Uncategorized

Б.Навчаа: Хагалгааны тасаг хаагдснаас болж 20 саяар хийгдэх хагалгааг БНСУ-д 300 саяар хийлгэхээр болчихлоо

Зураач Т.Рэгзэнгийн эмчилгээнд зориулсан хандивын үзэсгэлэнгийн талаар жүжигчин Б.Навчаа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Миний найз зураач Т.Рэгзэн хүндээр өвдөж, одоогоор хоёр бөөр нь 95 хувь нь ажиллагаагүй болсон. Нэг талынх нь бөөрөн дээр хавдар үүссэн, биеийн байдал нь хүнд байна. Тиймээс зураачийн маань ах дүү, хамаатан садан, найз нөхөд нийлж, Амидурал гэх хандивын үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Энэ сарын 25-наас 7 хоногийн хугацаанд Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд болох уг үзэсгэлэнд Төрийн соёрхолт Ц.Энхжин, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхжин нарын 80 гаруй уран бүтээлчдийн бүтээл тавигдахаас одоогоор 40 гаруй бүтээл нь цуглараад байна” гэлээ.Уг нь зураач Т.Рэгзэн Нэгдүгээр эмнэлэгт бөөрний хагалгаанд орж болох байжээ. Гэвч тус эмнэлэг хагалгааны тасгаа ковидын улаан бүс болгосноос Монголдоо эмчлэгдэх боломжгүй болж арга буюу БНСУ-ыг зорихоор болсон байна. Хэрэв энэ төрлийн хагалгааг эх орондоо 10-20 саяар хийлгэх байсан ч тасаг нь хаагдснаас болж БНСУ-д 10 дахин их үнээр буюу 300 сая төгрөгөөр хийлгэх болсныг тэд онцоллоо.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!