Uncategorized

Ю.Цэдэнбал дарга Монгол минь гээд тагтан дээрээ уйлж байсан гэдэг

Ю.Цэдэнбал дарга Оросд байхдаа Монгол минь гээд тагтан дээрээ уйлж байсан гэдэг “Миний эр нөхөр Ю.Цэдэнбал хэтэрхий зөөлөн сэтгэлтэй, гэнэн цайлган зантай хүн байлаа. Түүний энэ сайхан чанарыг ашиглах гэсэн олон хүн байсан. Гэвч Цэдэнбал буруу, зөвийг ялгаж мэддэг… Тиймдээ ч дөч гаруй жил дарга хийж чадсан шүү дээ. Түүний өр нимгэн чанарыг ашиглах гээд чадаагүй хэдхэн нөхөд л түүнийг тийм байдалд оруулсан. Түүнээс биш Монголчууд Цэдэнбалд хайртай хэвээрээ, одоо ч үгүйлэн санадаг. Нэг л өдөр үнэн ялж, түүний нэр төр сэргэнэ. Би үүнийг маш сайн мэдэж байна. Учир нь түүний бүх хайр нь ганцхан ард түмэн байсан. Түүний нүднээс л мэдэгдэнэ. НҮБ-д элсэх болчихоод хураамжийн олон арван мянган доллар төсөвт байхгүй хүрэлцэхгүй байгааг сонсоод өрөөндөө уйлж суусан. Би яагаад уйлав. Баярт мэдээ шүү дээ гэхэд. Бал “Тэр яах вэ НҮБ-д элсэж байж л бид цаашаа явна.Дөч тавин жилийн дараах хүүхдүүд минь хэцүүднэ шүү дээ” гэхэд би өөрийнхөө хүрээнд Зөвлөлтийн Элчинтэй холбогдож санхүүгийн асуудлыг нь нэг тийш болгож байсан. Монголын далбаа НҮБ-ын хажууд мандсан өглөө хадаг мөнгөн аягатай сүүтэй ирж өрөөндөө байдаг Сүхбаатарын зурганд мөргөөд дараа нь Төрийн сүлдэндээ аягатай сүүгээ тавьж хэнгэнтэл уйлж билээ. Өглөө 6 цагт босож ажилдаа яваад, орой хамгийн эртдээ 12 цаг гэж ирдэг. Энэ бүхэн заримдаа надад үнэхээр хэцүү санагддаг байлаа. Ядаж нэг өдөр ч гэсэн бүхнээс холдоод амраасай гэж хүсдэг байлаа… Гэхдээ би чинь Монголын удирдагчийн гэргий шүү дээ.” (Анастасия Цэдэнбал-Филатова. 1996 он) Эх сурвалж: Юмжаагийн Цэдэнбал хуудас Эх орондоо очих эрхгүй болсон буурал дарга маань Москвад Монгол хүнтэй тааралдаж, яриа дэлгэн баярлан зогсох үеийн зургийг Цэдэнбалын Зориг авсан нь ийнхүү түүх болон үлджээ… 1988 он “….Дарга хүний зовлонг их ойлгоно. Хүндхэн зовлон сонсвол дагаад л шаналчихдаг бүр заримдаа нулимс унагаж харагддагсан. Тэгээд л энэ хүн байргүй гэнэ байр өг, энэ хүний хүүг нь сургуульд сурга гээд л хүнд их тусална. Энэ сэтгэлийг нь ашигласан хүн ч олон бий. Үнэхээр өрөвч зөөлөн сэтгэлтэй, сайхан хүн байсан даа ЦЭДЭНБАЛ даргын…” Туслах: Л.БАТЦЭНГЭЛЭх сурвалж: Дэгэрээ Студи “Саявтар Ю.Цэдэнбал дарга, Чжоу Энь Лай нарын нууц протокол ил боллоо. Ямар бахархам, ямар зоримог удирдагчтай байснаа бид эргэн нэг саналаа. Хятадын өөдөөс том дуугарч, тэгээд ч болоогүй асуудлыг гартаа авч чадсанаараа Ю.Цэдэнбал гуай жинхэнэ дипломатч байжээ. … Тусгаар тогтносон бие даасан улсын удирдагч ямар байдгийг Хятадын талд утгаар нь харуулж чадсанаараа тэр жинхэнэ удирдагч байжээ…. Гэвч энэ протоколыг үзсэн зарим Монгол нөхөд сайн хүний гавьяагаар бахархах бус гутаан доромжилж, ард нь ЗХУ байсан болохоор л ингэж том дуугарч байна гэж ёсгүй аашлав. Монгол удирдагч нь Монголоо өмгөөлж байгааг хараад баярлах бус гутаах нь хэний ёс юм болоо… Тэгээд ч тэд мэдлэггүй гэдгээ гайхуулав бололтой. Тухайн үед ЗХУ-ын удирдагч Н.С.Хрушев байсан, Хрушев Цэдэнбалд дургүй, харин Цэдэнбал гуай Хрушевийн зааврыг хэзээ ч дагамааргүй тийм л хүйтэн харилцаатай хоёр удирдагч байсныг тухайн үеийн ном зохиолоос эхлээд архивын баримтууд гэрчилнэ. Оросууд нь болохоор Монголын Цэдэнбал мундаг гээд байхад, Монголчууд нь Оросын нөлөөгөөр Цэдэнбал тэгсэн гээд, хүн сонсвол тун мунхаг зүйлийг их ярьж байна даа… Ямартай ч цог золбоотой, зориг тэвчээртэй удирдагчийнхаа ачаар 1962 оны тэр өдөр Монголчууд бүгд толгой өөд, харц шулуун, тусгаар тогтносон улсын иргэн гэдгээ Хятадын талд бүрэн мэдрүүлж чаджээ…” (Д.Сэнгэравдан: Ахмад дипломатч)

Related Articles

Back to top button
error: Content is protected !!