Uncategorized

Атга дүүрэн АЛТ асар их АЗ дагуулж мөнгө дуудаг шүү Харсан даруйдаа зураг дээр дар

Орлогын үүд нээгч сахиусаа Шэйрлэж түгжигдсэн орлогоо нээ! Танд асар их хэмжээний мөнгө ирэх болно “Иргэн баян бол улс баян” гэдэг. Энэ нь иргэн бүр эрх, үүргээ ухамсарлан, өөрийн амьдрал ахуйд эзэн болж чадвал улс орны хөгжил өөдрөг сайн байхыг өгүүлж буй хэрэг билээ. Мөнгө бол бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрт төлж болох санхүүгийн хэрэгсэл. Мөнгө нь өөрийнхөө өртгөөр бусад барааны өртгийг илэрхийлж байдаг онцгой таваар. Өөрөөр хэлбэл, мөнгө нь ямар ч таваараар солигдож чадах хөрвөх чадвар сайтай арилжаа, гүйлгээний хэрэгсэл юм. Мөнгө бол амьдралын зорилго биш, харин зорилгод хүрэх хэрэгсэл юм. Мөнгийг байгаагаар нь хэрэглэдэггүй, харин та түүнийг ашиглан хэрэгцээтэй зүйлээ худалдаж авдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнэтэй зүйлийг өөр нэг үнэ цэнэтэй зүйлээр солих боломжийг олгоно. Мөнгө нь зөөвөрлөхөд хялбар, тогтмол үнэ цэнэтэй, дахин ашиглах боломжтой, мөнгөн тэмдэгтийг хэдэн онд гүйлгээнд гаргаснаас үл хамааран ижил худалдан авах чадвартай, нийтээр хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Мөнгийг хүн өөрийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, бүтээлч ажлын үр дүнд цалин хөлс, шагнал, төлбөр хэлбэрээр олохоос гадна хөрөнгө оруулалтаас ногдол ашиг, хүү хэлбэрээр олдог. Жишээ нь: Хадгаламжийн хүү, хувьцааны ногдол ашиг гэх мэт. Мөнгийг янз бүрийн зорилгоор хэрэглэж болно. Тухайлбал, мөнгийг бусдад зээлдүүлэх,
бусдаас зээлэх, төлбөр тооцоо хийх, хувьцаа бонд гэх мэт үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгө
худалдаж авах гэх зэрэг маш олон янзаар ашиглаж болно. Орлого, түүнийг бүрдүүлэх боломж нөөц Та аль болох зарцуулснаасаа илүүг олох эсвэл олсноосоо багыг зарцуулах хэрэгтэй.
Ингэснээр хуримтлал үүсгэх боломжтой. Орлого нь бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаанаас тухайн хугацаанд бий болсон мөнгөн хөрөнгө юм. Өөрөөр хэлбэл, хийж гүйцэтгэсэн ажлынхаа төлөө авч буй мөнгөний хэмжээ юм. Орлого нь биеийн болон оюуны хөдөлмөрийн үр дүнд бий болдог. Хувь хүн өөрт байгаа мөнгөө хадгалуулах эсвэл хөрөнгө оруулах шийдвэр гаргасны үр дүнд орлого олох боломж бүрддэг. МӨНГӨӨ ХЭРХЭН УДИРДАХ ВЭ? номоос хуулбарлав.
Түрийвчинд тань мөнгө тогтохгүй байгаа бол та эдгээрийг хэрэгжүүлээд үзээрэй Түрийвчинд хүний зураг байлгах хэрэггүй – Учир нь ямар нэгэн зураг байх нь хэн нэгэнтэй заавал мөнгөө хуваалцаж,, эргээд чамайг боддоггүй хүмүүст мөнгөө алдах магадлалтай гэсэн утгыг илэрхийлдэг байна. Түрийвчинд зарааны үс байх ямар вэ? Мөн мөнгөөр өмд цамц хийвэл мөнгө дууддаг гэсэн. Энэ үнэн үү? -Зарааны үс байж болно. Учир нь зарааны үс хулгайгаас сайн хамгаалдаг байна. Зарааны үсийг хэтэвчиндээ хийх нь Орос Фэнг Шүй, Орос арга юм. Харин өмд цамцны хувьд Японы нэгэн үлгэрийн номон дээр хэтэвчиндээ хийсэн болгон нь үрждэг шидэт түрийвчний тухай үлгэрээс сэдэвлэж гаргасан хүмүүсийн яриа юм. Ямар түрийвч хамгийн сайн бэ? – Дуураймал биш, жинхэнэ арьсан түрийвч л хамгийн сайн түрийвч юм. Та бүхэн болж өгвөл олон тасалгаатай, олон нуглардаг хэтэвч битгий аваарай.
Хэтэвч нь нэгэн төрлийн мөнгөний урсгалыг өөртөө чиглүүлж өгөх Инь энерги буюу усны энергийг өөртөө шингээж байдаг болохоор олон тасалгаанд энерги төөрөлдөж чухам аль эд баялагийн саванд мөнгийг татаж өгөх баримжаа нь алдагдаж төөрнө гэж үздэг байна Тиймээс цөөхөн тасалгаатай, эмх цэгцтэй, онгойлгоход хялбар, олон нуглардагүй түрийвч сонгоорой. – Хэн нэгний хуучин түрийвч хэрэглэж болохгүй. Учир нь таны орлого таных биш юм шиг байдал үүсэх болно. – Түрийвчэндээ хичнээн хайртай байсан ч гэсэн ойр дотны хүмүүс болон хүмүүсийн зураг хийж болохгүй. Учир нь тэдгээр хүмүүст та тусалж байгаа мэт цаад утгарааа харилцаагаа хөндийрүүлж, үл ойлголцож үүснэ. Мэдээж мөнгө санхүүтэй холбоотой шүү дээ. Маш сайн чанарын өөрийн гэсэн мөнгөр хэтэвч өөртөө худалдаж авах нь бат бөх санхүүгийн эх үүсвэртэй болж, олсон мөнгө чинь юм болно. Тиймээс манайхаан өөрийн дуртай, өөртөө таалагдсан хамгийн сайн түрийвч олж авах нь хамгийн түрүүнд хийх ёстой чухал зүйл чинь шүү. Өөрөө л хэрэглэх юм чинь хичнээн үнэтэй брэндийнх байсан ч гэсэн мөнгө битгий татаарай Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? – Түрийвч Мөнгө улаан өнгө болон байгалийн гаралтай материалд дуртай байдаг. Иймд та арьсан, улаан түрийвчийг сонгоорой. Түрийвчээ хоосон байлгаж огт болохгүй. Ядаж хэдхэн төгрөг үлдээж хэвших хэрэгтэй. Банкны баримт, НӨАТ-ийн баримт зэргээ мөнгөтэйгээ хамт хадгалж болохгүй. Түрийвчнийхээ тусгай хэсэг эсвэл цүнхнийхээ халаасанд хийж байгаарай.
Түрийвчиндээ бохир төлбөрийн баримт, урагдсан цаас хийж болохгүй. Хуучирсан түрийвчээ хаяхын оронд хадгалаарай. Энэ нь их хэмжээний аз авчрахаас гадна, орлогын үүдийг нээдэг. Мөнгөнийхөө толгойг зөв харуулж хийх хэрэгтэй. Та болж өгвөл түрийвчиндээ мөнгөнөөс өөр зүйл хадгалах гэсний хэрэггүй. Түрийвчин дэх мөнгөө бусдад харуулах нь эд баялагаа алдах үндэс болдог.- Гудамж талбай болон сургууль Гудамжинд явж байхад замд тань мөнгө таарвал шууд аваарай. Энэ нь 10 төгрөг, 20 төгрөг байна уу? огт хамаагүй бөгөөд шууд л авах хэрэгтэй. Учир нь хөл доор байгаа мөнгийг орхиж явснаар мөнгөний заяа гомддог аж. Замын уулзвар дээр тогтсон мөнгөнд хүрч болохгүй хэмээдэг. Энэхүү мөнгийг авснаар эрүүл мэндээр хохирч, илүү их мөнгө зарлагадах хэрэг гардаг байна. Зөөгчид цайны мөнгө гар таталгүй өгч байгаарай. Учир нь таны өгсөн мөнгө эргээд гурав дахин үржигдэж ирэх болно.- Гэртээ Хоолны ширээ нь идээ будаа тавьдаг, нэг ёсондоо хүндэтгэлийн бэлэг тэмдэг билээ. Харин үүн дээр суухыг хориглодог бөгөөд өрөнд орно хэмээн үздэг байна.Та гэртээ их хэмжээний мөнгөтэй ирвэл хэдхэн төгрөг авч, хоолны ширээний бүтээлгэн доор хийгээрэй. Ингэснээр мөнгө арвижихийн бэлэгдэл хэмээдэг аж. Мөнгөтэй түрийвчээ хоолны ширээ болон орон дээр тавьж болохгүй.
Таны гэрт нэг шүүр байх ёстойг анхаараарай. Эс бөгөөс гарлагын үүд нээгддэг байна. Задгай мөнгийг энд тэнд тарааж, хаяж болохгүй. Үүний оронд мөнгөний гахайнд цуглуулж, түрүүвчиндээ хадгалах хэрэгтэй. Гэртээ хадгалж байгаа мөнгөө тогтмол тоолж, дутсан, өссөн эсэхийг шалгаж байгаарай. Та мөнгө цуглуулж эхлэхээсээ өмнө юунд хэрэглэх гэж байгаа зорилгоо тодорхойлох ёстой. Мөн бороотой өдөр мөнгө хурааж эхлэхэд тохиромжгүй байдаг. Аалз нь их мөнгө, баялагийн бэлэг тэмдэг билээ. Та хаа нэгтээ аалз харвал алахын оронд явах замыг нь чөлөөлж өгөөрэй. Гэртээ шүгэлдэх нь гарлагын үүд хаалгыг нээж, орлогын үүдийг хаадаг байна.Бусдаас талх болон давс гуйж болохгүй. Энэ нь гэрээс тань хамаг баялаг, эд хөрөнгийг тань үлдэн хөөх аюултай. Нар жаргасны дараа хогоо гаргаж асгах нь хөрөнгө мөнгөө гаргаж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Мөнгөтэй цүнхээ газар тавьж болохгүй. Энэ нь мөнгөний заяаг хариулдаг гэж үздэг байна. Хутгаа талханд зоолттой орхих нь өрөнд оруулдаг. Үр тариаг гаргаж хаяснаар санхүүгийн асуудалтай тулгарч мэднэ. Цонхоороо хог битгий хаяарай. Энэ нь хамаг мөнгөө гаргаж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Аквариум нь мөнгө дууддаг байна. Гэхдээ аквариумын ус үргэлж цэвэрхэн байх ёстой.
– Нийтлэг зүйлс мөнгө гуйж суугаа хүнд хандив өгөхдөө нүд рүү нь харж болохгүй. Цамц, өмд болон куртикний тань халаас урагдсан бол заавал оёорой. Үнэтэй эдлэл зүүснээр мөнгө орж ирдэг. Үсээ өөрөө тайрч болохгүй. Ингэснээр өөрөө мөнгөний эх үүсвэрээ тасалж хаяж байгаагаас өөрцгүй хэрэг юм. Зүүн алга загтнавал мөнгө орж ирнэ, баруун алга загтнавал мөнгө үрэгдэнэ гэж үздэг. Цагдаа эсвэл гал сөнөөгчтэй таарвал мөнгө үрэгдэнэ, жирэмсэн эмэгтэйтэй таарвал мөнгө үржихийн бэлэг тэмдэг болдог. Өөрөөсөө илүү мөнгөтэй хүмүүст атаархах хэрэггүй.

МҮЭХ: ИРГЭДИЙН ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ЯАРАЛТАЙ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ Дэмжиж байвал 1 гэж бичээд ШЕЙР!!! МҮЭХ-ноос Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор үйлдвэрчний эвлэлийн холбоод мэдээлэл хийлээ.МҮЭ-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлого төлөвлөлтийн газрын дарга М.НЯМДАВАА: “Төсөв зардлыг хэмнэх, орон тооны давхардлыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй байх Засгийн газрын тогтоол гарсан.
Энэ нь төрийн захиргааны албан тушаалтанд хамааралтай гэсэн. Гэтэл энэ нь төрийн үйлчилгээний ажилтан, багш нарт үйлчилж байгаа тул энэ тогтоолыг дэмжихгүй байна. Цар тахалтай холбогдуулан өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэж, иргэдийн худалдан авах чадвар буурч байна. Тиймээс Засгийн газар шатахуун, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй холбоотой цалин, тэтгэврийг нэмэх шаардлагатай байна” гэлээ.
Г.Өнөрбаяр: Таван жилийн дунджаар тэтгэвэр тогтоосноор нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Өчигдөр тус хуулийн төслийг НББ-ны байнгын хороо хэлэлцээд хэлэлцэхийг дэмжсэн билээ. Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард өргөн барьсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авлаа.УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энэ асуудлыг шийдсэнээр хэдэн төгрөгийн зардал гарах вэ. Иргэдийн санал хүсэлтийг авсан уу. Нэмэлт зардлуудаа хасаад тэтгэврээ нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ тал дээр байнгын хороо ямар байр суурьтай байна вэ.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: Манай яамнаас Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн төсөлд таны ярьсан зүйлийг бүгдийг нь тусгаж оруулсан. Жилд 30 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгож байгаа. Үүний 70 орчим хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгодог. Үлдэж байгаа хүмүүсийн цөөн хувь дээр энэ дараалсан таван жил гэдэг асуудал яригдана
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Долоон жилийн хугацаанд хүмүүс ажлаа сольдог, завсарддаг асуудал байдаг. Тиймээс долоон жилийн дунджаар тэтгэвэр тогтоолгох нь иргэдэд маш их хохиролтой. 2022 оны төсөв дээр 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардагдана.УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Засгийн газрын өргөн барьсан хуультайгаа хамт хэлэлцээд явж болдоггүй юм уу. Сүүлийн таван жил өндөр цалин авсан хүмүүс илүү хожоод, бусад ахмадуудад ямар ч ялгаагүй юм биш үү. Энэ хуулийг баталснаар ямар хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. 2022 оны төсвөө баталчихсан. Санхүүжилтээ яаж шийдэх юм бэ?УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН-ын бүлэг энэ хуулийг хэлэлцэхийг дэмжчихээд багц хуультай хамт хэлэлцье гэдэг санал тавьсан. Гэхдээ энэ хууль бол ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийг тогтоохдоо таван жилээр тооцно гэж байгаа. Эрт тэтгэвэрт гарсан хүмүүсийн асуудал тусдаа асуудал. Энэ хуулийг баталбал бид олон ахмадынхаа тэтгэврийг 500 мянга болгох боломж бүрдэх юм.
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн: 2016-2021 онуудад улсын төсвөөс тэтгэврийн санд хэдэн төгрөг шилжүүлсэн бэ. НДШ-ийг 20-иос 25 хувь болгох, тэтгэврийн дунджийг 7 жилээр тооцох гэдэг асуудлыг би Сангийн сайд байхдаа батлуулж байсан. Тэтгэврийн санд ямар хэмжээний нэмэлт дарамт ирэх вэ?Тэтгэврийн сангийн орлого зарлага улсын нэгдсэн төсөвт тооцогдож явдаг. Ирэх оныхоо төсвийг баталчихсан. Жил бүхэн 120 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Ингэснээр НДС-д жил бүхэн улсын төсвөөс 800 орчим тэрбум төгрөгийн татаас өгнө. Ард түмэнд таалагдаж гоё юм ярьж болно. Гэхдээ байгаа юмаа тараадаг, хуримтлуулдаг юмгүй байх нь зөв үү.УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2021 онд 35 мянган тэтгэвэрт гарсан. Үүний 70 хувь нь хувь тэнцүүлсэн болон бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоолгосон. Жилд дөрөвхөн тэрбум төгрөг хэмнэхийн төлөө ахмадуудынхаа эрх ашгийг хохироох ёсгүй байсан юм. Энэ шийдвэр төрд иргэдийн итгэх итгэлийг алдагдуулсан.ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: 2016 онд улсын төсвөөс 494, 2017 онд 570.3, 2018 онд 609.8, 2019 онд 605.5, 2020 онд 400, 2021 онд 603.5 тэрбум төгрөгийг НДС-д татаас болгож өгч байгаа. 2022 онд улсын төсвөөс 459.8 тэрбум төгрөг өгнө. Долоон жилийг таван жил болгосноор тэтгэвэр огцом нэмэгдэх юм шиг буруу ойлголт өгч болохгүй. Нэг хүний тэтгэвэр 15 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!