Uncategorized

Машинтай явж байгаа хүн “Хөөе суучхаач, хүргээд өгье” гэдэг. Энэ үйлдлүүд нь жаахан муухай, ёс зүйгүй санагддаг

“Жаахан хүүхдүүд өөрөөсөө том утас барьж ирээд “Хамт зураг даруулж болох уу?, та ёстой хөөрхөн юмаа” гэж байсан. Тэр өдрөөс энэ үг, үйлдэл сэтгэлд тод үлдсэн”Загварын шоу хэмээн нэрийдэж болохоор “Teenshoot” нэртэй арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Уг арга хэмжээнд оролцож, олон нийтийн анхаарлыг татаад буй нэгэн эмэгтэйг бид энэ удаа онцоллоо. Түүнийг Ууганбаатарын Намуунаа гэдэг. МСҮТ-ийн гуравдугаар дамжааны оюутан.-“Teenshoot” нэртэй арга хэмжээнд өмсөж очсон хувцас тань, мөн үс тань олны анхаарлыг татсан. Энэ арга хэмжээнд яагаад оролцохоор болсон бэ?-Өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд болсон “Rock shoot” нэртэй арга хэмжээнд очихыг хүссэн ч хэд, хэдэн стайлын залуусыг л ирж болно гэчихсэн байсан. Харин энэ удаагийн арга хэмжээнд ямар ч стайлын залуус ирж болно гэсэн байсан тул Лолита стайлаар хувцаслаад очсон. Миний хувирсан дүр яг барби шиг, энхрий, ялдам. Харин үсний тухайд бол хиймэл. Би өөрөө богинохон хар үстэй.Таныг “Их урт үстэй юм. Хэр удаан ургуулсан бол” хэмээн гайхаж алмайрсан хүмүүс цахим сүлжээнд дүүрэн байна. Сая уулзах хүртлээ би ч тэгж бодож байлаа.-Маш олон хүн өөрийн маань үсийг гэж бодсон байна лээ. Би үсээ нэг их ургуулж үзээгүй. Урт ургуулбал зохидог юм шиг санагддаг.-Арга хэмжээний зар хараад хувцсаа, үсээ худалдаж авсан уу. Эсвэл өөрт тань цуглуулга байдаг уу?-Цуглуулга байхгүй ээ. Хиймэл үсээ дээрх арга хэмжээнд зориулж, захиалж авсан. Яг одоо өмсөж байгаа энэ хувцсыг 2020 оны нэг сард авчихсан байсан. Дүрд хувирахын тулд авч байсан анхны хувцас маань. Үүнээс гадна өөр нэг дүр хувиргалтын хувцас бий. Өмнө нь нэгэн зургийн үзэсгэлэнд оролцож, “Re:zero” анимейшны Rem-н дүрд хувирсан.-Хамтарч ажиллая, манай моделиор ажиллаач гэх санал ирсэн үү?-Маш их ирсэн. “Чиний өөрийн чинь гэзэг үү?, Хэр удаан ургуулсан бэ?, Гэзгийг чинь зурж болох уу?, Ярилцлага авч болох уу?, Нэвтрүүлэгт оролцоод гэзгээ хэрхэн ургуулснаа ярьж болох уу?” гэсэн асуулт их асууж байсан. Тэдгээрт “Энэ миний өөрийн гэзэг биш. Хиймэл үс” гэж хэлсэн. Хүмүүс өөрийн маань үс гэж их андуурсан байсан.Арга хэмжээн дээр ирсэн хүүхэд багачууд, залуус өөрийн тань дүрийг хэрхэн хүлээж авав?-Жаахан хүүхдүүд өөрөөсөө том утас барьж ирээд “Хамт зураг даруулж болох уу?, та ёстой хөөрхөн юмаа” гэж байсан. Тэр өдрөөс энэ үг, үйлдэл сэтгэлд тод үлдсэн. Хүмүүс ахмадуудыг хандлага муутай гэж бодоод байдаг. Үгүй байсан. Холоос “Гоё байна шүү. Таалагдаж байна шүү” гэж байсан.-Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд залуус монгол ахуй, соёлоосоо аажим аажмаар алсалсаар, харь сэтгэлгээ давамгайлах болсныг л маш тод томруун харууллаа хэмээн шогширч байгаа харагдсан. Энэ шүүмжлэлийг залуу хүний хувьд хэрхэн хүлээж авав?-Нэг их хүндээр хүлээж аваагүй. Стайл болгон өөр, өөр. Зарим нэг хүмүүс залуус биднийг Японы соёл руу хэт хэлбийж, шүтэж байна гэж ойлгож байгаа харагдсан. Энэ бол өрөөсгөл. Бид ийм стайл байдаг гэдгийг л монголчуудад харуулах гэсэн юм. Түүнээс биш монгол уламжлалаа умартаад байсан юм бол үгүй.А.Намуунаа анимейшн үздэг үү?-Анимейшн үздэг.-Анимейшны ямар дүрд хувирахыг хүсдэг вэ?-Өмнө нь нэг удаа анемийн дүрд хувирч байснаа ярьсан. Одоо бол анимейшн гэхээс илүү хүүхэлдэйн киноны Цасан гоо шиг гүнжийн дүрд хувирахыг хүсэж байна. Анимейшн үздэг залуусийн дунд дүрд хувирах тэмцээнүүд болдог. Тэр тэмцээнд хүүхдүүд хөөрхөн сэтгэлээрээ хувираад ирчихсэн байдаг. Би дүрд хувирдаггүй. Зүгээр л үздэг байсан. Энэ жилээс л дүрд хувирч үзэж байна. Анзаараад байх нь ээ залуус аль болох олон хүний мэддэг дүрд хувирахыг эрмэлздэг юм билээ.-Өөртөө сэтгэл дундуур байдаг хүн өөр хэн нэгний дүр хувирдаг уу?-Үгүй. Бид өөрийгөө бусдад харуулахын төлөө хувирдаггүй. Харин бусдын хайрласан дүрийг нь амьд байлгаж буй юм.-Тэгвэл анимейшны дүр, У.Намуунаа хоёрын аль нь өөрт чинь илүү таалагддаг вэ?-Мэдээж Б.Намуунаа. Би угаасаа ямар ч дүрд хувирч чадна.-Өдөр тутамдаа хэрхэн хувцасладаг вэ?-Аль болох энгийн хувцаслахыг боддог. Этгээд хувцас өмсчихөөр хүмүүс хараад, тухгүй байдаг. Миний хувцасны шүүгээнд байгаа хувцасны ихэнх нь өмд цамц. Харин зуны улиралд ихэвчлэн банзал өмсдөг.Нэгэнт хувцаслалт ярьсаных асууя. Эмэгтэйчүүд хүссэн хувцсаа өмсөөд явж байхдаа бусдад элдэвээр хэлж, до.ромжлуулдаг. Зарим нь бүр биед зөвшөөрөлгүй хүрдэг. Ийм нөхцөл байдалтай нүүр тулж байв уу?-Автобусаар зорчиход их хэцүү. Хөгшин хүмүүс би.ед хүрнэ. Бан.зал өмссөн өдөр эвэртэй туулай харсан юм шиг л хараад байдаг. Тэгээд дэмий л санаа зовно. Миний шорт ил гарчихсан юм байхдаа гэж бодно. Ийм байдалтай нүүр тулахаар тэр хувцсаа дахиж өмсмөөргүй санагддаг. Олон нийтийн газар эмэгтэй хүн ямар ч танихгүй хүнд дээр.элхүүлж байгааг хүмүүс ер тоож хардаггүй. Харсан ч дүлий дүмбэ царайлна. Хүний асуудал надад хамаагүй гэдэг байдлаар ханддаг. Үүгээр ч зогсохгүй, ганцаараа явж байгаа үед гараас хүчтэй татна. “Хөөе дугаараа өгчих. Хөөе утсаараа ганц яриулчхаач” гэнэ. Машинтай явж байгаа нь зогсоод “Хөөе суучхаач, хүргээд өгье” гэдэг. Энэ үйлдлүүд нь жаахан муухай, ёс зүйгүй санагддаг. Би саяхан богинохон бан.залтай гарцаар гарч явахад нэг машин дуут дохио дуугаргаж зогссоноо “Хөөе ян.хан минь, аятайхан яваач” гэж хэлсэн. Богино банзал өмссөн хүн болгон ян.хан гэсэн үг юм уу. Нэг үзэл бодолд баригдчихсан, ёстой ой гутмаар. Уг нь бол хэн ч хүссэн хувцсаа өмсөөд явж болно. Гэвч ихэнх хүмүүсийн хандлага “Чи банзал өмсөөгүй бол тэр хүн яах ч үгүй шүү дээ. Чи яах гэж а.лцганаж, шорт өмссөн юм” гэдэг. Эмэгтэйчүүдийн хандлага ч гэсэн ийм байдаг. Тиймээс юун түрүүнд хандлагаа л өөрчлөх хэрэгтэй.Тэгэхээр хүмүүсийн хандлагыг бага ч гэсэн өөрчлөхийн тулд “Teenshoot” арга хэмжээнд өөрийн хүссэн хувцсаа өмсөөд очсон гэж ойлгож болох уу?-Тийм ээ. Эмэгтэйчүүдийг юу ч өмссөн хүлээж авдаг, өөрийнхөөрөө байгааг нь ойлгодог байгаасай. Дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй эрэгтэйчүүд ч хүссэн хувцсаа өмсөж болно гэдэг утгаараа Лолита стайлын хувцас өмсөөд очсон.-Ийм төрлийн арга хэмжээг ямар давтамжтайгаар болж байгаасай гэж бодож байна?-Жилд хоёр удаа болж байвал гоё санагдсан. Гэхдээ бүх стайлын хүмүүс ирээрэй гэвэл зүгээр.-Цаашдаа юу хийж бүтээхийг эрмэлзэж байна. Зорилго тэмүүллээсээ хуваалцаач?-Гудамжинд эзэнгүй хаягдсан муур олон бий. Тэдгээрийг усанд оруулж, вакцинд хамруулна. Тэгээд хэн нэгэнтэй гэр бүл зохиож, хамтдаа муурын кафе байгуулна. Энэ бол ойрын төлөвлөгөө. Хүмүүс манай кафед орж ирээд боргол уунгаа хүссэн муураа эрхлүүлж болно. Эрхлүүлснийхээ төлөө мөнгө төлдөг байх зарчимтайгаар ажил эхлүүлнэ. Би өөрөө мууранд хайртай л даа.-Муур тэжээдэг үү?-Үгүй ээ. Манай ээж мууранд дургүй.-Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Үеийнхээ залууст хэлэхийг хүсдэг үгээ дайх боломж олгож байна?-Ямар ч үед өөртөө итгэлтэй бай. Юу ч өмссөн чи хөөрхөн харагдана гэж л хэлмээр байна.эх сурвалж: gogo.mn

Related Articles

Back to top button
error: Content is protected !!