Uncategorized

Н.Учрал: Амьдрал маш богинохон. Тэгэхээр өөрийн их зангаа хаяж хурдан уучилж удаан итгэж, чамайг инээлгэж байгаа зүйлсээс хэзээ ч бүү татгалз

Амьдрал маш богинохон. Тэгэхээр өөрийн их зангаа хаяж хурдан уучилж удаан итгэж сэтгэлээсээ хайрлаж чанга инээж, бас чамайг инээлгэж байгаа зүйлсээс хэзээ ч бүү татгалз  Н.Учрал хэлэхдээ: Тэрээр “Элэг нэгт монгол ахан дүүсийнхээ энэ өдрийн амар амгалан айлтгаж мэндчилж байна. Миний хувьд маш их баяртай байна. Монгол эх орондоо өглөөний нарыг монгол ахан дүүстэйгээ үзэж, амьдрах сайхныг мэдэрч, одоо ингээд та бүхэнд мэндчилгээ дэвшүүлээд суух мөч тохиож байгаад сэтгэл өндөр байна. Миний хувьд өнгөрсөн саруудад маш хүнд өрдүүд өнгөрсөн. Энэ хугацаанд би хүн гэдэг амьтан бол амьдралын сайхныг амьдарч байхдаа мэддэггүй мөртлөө амьдралд хайртай, дээр нь өвчин зовлонгоос өөр зүйлд хүн сөхөрдөггүй юм байна гэдгийг их ойлгосон. Тиймээс хүн бүр бие биедээ хайраа түгээж, нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, бусдаас хайрыг мэдрэхийн жаргал, бусдад хайр түгээхийн жаргалыг мэдэрч, амьдралын сайхныг ойлгож, алхам цаг мөч тутамдаа амьдрах сайхан юмаа гэдгийг мэдрэх бол хамгийн том аз жаргал. Өнөөдөр дэлхийн нийтэд аюулын харанга дэгдээгээд байгаа КОВИД-19 цар тахлыг бид хамтын хүч, эв нэгдлээр, бие биедээ хайраа түгээх тэр сайхан мэдрэмжээр даван туулна гэж ойлгодог.
Иргэд маань “Цар тахлын үед хөл хориог олон хоногоор сунгалаа, төрийн албан хаагчид ийм шахалт үзүүлээд байна, намайг гудамжинд явуулахгүй шалгаад байна” гэдэг байдлаар жижиг зүйлд битгий бухимдаарай. Үнэндээ энэ бол том асуудал биш. Хамгийн гол нь хүн амьд явна гэдэг хамгийн том аз жаргал шүү. Эдийн засаг хямарч байна гэж иргэд маань бухимддаг. Гэхдээ эцэст нь ямар ч мөнгө төгрөг, эрх мэдлээр худалдаж авч чадахгүй зүйл бол эрүүл мэнд шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Дэлхийн тэрбумтан, “Apple”-ийг үндэслэгч Стиб Жобс “Энэ орыг би ямар ч үнээр хамаагүй худалдаж авмаар байна” гэж хэлсэн байдаг. Амьдралын нэг минут, нэг хором, нэг мөч болгоныг авахын төлөө амьдралд хүн шунан дурлаж амьдардаг. Тиймээс амьдралын сайн сайхныг мэдэрч амьдарна гэдэг нь юуг ч хийж бүтээж болдгийн хамгийн том жишээ гэж би бодож байна. Олон уулзалтад оролцох үеэр хүмүүс ээжийгээ, аавыгаа, ойр дотны хүмүүстээ ямар бэлэг өгвөл хамгийн их баярлах вэ гэж асуудаг. Хамгийн том бэлэг бол аав, ээж, хайртай хүмүүсийнхээ сэтгэл санааг тайван байлгах юм байна гэж ойлгосон.  Тиймээс би өнгөрсөн саруудад ээжийнхээ, аавынхаа, хайрт ханийнхаа, үр хүүхдүүдийнхээ сэтгэлийг чилээж, сэтгэлийг нь амгалан байлгаж чадсангүйдээ маш их шаналж байсан. Миний хувьд амьдралдаа баримтлах цаашдын зарчим бол энэ амьдралын сайхан мөч болгоныг хайрлаж, хайртай хүмүүсийнхээ сэтгэлийг амар амгалан байлгаж, энх тунх, элэг бүтэн амьдрахын тулд хичээнэ. Дээр нь хүн энэ амьдрал дандаа сэтгэгдэл үлдээж амьдардаг. Сэтгэгдэл гэдэг бол хүний амьдралын өв юм.  Материаллаг үнэтэй эд баялгийг хүн аваад үхэж чадахгүйгээс хойш түмэн олныхоо дунд нэртэй, хүндтэй, хайр талархлыг нь хүлээсэн сайхан амьдралаар амьдрах ёстой. Хайраа түгээж, хайр хүндэтгэлийн сайхныг ойлгож амьдраасай гэж хүсмээр байна. Өнөөдөр та бүхэндээ мэндчилэх сайхан боломжийг олгосон, амьдрал бэлэглэсэн эрүүл мэндийн салбарын ажилтан албан хаагчиддаа, тэр дундаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олон, дарга нь байсан /Одоо Эрүүл мэндийн сайд/ С.Энхболд ахдаа, мөн намайг эмчилж, миний төлөө үргэлж сэтгэл гаргаж байдаг Монгол Улсын хүний гавьяат эмч Нармандах, Сэргээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Энхцэцэг болон Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагчдаа бүгдэд талархлаа, баярлалаа . Та бүхний миний төлөө гаргасан сэтгэлийг хариулахын төлөө хичээж ажиллах болно. Дээр нь олон түмнийхээ хайр хүндэтгэл, миний төлөө сүүн цацлаа өргөж байсан олон эхчүүдийн сайхан сэтгэлийг эрүүл саруул байж, эхлүүлсэн олон ажлаа дуусгаж, эх орондоо элэг бүтэн сайн сайхан амьдрах бололцоог бүрдүүлэх энэ үйлсээ үргэлжлүүлэн илүү гал цогтой явуулах болно гэдгээ хэлье. Монгол түмэн минь хамтдаа байж, бие биенээ хайрлаж чадвал бид юуг хийж бүтээж, ямар ч хүнд хэцүү бэрхшээл болгоныг даван туулна гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд нь баярлалаа, хайртай шүү” гэсэн юм.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!