Uncategorized

Гэрээс нь 7.3 тэрбум төгрөг олдсон С.Батдөлийн хэрэгт дэд сайд Л.Халтар, эхнэр Ц.Ганзул нарыг шалгаж эхэллээ

Өдгөө олонд “7 тэрбумын” гэгдэх болсон УБТЗ-ын Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн хань хамсаатнууд, тэд хэрхэн мөнгөжсөн тухай баримтыг өчигдөр иргэн Ж.Энхбат илчиллээ.

Тэрбээр өдгөөгийн Зам, тээвэр хөгжлийн дэд сайд Л.Халтар, түүний эхнэр УБТЗ-ын Тээвэрлэлт зохион байгуулалтын албаны дарга Ц.Ганзул Монголын Төмөр замчдын ҮЭ-ийн тэргүүн Б.Баяраа нар ажил албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрсдийн вагонгүй, 1300 орчим хувийн хэвшлийн нүүрс тээвэрлэлт дээр тоглолт хийснийг баримтаар дэлгэсэн.


Тухайлбал тэд вагонтой компанийн нүүрсийг сардаа 2 удаа, вагонгүй компанийнхыг 1 удаа зөөхөөр гэрээ байгуулдаг бөгөөд эсэргүүцсэн тохиолдолд “45 хоногт 1 удаа зөөлгөвөл зөөлгө” гэж ихэрхлэг байсан нь нэг талын дээрмийн болон авлигын асуудал байсан гэдгийгй иргэн Ж.Энхбат илчилсэн.
Иймд мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах нь зүйтэй биз ээ.

Вагоны зохицуулалтыг хийдэг Ц.Ганзул нь нөхрийгөө Зам тээвэр хөгжлийн сайд байхад ч энэ ажлаа хийхийн зэрэгцээ,  2022 оны 1 дүгээр сарын 5-нд “Чингэлэг тээвэр”-ийн үйл ажиллагаа явуулж эхлэхэд ч зэгсэн мөнгө хураасан гэдгийг Замын-Үүд сумын иргэд хэлж, хардаж энэ тухай шалгуулахыг хүсч байсан удаатай гэдгийг сануулахад илүүдэх юун.

Уг нь Төмөр замынхан Л.Халтарыгаа шүүр барьсан талбайн цэвэрлэгчээс өнөөгийн өндөрлөгт өөрийнхөө бор зүрхээр хүрсэн хүн гэж ихэд магтдаг байж билээ. Гэтэл өнөөх нь өнөөдрийн төмөр замыг ямар хэмжээнд авч явсныг ёстой л түүх гэрчилнэ гэгч болж байна.

Товчхондоо бол С.Батдөлийн 7.4 тэрбум төгрөг юу ч биш, цаашид ч өсөх магадлалтай бөгөөд хань хамсаатнууд нь албаны дарга, дэд сайд, Авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнуудаар хүрээгээ тэлж эхлэв бололтой.  Дарханы зам гацсан, урд хөршийн хил хаагдаж ачаа тээвэр саатсан асуудлаар ЗТХ-ийн сайд Л.Халтарыг хариуцлага хүлээх ёстой гэх шүүмжлэлийг хэвлэл мэдээллийнхэн болоод олон нийт багагүй гаргасан. Гэхдээ асуудал өнөө хүртэл шийдэгдэхгүй, зэсийн баяжмалаа хүртэл гаргаж чадахгүйд хүрч Монголын экспорт сэхээнд орчихсон хэвтэж байна. Гэтэл нэмээд Л.Халтар сайдын эхнэрийн албан тушаалын асуудал амралтын өдрүүдэд багагүй чих дэлсэж, олны хэл амны бай болов. Тодруулбал, сайдын эхнэр Цэнд-Аюушийн Ганзул Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар Төмөрзам” нийгэмлэгт Тээвэр зохион байгуулалтын албаны ерөнхий инженерээр буюу даргаар ажилладаг нь ашиг сонирхлын зөрчилтэй хэмээгдэж байгаа юм.Нөхөр нь төрийн тээврийн салбарын сайдыг толгойлж, эхнэр нь вагоны тээвэр зохион байгуулалтыг удирддаг атал БНХАУ-ын талаас экспорт, импортын бараа бүтээгдэхүүнээ чингэлэг тээврээр оруулж гаргах шаардлагыг зохицуулж одоо хүртэл хурдан шуурхай болгох арга хэмжээг авч чадахгүй суусаар байна. Бас болоогүй эдний гэр бүлийн компаниудын асуудалд нэр холбогдож, хэвлэлийн хуудаснаа цохогдох болсон. Л.Халтар сайдын эхнэр Ц.Ганзул нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай ти би” компанийг хүү Х.Нямдоржтойгоо хамт 2010 онд, ижилхэн чиглэл бүхий “Ти Эф Ти Трейд” ХХК-ийг 2010 онд байгуулсан байна. Л.Халтар сайдын хөрөнгө орлогын мэдүүлэгт 2019 он хүртэл бичигдэж байгаад 2020 онд хасагдсан байдаг аж.Мөн “Илинкс-Экспресс” ХХК-ийг Ишбэлийн Шатархүү гэгч эзэмшдэг бөгөөд тэрбээр Л.Халтар сайдтай хамтран “Монгол чихэр корпораци” ХХК-ийг эзэмшдэг. Улмаар И.Шатархүү нь Л.Халтарын эхнэр Ц.Ганзултай хамтран “Ти Эф Ти” ХХК-ийг ч эзэмшдэг тухай хэвлэлүүд онцолсон. Одоогоос таван жилийн өмнө буюу 2017 онд Авлигатай тэмцэх газраас “Төрийн албан хаагч ашиг сонирхолын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдалд хүрсэн” гэх агуулга бүхий албан бичгийг Л.Халтарын нэр дээр гаргаж байжээ. Гэхдээ тэр албан бичиг хаана, хэнд ч үйлчлэхгүй өдий хүрч иржээ.

Related Articles

Back to top button
error: Content is protected !!