Uncategorized

Ц.Хүсэлбаатар: ОНОНГ ЮУ Ч ЧАДАХГҮЙГ НЬ МЭДДЭГ ХҮН ИХ ОЛОН БОЛОЛТОЙ

Найруулагч Ц.Хүсэлбаатар:Би Ононг олон жилийн өмнөөс мэднээ.Бүр эрт Монголын Хошин Урлагийн Театр үүсгэн байгуулагдсанаас хойш нэг их удаагүй ӨНГӨТ ИНЭЭД гэх анхны тайз дэлгэцийн хослол тоглолтыг хийж( Энэ нэр хожим нь манай хамт олны нэр болсон юм)байх үе тэрнээс ч өмнө МӨНХ ТЭНГЭРИЙН ХҮЧИН ДОР киноны олны хэсэгт оролцож байх үеэс нь оюутан байхаас нь танина мэднэ.Өнгөт инээдийн анхны гишүүн авьяаслаг жүжигчин Хэлсэндээ хүрдэг хийе гэснээ хийдэг Х ТҮЦ хамтлагийг үүсгэн байгуулагч …Өдийг болтол олон олон тайз дэлгэцийн уран бүтээлийн продюссер хийж хамт олон хамт ажилладаг залуусаа ард түмний итгэл хайрыг даасан уран бүтээлч болтол нь хөгжүүлж хөглөж нийгмийн асуудлыг нь шийдэж ирсэн хамтлагийнхаа тулах багана нь бас нийт урлагийнхан дундаа зарчимч хүний мөс сайтай ухаалаг удирдагч гэдгээрээ үнэлэгдсэн ийм л үе тэнгийн минь уран бүтээлч сайн сурган хүмүүжүүлэгч сайн аав.Яагаад МҮОНТелевизийн олон нийтийн зөвлөлийн гишүүн байж болдоггүй юм.Харин ч ажилаа мэддэг чанарыг эрхэмлэдэг уран бүтээлч учираас сайн чанартай тв байх талаас нь шаардаж хүчлэж өндийлгөж өргөх хүн мөн түүний очсон газар өөдөө дэвшиж өнгө ордогоос унадаггүй юм.Онондоо амжилт хүсье.Урагшаа !!!!

Related Articles

Back to top button