Uncategorized

Ж.Ганбаатар 8.9 тэрбумын хадгаламжаар тэргүүлж, Н.Учрал 1.7 тэрбумаар тавд жагсав

Авлигатай тэмцэх газраас төрийн өндөр албан тушаалтнуудын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг нэгтгэн гаргажээ. УИХ-ын гишүүдээс хамгийн их хадгаламжтай гишүүдийн мэдээллийг түүвэрлэн хүргэж байна.Хамгийн их хадгаламжтай гишүүдийг УИХ-ын гишүүн, “Оргил”-ын Ж.Ганбаатар тэргүүлж байна. Түүний хадгаламж 8.9 тэрбум төгрөг байна. Удаах нь хамгийн баян УИХ-ын гишүүнээр нэрлэгдсэн УИХ-ын гишүүн Д.Өнөрболор байх бөгөөд 7.5 тэрбумын хадгаламжтай аж.Харин гуравдугаарт УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 6.4 тэрбумын хадгаламжтай гэж мэдүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 2.2 тэрбумаар дөрөвт, Н.Учрал 1.7 тэрбумын хадгаламжаар тавд жагссан байна.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!