Uncategorized

Турк болон Сирид Амь үрэгдсэн хүний тоо 4300 давж!!! ОХУ-ын Онцгой Байдлын алба Турк, Сирид тусламж үзүүлэхээр нислээ

ОХУ-ын Онцгой Байдлын алба хаагчид газар хөдлөлт болсон Турк, Сири улс руу тусламж үзүүлэхээр нислээ? Мөн Бүгд найрамдах Польш улс болон Япон улс аврагчдаа илгээсэн гэх мэдээлэл байна.

Амь үрэгдсэн хүний тоо 4300 давжээ
Турк болон Сириг донсолгосон 7.8 магнитудын газар хөдлөлтийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 4300-д хүрчээ. Үүнээс турк 2921, сири 1451 хүн байгаа бол одоогоор нийт 18 мянга гаруй хүн бэртсэн байна. Газар хөдлөлтийн улмаас 4747 байшин барилга сүйдсэн бөгөөд ДЭМБ-аас одоогоор тоологдоод байгаа амь үрэгдэгсдийн тоо найм дахин нэмэгдэх магадлалтай гэжээ. Энэ нь тус бүс нутагт сүүлийн зуунд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтийн нэг болжээ.
Сири дэх иргэний дайнаас дүрвэсэн олон сая хүнээр дүүрсэн бүс нутгийн томоохон хотуудын газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн гэмтэж бэртжээ. Амиа алдсан гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр л Турк улс дэд бүтэц, техник технологи, онцгой алба, эмнэлгийн хүрэлцээ хүний нөөц гээд бүгд манай улстай харьцуулахад маш сайн хөгжсөн байдаг ч яг ийм том гамшиг тохиолдоход үнэхээр хэцүү нөхцөл байдалтай байна.
Газар хөдлөлт болсон зарим хотод гадаа цастай хүйтэн цасаар шуурч байгаа нь барилгад дарагдсан сураггүй алга болсон иргэдийг эсэн мэнд олоход хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа тухай мэдээлж байна. Нурангиас аврах ажиллагаа ямар ч цаг агаарын нөхцөлд өдөр шөнө ялгаагүй зогсолтгүй үргэлжлэх хэдий ч энэ цаг агаарын хүнд байдал сураггүй алга болсон дарагдсан хүмүүсийг амьд үлдэх, олох боломжийг нь улам л багасгаж байна даа. ?
MGL улс газар хөдлөлтийн аюулд хэр бэлтгэлтэй бэ? Жил бүр зохион байгуулдаг Онцгой байдлын газрын сургалтад хамрагддаг уу? Тэр нь үр өгөөжтэй байж чаддаг уу энэ сэдвийг сонирхон хардаг уу?Та газар хөдлөлтийн аюулын талаар хэр мэдээлэлтэй байдаг бэ? Төрд энэ талаар нээг их найдалтгүй л байхдаа хүлээж авсан барилгууд нь 1 жил ч болохгүй хана туургагүй хагарч цуурдаг салхи сийгдэг газар хөдлөөгүй байхад л нурчихмаар аймшигтай барилгуудтай. Тэдгээр барилга нь зохион байгуулалт зай талбай бүр ярилтгүй. Нураад унахад нь эрж хайх аврах багаж хэрэгсэл тоног төхөөрөмж бүр байхгүй нь ойлгомжтой зам дээрээ давсчгүй л улс.
Тиймээс Та амьдарч буй орчин, гэр байр аа хэр найдвартайг судалж шаардлагатай арга хэмжээг авч өөрийн болон гэр бүлийн цаашлаад хажуу айл, бусдынхаа аюулгүй байдалд анхаарахгүй бол энэ гамшгийг бид хаана хэзээ болохыг урьдчилан тааж мэддэггүй учир эрсдэл энд ч тэнд ч адилхан үргэлж байгааг анхаараасай.
Хүнд байна даа гадаа ч хүйтэн цастай хэцүүхэн шөнө өнгөрөхнэ.Эсэн мэнд олон хүнийг олоосой. ?

Related Articles

Back to top button
error: Content is protected !!