан хамгийн хэцүү зүйл нь хэтэрхий олон жил хүлээснээсээ болоод мэдрэлийн ядаргаанд ороод сэтгэцэд нь ачаалал үүсээд байнгын тайвшруулах эм ууж унтдаг болчихсон бсан. Тэгээд над дээр ирснээсээ хойш 2 сар тогтмол бид 2 хамтдаа хичээллэдэг байлаа. Удалгүй тэр эгч тайвшруулах эмгүй унтдаг болсон талаараа хэллээ. Өдөрт 2,3н удаа янз бүрийн тайвшруулах эм уудаг бсан хүн маань би эмнүүдээ хогийн савруу хийчихсэн багшаа гээд инээгээд ярьж бсан. Тэгж бсанаа Иога хийсээр бгад аягүй мундаг сунгалттай болчихсон бсанаа гэнэт таг болчихсон. Ирэхээ болиод бас хугацаа нь ч дуусчихсан бсан. Би үйлчлүүлэгч нартаа дарагдаад мартчихсан бсан нэг өдөр тэр эгч залгаад “Багшаа ёстой их баярлалаа, миний хүсэл мөрөөдөл биелчихлээ. Би жирэмсэн болчихсон бна, бүр өөрөөрөө. Би бараг 100н сая төгрөг үр шилжүүлэн суулгахад зориулсан тэгэхэд би тань дээр яваад зүгээр иога хийж сураад л амьдралд минь асар их өөрчлөлт ороод хамгийн гайхалтай нь би жирэмсэн болж чадлаа” гэж бсан. Тэгээд би тэндээс улбаалаад ийм асуудалтай хүмүүст ер нь туслаж болохоор юм бна гэж бодсон. Тэр үед чинь би дөнгөж 24, 25тай бсан. Одоо бол би иога заагаад 12 жил, үргүйдлээр дагнаж ажиллаад 8н жил болж бна. Өнөөдрийг хүртэл миний жирэмсэн болгосон эмэгтэйчүүд 500, 600 лав болсон байхаа. Одоо хүмүүс над дээр би жирэмсэн болмоор бна гэж ирдэг. Өөрөө Хулангоо багш мөн үү гээд хүмүүс залгана мөн бна гэхээр би хүнээс сонссон юмаа манай нэг тийм найз өөрөөс чинь жирэмсэн болчихжээ гээд залгана (инээв) Би хүрээд ирээ жирэмсэн болгоод өгье гэнэ. Гадуур явж байхаар энд тэнд жаахан маамуу тэвэрчихсэн охидууд “Багшаа, энэ манай хүүхэд хардаа! Таны хийж өгсөн хүүхэд ийм том болчихсон” гээд ирдэг тохиолдлууд зөндөө байдаг. Би одоо боддог юм тэр үед би амьд үлдсэн шалтгаан нь бурхан намайг олон хүнд туслуулах гэснийх байхаа гэж.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!