Uncategorized

Гэрийн нөхцөлд өөрийн гараар цардуулгүй кетчуп хийх арга. Эрүүл бас амттай хоол хүнс хэрэглэж хэвшицгээе

Эмээ маань улаан лоолийг гарын таван хуруу шигээ сайн мэддэг хүн байсан юм. Намайг улаан лоолийн бүх төрлүүдтэй танилцуулсан. Зах дээр царай зүс муутай улаан лооль таарвал тэр дор нь бүгдийг нь худалдаад авчихна. Эмээ өвлийн турш хоол хүнсэндээ ашиглах гэрийн кетчупны жорыг хэнээр ч заалгахгүй. Түүний гараа гаргаж хийсэн кетчуп үнэхээр амттай болдог байж билээ. © Depositphotos Өнөөдөр та бүхэндээ уг жорыг танилцуулах гэж байна. Энэ кетчупыг нэг л удаа амсаж үзвэл дахиж хэзээ ч дэлгүүрийн кетчуп авахгүй болдог.   Гэрийн кетчуп хийх жор Энэ жороор гэрийн кетчуп хийхэд юуны түрүүнд танд их цаг гаргах шаардлагатай болно. Зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бүтэн өдрийг зориулж гаргахыг хүсье. Өвлийн хүйтэн өдрүүд эхэлсэн цагт өөртөө баярлаж талархах болно шүү: гэр бүлийнхнийгээ эрүүл хоол хүнсээр хангахын тулд цаг гаргаж чадсандаа та дараа нь баярлана. © Depositphotos Орц: 5 кг улаан лооль 500 г сахар 250 мл уксус 3 том сонгино 3 х.х давс 3 ц.х нунтаг улаан, хар перец Өөрийн дуртай бусад амтлагчууд © Depositphotos   Бэлдэх арга: 1. Юуны түрүүнд улаан лоолио сайтар угааж цэвэрлэнэ. Их хэмжээний улаан лооль тул багагүй хугацаа зарцуулж таарна. Боломжтой бол гэрийн буюу өөрийн ургуулсан улаан лооль ашиглаарай. Амт, үнэрийн хувьд хүлэмжнийхээс илүү байдаг юм. 2. Дараа нь улаан лоолийг махны машинаар явуулаад том саванд хийнэ. Улаан лоолийн нухшийг 10 минутын турш буцалгаад дараа нь шүүрээр шүү эсвэл блендрээр жижиглэнэ. Улаан лоолийн хальснаас л салгах арга юм. 3. Улаан лоолийг буцааж саванд хийгээд дахин 3 цаг буцалгана. Энэ үед сонгиноо цэвэрлээд жижиг ширхэгтэй үрүүлээр үрж буцалж байгаа улаан лооль дээр хийж дахин 2 цаг буцалгана. © Depositphotos 4. Дараа нь бусад орцуудыг нэмэх юм. Сахар, уксус, давс, 2 төрлийн нунтагласан перец, мөн өөрийн дуртай атмлагчуудыг. Жишээ нь, орегано байж болно. Бүгдийг сайтар xутгаад үргэлжлүүлэн 30 минут буцалгана. Энэ хугацаанд бүх шилэн савыг тагны хамт ариутгаарай. 5. Кетчупээ шилэн савнуудад хувааж хийгээд таглана. Соусыг тасалгааны хэмд хөргөсний дараа харанхуй, сэрүүн газар байрлуулж хадгалах юм. Ингээд л бэлэн боллоо. Уншигч танд бусдад хуваалцах өөр арга байгаа юм биш биз? Тэгвэл сэтгэгдэл хэсэгт бичиж үлдээгээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/426289/?fbclid=IwAR1n0aFyMvfoaXpVHKHOJYPDIQKuo41saWAztAe20n9qPIJ83C4L6IdbO4Y © XopoM News

Эмээгийнхээ зааж өгсөн аргаар амттай боорцог хийж сурснаас хойш гэрийнхэн маань дэлгүүрээс гурилан бүтээгдэхүүн худалдаж авахаа больсон!  Амттай бас зөөлхөн! Манай гэрийнхэн шарсан боорцогт дуртай. Энэ боорцгийг би ч гэсэн хийж идэх дуртай байдаг. Ерөнхий орц: Сахар – 1 хоолны халбага Ус – 50 мл Хуурай хөрөнгө – 1 хоолны халбага (5 гр) Бусад хэрэгтэй орц: Сүү, ус, кефир – 250 мл Өндөгний шар – 2 ширхэг Сахар – 2 хоолны халбага Давс – ½ хоолны халбага Гурил – 500 гр (илүү их эсвэл бага хэмжээтэй байж болно) Хүнсний тос – 2 хоолны халбага Хийх заавар: Аяганд хуурай хөрөнгөө хийж хутгаж, 1 хоолны халбага сахар болон 50 мл усыг дээрээс нь хийнэ. Дулаахан газар тавьж, өсөхийг нь хүлээнэ. Хэрэв хөрөнгө сайн өссөн байвал 15 минутын дараа гэхэд бэлэн болсон байна, харин эсрэгээрээ бэлэн болоогүй байвал хөрөнгийг өөрчилж болно. Бүлээн сүүг саванд хийнэ. Дээр нь сахар, давс, өндөгний шар, хүнсний тос зэргийг хийнэ. Эдгээрийн дээр нь хөрөнгөө хийж бүх орцыг сайтар холино. 2/3 хэмжээтэй гурилыг сонгон авч зуурах ба ингэхдээ зөөлхөн, бага зэрэг наалдамхай болгоно. Хольсон орцыг гурилтай холих хэрэггүй. Нунтаг хэлбэрээр хэрэглэх хэрэгтэй. Гурилыг 10-15 минутын турш сайтар зуурна (цавуулаг агуулаагүй гурил байх ёстойг анхаараарай). Зуурсан гурилаа саванд хийж, хүнсний тосоор сайтар тослож, гадуур нь уутаар ороож дулаахан газар тавьж өсгөнө. Хэрвээ шөнө болж байвал хөргөгчинд хийж болно. 1,5-2 цаг болсны дараа хүссэн хэмжээгээрээ гурилаа тасдаж, хэлбэрт оруулан, хайруулын тавганд тос хийж, халсны дараа шарахад л хангалттай. Ингээд таны амтат боорцог бэлэн боллоо!

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/229029/?fbclid=IwAR1v901bTxMVPpXl3Fs5_RATUhJj4zTxgs_gMB7r_z02dAO7BHC0Gi7aD1I © XopoM News

Related Articles

Back to top button
error: Content is protected !!