Uncategorized

МҮЭХ: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй!!! Дэмжиж байвал ШЭЙР хийнэ үү!!!

МҮЭ-ийн холбооноос цалин хөлс, хөдөлмөрийн маргаан, ажил хаялт зарласан нөхцөл байдал болон нийгмийн даатгалын багц хууль, ХАБ, эрүүл ахуйн сарын аян, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат “Баян хоосны ялгамж маш их гарч байна. Хулгай хийсэн хүмүүс нь баяжаад, ажил хийж амьдралаа залгуулж буй хүмүүс өрнөөс өрний хооронд амьдарч байна. Монгол Улсын бүх иргэд авсан цалингаараа сайхан амьдарч чадахгүй байна. Иймд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 880 мянган төгрөг болгох хэрэгтэй. Одоо байгаа 550 мянган төгрөгөөр нэг хүнийг тэжээх, наад захын хэрэгцээг нь хангах ч боломжгүй. Мөн Үндэсний статистикийн хорооноос тогтмол дундаж цалингийн үзүүлэлтийг гаргадаг. Ингэхдээ дундаж цалин нэг сая таван зуун мянга гэж зарлаж байна. Ажил хийж хөдөлмөрлөж байгаа иргэд тийм цалин авахгүй байна. Иймд тус статистикийн хороо Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороонд асуудлаа тавьж бодитоо тоонуудаа гаргадаг байх хэрэгтэй.Түүнчлэн саяхан төрийн албан хаагчдын цалинг нэмсэн. Нэмэхдээ төрийн албан хаагчдын цалингийн шинэчлэл, цалин хөлсний нэмэгдүүлэх асуудлыг Хөдөлмөр нийгмийн түншлэлийн үндэсний хороонд эцэслэн зөвшилцөхгүйгээр тогтоосон байна. Ингэсний улмаас дарга нарын цалинг илүү өндөр нэмсэн. Тухайлбал, дарга нарын цалинг 50-60 хувиар нэмсэн бол ажилчдын цалинг ердөө 8 хувиар нэмсэн байна. Хөдөлмөрийн ялгавралан гадуурхах үзлийг төр гаргаж болохгүй. Мөн Боловсролын сангийн зээлтэй холбоотой асуудал сүүлийн хэдэн өдөр эрчимтэй үргэлжилж байна. Нийт боловсролын сангаас зээл авсан хүмүүсийн 70-аад хувь нь дарга нарын хүүхдүүд эсвэл төлбөрийн чадамжтай айлын хүүхдүүд суралцсан байна. Иймд Боловсролын сангийн зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх тусгай баг гаргах хэрэгтэй. Эл асуудлаар ойрын хугацаанд нээлттэй сонсгол зохион байгуулж, мэдээллийг ил тод болго” гэв.
Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд МҮЭ-ийн холбооны байр суурь:Даатгуулагчийн даатгалаас хүртэх өгөөжийг сайжруулахад хуулийн шинэчлэлийг бүхэлд нь чиглүүлж өнөөдрийн байгаа түвшинг эрс сайжруулж даатгуулагчдад ачаалал нэмэхгүй байхНийгмийн даатгалын бие даасан хараат бус тогтвортой байдлыг бэхжүүлэх ялангуяа нийгмийн 3 талт түншлэлд суурилсан засаглалыг эрх тэгш ил тод нээлттэй байхад чиглүүлэхДаатгуулагчийг төлөөлж нийт ажилтны дийлэнх олонхын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үндэсний хэмжээний үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөл ажиллах Даатгалын удирдлагыг аль нэг тал дангаараа шийдвэр гаргахгүй бүх шийдвэрүүд зөвлөлдөх зарчимд суурилж Үндэсний зөвлөлөөр нээлттэй хэлэлцэн шийдвэрлэдэг байх
Байгалийн баялагийн сангаас ажилчдын бодитоор төлсөн мөнгийг мөнгөжүүлэх, нэмэлт санхүүжилт нийгмийн даатгалын сангаар дамжуулан үр өгөөжийг нэмэгдүүлэх
Даатгуулагчдын хамрагдалтыг өргөжүүлэн нэмэгдүүлэх, оруулсан өгөөжөөсөө хамаарч үр шим хүртдэг тогтолцоонд шилжих ямар нэг хуулиар зарим этгээдүүдэд /нөхөн төлөх/ давуу эрх олгохгүй байх
Даатгалын сангийн хөрөнгийг өсгөн арвижуулахдаа хамгийн найдвартай системийн ач холбогдол бүхий банк, үр өгөөж сайтай эрсдэл багатай хөрөнгөнд нарийн судалгаа тооцоо мэргэжлийн багийн дүгнэлтээр ил тод байршуулахЗарим шимтгэл ногдох орлогуудыг хэмжээ хязгаартайгаар чөлөөлөх тухайлбал хоол, унааны мөнгө гэх мэт
Нийгмийн даатгалын хараат бус бие даасан байдлыг хангахНийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал-Улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх
Тэтгэврийг өвлүүлэх тогтолцоог бий болгохТэтгэврийн насыг одоогийн байгаа түвшинд хэвээр хадгалах, сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулах, газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн тэтгэврийн насыг эрэгтэй 55, эмэгтэй 50 нас болгох
Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг одоогийн хүрсэн түвшинд тогтвортой хадгалах зөвхөн даатгуулагчдын орлогыг нэмэх байдлаар сангийн хуримтлал чадавхыг сайжруулах
Тэтгэвэр бодох аргачлалыг аль болох даатгуулагчдын тэтгэврийг амьдрал ахуйг хангахуйц шударгаар одоогийн аргачлалаас дордуулахгүйгээр сайжруулах Тэтгэвэр тогтоолгох цалин хөлсийг дараалсан 5 жилийн дунджаар тооцон бодох, ингэхдээ сүүлийн жилүүдэд эрс өсгөсөн тохиолдолд хязгаарлалт бодох аргачлалыг өөрөөр зөвхөн тухайн даатгуулагчдад үйлчлэхээр зохицуулалт хийх
Хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах нөхцөлийг нөхцөл хүнд байгаа үед хүчээр хуулиар байхгүй болгохгүй байх
Тэтгэврийг жил бүр индексжүүлэн нэмэгдүүлэхДээрх асуудлуудтай холбогдуулан Улсын их хурал, Монгол Улсын засгийн газраас дараах арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна. Үүнд:
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороог хуралдуулах2024 онд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох
Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 488 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах
“Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-д өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 491 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах
“Цалин хөлс тогтоох аргачлал”-ын 6.3.1.5-д өөрчлөлт оруулах Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлд тухайн аймаг, нийслэлийнхээ иргэд, хөдөлмөрчид, засаг захиргааны нэгжээсээ ажлын байр, цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах, хүний нөөц, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахад анхаарах, хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан бусад зардлын асуудлаар санал авч тусгахНийгмийн даатгалын багц хуулийн төсөлд хүргүүлсэн МҮЭ-ийн холбооны байр суурийг тусгах
Байгалийн баялгийн хулгай, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангийн асуудлаар шат дараалалтай арга хэмжээ авахХүүхдийн мөнгийг маргааш олгож эхэлнэ
Сар шинийн баяртай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, тэтгэвэр зэргийг цагаан сарын өмнө олгоно хэмээн Сангийн сайд мэдээлж байсан. Ахмад настнуудын гуравдугаар сарын 01-ний тэтгэвэр мөн насны хишгийг өчигдөр буюу хоёрдугаар сарын 14-нд олгож эхэлсэн юм.
Тэгвэл маргааш буюу хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг олгож эхэлнэ. Ингэхдээ ирэх гуравдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хамтад нь олгох юм. XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх харагчин туулай жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 21-ний Мягмар гарагт тохионо.
Уламжлалт баяр болох гэж буйтай холбогдуулан хүүхдийн мөнгө, насны хишиг, алдарт эхийн одон, цалинтай ээжийн тэтгэмжийг олгох хуваарийг наашлуулж хоёрдугаар сарын 12-16-нд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.Хүүхдийн мөнгөний асуудлаар өрхийн мэдээлэл нь зөрүүтэй иргэд хоёрдугаар сарын 8-ны 17:00 цагаас өмнө анхан шатны нэгждээ хандаж засуулахыг холбогдох газруудаас сануулсаар буй.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!